Содномын Эрхэмбаяр
Содномын Эрхэмбаяр (1960 оны 2 сарын 17-нд төрсөн) нь Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, үндэсний бөхийн улсын начин цолтой бөх. Самбо, жүдо бөхийн ОУХМ цолтой. Мөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолтой уртын дуучин.
Спортын амжилтЗасварлах
Үндэсний бөхЗасварлах
Улсын наадмын дэвжээндЗасварлах
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1982 | АХ-ын 61 жилийн ойн баяр наадамд улсын заан Ч.Амартүвшингээр тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн. | 512 |
Аймгийн наадмын дэвжээндЗасварлах
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1980 | Говь-Алтай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. | 128 |
ЖүдоЗасварлах
Эрхэмбаяр 1988 оны зуны олимпод эх орноо төлөөлөн 78 кг-ийн жингийн ангилалд өрсөлдөж, 3-р шат хүртэл барилдсан.