Соронзонболдын Батцэцэг

Соронзонболдын Батцэцэг — Монгол Улсын эмэгтэй чөлөөт бөхийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга Монгол Улсын бөх, Гавьяат Тамирчин.

Соронзонболдын Батцэцэг
тамирчны хүртсэн медаль
Эмэгтэй чөлөөт бөх барилдаан
Монгол УлсМонгол Улс Монгол Улс-ыг3 төлөөлж
Зуны олимп
Хүрэл Лондон 2012 63 кг
Дэлхийн АШТ
Алт Москва 2010 59 кг
Алт Лас Вегас 2015 63 кг
Мөнгө Будапешт 2013 63 кг
Хүрэл Астана 2019 68 кг
Азийн АШТ
Алт Шинэ Дели 2015 63 кг
Мөнгө Шинэ Дели 2010 59 кг

Намтар засварлах

Соронзонболдын Батцэцэг 1990 оны 3 сарын 11 (1990-03-11) (34 настай)-нд БНМАУ-ын Архангай аймгийн Хашаат суманд М. Соронзонболд, Д. Оюун-Эрдэнэ хоёрын таван хүүхдийн дөрөв дэх нь болон төрсөн.[1] 2008 онд Хашаат сумын дунд сургуулийг дүүргээд Монгол Улсын Их Сургуулийн Япон хэлний ангид элсэн сурчээ.[1][2] 2005 оноос сумынхаа Дондов багшийн удирдлаганд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. 2008 оноос "Замчин" клубт Дүвчин багшийн шавь болж, 2012 онд "Хилчин" спорт хороонд харьяалагдаж байна. 2008 оноос З. Дүвчин, Т. Сүхбаатар дасгалжуулагчтай улсын шигшээ багт багтсан.[2] Гэрлэсэн.[1]

Монголын бөх Соронзонболдын Батцэцэг Өсвөр үеийн УАШТ-д 2005 онд мөнгөн медаль, Өсвөр үеийн ААШТ 2007 онд Тайваны Тайчинд болоход мөнгөн медаль, Залуучуудын УАШТ-д 2008 онд алтан медаль, Залуучуудын ААШТ 2008 онд Катарын Дохад болоход мөнгөн медаль, Насанд хүрэгчдийн УАШТ-д 2009, 2010 онд алтан медаль, 2011 онд мөнгөн медаль, 2010 оны ААШТ Энэтхэгийн Шинэ Делид болоход мөнгөн медаль, 2009 оны ДАШТ-д орсон, 2010 оны ДАШТ-д алтан медаль, 2012 оны олимпод хүрэл медаль хүртсэн.[2]2015 оны ДАШТ-д дахин алтан медаль хүртэн дэлхийн хошой аварга болсон.

ДАШТ-ээс 2 алт 1 мөнгө, Лондонгийн Олимпийн их наадмаас хүрэл медаль авсан бахдам сайхан амжилтыг нь Монголын төр засаг өндрөөр үнэлэн С.Батцэцэгийг 2010 онд Монгол Улсын Гавьяат Тамирчин цолоор, 2017 оны 7 сарын 31-нд Хөдөлмөрийн Баатар цолоор тус тус шагнаж урамшууласан.

2021 оны 8 дугаар срын 2-нд Токиогийн Олимпод Чөлөөт бөхийн 68 кг жинд оролцож байна.

Эш баримт засварлах

  1. 1.0 1.1 1.2 Улс төрийн тойм сонин. Тоймч Б.Оюунгэрэлийн С.Батцэцэгийн аав ээжтэй ярилцсан нийтлэл (Memento 15. Аравдугаар сар 2012 цахим архивт)
  2. 2.0 2.1 2.2 "Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг". Archived from the original on 2012-10-12. Retrieved 2012-11-16.