Өвлийн олимп нь орчин үеийн олимпуудын нэг бөгөөд өвөл явагддаг наадам юм. Өмнө нь зуны олимптой нэг жилд зохиогддог байсан ба Лиллехамерын олимпоос эхлээд 4 жилд нэг удаа, хоёр зуны олимпын хооронд зохиогддог болсон. Гол спортын төрлүүд нь цана, тэшүүр зэрэг өвлийн улиралд л явагдах боломжтой спортууд байдаг. Өвлийн олимп зохиогдохоос өмнө 1908 оны Лондоны олимпод уран гулгалт, 1920 оны Антверпийн олимпод хоккейн спорт багтаж байсан түүхтэй. Албан ёсны нэршил нь "Өвлийн олимпын наадам".

Өмнөх наадмууд

засварлах
 
 

(※)Баруун талын дэлхийн газрын зураг дээрх хар цэгүүд нь өвлийн олимп зохиогдсон хотууд бөгөөд өнгөөр ялгасан нь зохиогдож байсан улсууд, тоо нь зохиогдсон оныг илэрхийлнэ.

(※)1940, 1944 оны наадмууд Дэлхийн 2-р дайны улмаас болоогүй бөгөөд эдгээрийг дугаарлахад оруулдаггүйгээрээ зуны олимпын наадмын дугаарлалтаас ялгаатай.

д.д. Он Наадам Зохиогдсон улс Тайлбар
1 1924 Шамонигийн олимп   Франц .
2 1928 Сан-Морицын олимп   Швейцар .
3 1932 Лэйк-Плэсидийн олимп   Америкийн Нэгдсэн Улс .
4 1936 Гармиш-Партенкирхений олимп   Герман .
5 1940 Саппорогийн олимп   Япон [1]
5 1944 Кортина д'Ампеццогийн олимп   Итали [2]
5 1948 Сан-Морицын олимп   Швейцар .
6 1952 Ослогийн олимп   Норвеги .
7 1956 Кортина д'Ампеццогийн олимп   Итали .
8 1960 Ско-Валлигийн олимп   Америкийн Нэгдсэн Улс .
9 1964 Инсбрукийн олимп   Австри .
10 1968 Греноблийн олимп   Франц .
11 1972 Саппорогийн олимп   Япон .
12 1976 Инсбрукийн олимп   Австри .
13 1980 Лэйк-Плэсидийн олимп   Америкийн Нэгдсэн Улс .
14 1984 Сараевогийн олимп   Югослав .
15 1988 Калгарийн олимп   Канад .
16 1992 Альбервиллийн олимп   Франц .
17 1994 Лиллехаммерын олимп   Норвеги .
18 1998 Наганогийн олимп   Япон .
19 2002 Солт-Лэйк Ситийн олимп   Америкийн Нэгдсэн Улс .
20 2006 Турины олимп   Итали .
21 2010 Ванкуверын олимп   Канад .
22 2014 Сочийн олимп   Орос .
23 2018 Пёнчангийн олимп   Өмнөд Солонгос .
24 2022 Бээжингийн олимп   Хятад .
25 2026 Милан - Кортина д'Ампеццогийн олимп   Итали .
26 2030 - - .
  1. Дэлхийн 2-р дайны улмаас зохиогдоогүй.
  2. Дэлхийн 2-р дайны улмаас зохиогдоогүй.

Мөн үзэх

засварлах