Литва
Литва (литв. Lietuva, албан ёсоор Бүгд Найрамдах Литва Улс, литв. Lietuvos Respublika), нь Умард Европ оршдог улс юм. Энэ нь Балтын гурван орны нэг ба Балтын тэнгисийн зүүн эрэгт оршдог байна.
Бүгд Найрамдах Литва Улс ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠯᠢᠲ᠋ᠸᠠ ᠤᠯᠤᠰ Lietuvos Respublika (Литва)
| |
---|---|
Төрийн дуулал: Tautiška giesmė "Үндэсний Дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Вильнюс 54°41′N 25°19′E / 54.683°N 25.317°E |
Албан ёсны хэл | Литва хэл[1] |
Угсаатны бүлгүүд (2021[2]) |
|
Шашин (2021[3]) |
|
Ард түмний нэршил | Литвачууд |
Төр засаг | Нэгдмэл холимог засаглалтай бүгд найрамдах улс[4][5][6][7] |
Гитанас Науседа | |
Ингрида Шимоните | |
Виктория Чмилите-Нильсен | |
Хууль тогтоох байгууллага | Сейм |
Түүх | |
3 сарын 9, 1009 | |
1236 | |
• Миндовгас хаан ширээнд залрав | 7 сарын 6, 1253 |
2 сарын 2, 1386 | |
• Хамтын нөхөрлөл байгуулагдав | 7 сарын 1, 1569 |
10 сарын 24, 1795 | |
2 сарын 16, 1918 | |
3 сарын 11, 1990 | |
3 сарын 29, 2004 | |
5 сарын 1, 2004 | |
Газар нутаг | |
• Нийт | 65,300 км2 (121) |
• Усны эзлэх талбай (%) | 1.98 (2015)[8] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | ▲ 2,835,988[9] (137) |
• Нягтаршил | 43/км2 (138) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $129 тэрбум[10] (87) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $46,479[10] (37) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $69 тэрбум[10] (81) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $25,015[11] (52) |
ОТББИ (2020) | 35.1[12] дундаж |
ХХИ (2019) | ▲ 0.882[13] маш өндөр · 34 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+2 (ЗЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 (ЗЕЗЦ) |
Огнооны формат | жжжж/сс/өө (МЭ) |
Жолооны тал | баруун гарын |
Утасны томьёо | +370 |
Домэйн нэр | .lta |
Вэбсайт lithuania | |
|
1991 онд НҮБ-д элссэн бөгөөд 1993 онд Европын Зөвлөл, 2001 онд ДХБ, 2004 онд Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн орон болсон.
Литва Улс хойд талаараа Латви (хил 453 км урт), зүүн талаараа Беларусь (502 км), баруун урд талаараа Польш (91 км), Орос (Калининград мужаар 227 км) гэх 4 улстай газраар хиллэж, баруун талаараа Балтын тэнгис хүрээлсэн 97 км газар нутгтай.
Литва 65,302 км² (дэлхийд 123-р том) газар нутагтай бөгөөд 2023 онд 2.866.165 сая хүн амтай (дэлхийд 137-р олон) байна.[14] Нэг км²-т 50.3 хүн (дэлхийд 120-р шигүү ) оногдож байна. Хүн амын тоогоор Монголоос цөөн бөгөөд газар нутгаараа 25 дахин бага юм.
Дээр үед Балтын тэнгисийн эргээр Балт аймгууд байдаг байв. Тэднээс Миндовгас гэгч хавь ойрыг нэгтгэж Литвын бэйст улсыг 1253 онд байгуулсан.[15] 14-р зууны үед улам хүчирхэгжиж, өнөөгийн Литва, Беларусь, Украин болон Польш, Оросын зарим хэсгийг хамарсан Европын хамгийн том нутагтай улс болж байв. 1569 онд Люблины гэрээгээр Польш-Литвын хамтын нөхөрлөл гэх холбоо үүсэж бас хоёр зуу илүү жил оршин байж байгаад хажуугийн нөлөөгөөр салж, Литва Оросын эзэнт гүрний мэдэлд орчихсон юм. Орост хаант засаг унасны дараа Латви, Эстонийн адилаар 1918 онд тусгаар тогтнож, 1940 он ЗХУ-д эзлэгдэж бүрэлдэхүүнд нь ороод эцэстээ ЗХУ задран унахад хамгийн түрүүнд 1990 оны 3 сарын 11-нд тусгаар тогтнолоо зарласан байна.
Латви, Эстони хоёртой харьцуулахад Литва улс нь цөөн орос иргэдтэй. 2011 оны тооцоогоор хүн амын 84.6% нь (2.583 сая)-ийг литва, 6.0% нь польш, 4.8% нь орос, 4.6% нь бусад яс үндэст хүн юм байна.[16] Литва хэл улсын цор ганц албан ёсны хэл болно. Литва хэл бол Балт төрлийн оршин байгаа хоёр хэлний нэг (нөгөөх нь Латви хэл) юм.
Литва улсын нутаг дэвсгэр эхлээд 10 нэгжид, цаашилбал дотроо 60 нэгжид хуваагддаг. Литваар "apskritis" (Орос: уезд; Англи: county) гэх том нэгж нь дунджаар 6,530 км² нутаг, 320 мянган хүнийг харьяалдаг. Монгол хэлнээ «хошуу» гэж орчуулан ойлговол болмоор байдаг юм. Литва улсын нийслэл Вильнюс (2011 онд 552,445 оршин суугчтай байв), Каунас (321,200) тэргүүтэй бумаас олон хүнтэй 5 хот байдаг. Алдарт Жальгирис спорт клуб байрладаг хот.
2022 оны байдлаар 100 мянгаас илүү хүн амтай хотууд:
Түүх
засварлахДундад зууны үед Литвын Их Гүнт улс байгуулагдсан байна. 1253 оны 7-р сарын 6-нд нэгдсэн Литвын захирагч Миндаугасын хаан ширээнд өргөмжилсний дараа Литвын улс дэлхийн газрын зураг дээр гарч ирсэн гэж үздэг. Ромын Папын захирамжаар Литвад - вант улсад өргөмжилсөн байна. Энэ нь Литвийг Баруун Европ даяар хүлээн зөвшөөрч, Баруун Европын улс төрийн тогтолцооны нэгэн эрх тэгш гишүүнээр хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. 1387 онд албан ёсоор Христийн шашинтай Литва улс барууны хөгжлийн замыг сонгож бичиг үсэг хөгжүүлж, сургууль байгуулж, Литвын оюутнууд Европын их дээд сургуульд суралцах болсон байна.
1410 онд Литва нь Польштой хамтран Германы загалмайтнуудын эсрэг Грунвалдын тулалдаанд ялж улмаар Литва улс хүч чадлынхаа оргилд хүрсэн юм. Энэ үед Литвын Их Гүнт улсын нутаг дэвсгэр Балтийн тэнгисээс Хар тэнгис хүртэл, Польшоос Смоленск хүртэл үргэлжилсэн газар нутагтай байсан. Литва нь Зүүн болон Төв Европын улс төрийн том чухал хүчин болж байсан. Тухайн үед гадны бүх хүмүүсийг боломжит дайсан гэж үздэг байсан ч Литва улс амжилттай хөгжсөн шалтгаан нь бусад ард түмний шашин шүтлэг, орон нутгийн зан заншилд тэвчээртэй хандах явдал байсан гэж үздэг.
Эртний төрийн эрх зүйн дэг журмын эрх зүйн үндсийг бүрдүүлсэн Литвын дүрмүүд үүнийг 16-р зуунд харуулжээ. Литва нь Төв Европын салшгүй хэсэг болсон. 18-р зууны төгсгөлд, тухайлбал 1791 онд 5-р сарын 3-ны Үндсэн хуулийг баталж, Европт анхны, Францын үндсэн хуулиас өмнө, дэлхийд хоёрт бичигдсэн Үндсэн хууль болсон юм.
1569 онд Люблин хотод Польштой нэгдэх гэрээ байгуулж нэгдсэн нэг улс болсон.
1579 онд Вильнюсын Их сургууль байгуулагдаж Литвын дээд боловсролын үүслийг тавьсан байна. Вильнюсын Их сургууль нь Литвын Их Гүнт улс төдийгүй Зүүн Европ даяар анхны дээд сургууль болж байжээ.
18-р зуунд, "Умардын дайн"-ы дараа Польш-Литвын улс задралд орж, бодит байдал дээр Оросын эзэнт гүрний мэдэлд орсон байна. 1772, 1793, 1795 онуудад Польш-Литвын хамтын нөхөрлөлийн нутаг дэвсгэр бүхэлдээ Орос, Прусс, Австри улс хувааж авчээ. Литвын Их Гүнт улсын ихэнх нутгийг Оросын хаант улсад хүчээр нэгтгэсэн байна.
1917 оны 9-р сарын 18-22-нд Германы эзлэн түрэмгийлэгч захиргааны удирдлаган дор бага хурал болж, Литвын ард түмний зөвлөл болох Литвын Тариба байгуулагдахыг зарлав. 1918 оны 2-р сарын 16-нд Вилна хотод Литвын ард түмний төлөөлөгч (литва. Lietuvos Taryba) тусгаар тогтносон Литвын улсыг сэргээн тунхагласан байна.
1920-1922 онд Литва улсыг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөв.
1922 онд Литвад парламентын Бүгд найрамдах улс байгуулах тухай Үндсэн хууль батлагдсан. 1923 онд хүн амын тооллого явуулсан.
1926 онд Литвад Таутининки намын удирдагч Антанас Сметонагаар удирдуулсан цэргийн эргэлт гарч, 1938 оны Үндсэн хуульд заасан авторитар дэглэм тогтоов.
1939 оны 3-р сарын 22-нд Герман Литвад ультиматум тавьж, Клайпеда мужийг түүнд шилжүүлэхийг шаардсан бөгөөд Литва үүнийг хүлээн авахаас өөр аргагүй болжээ.
1940 оны 6-р сарын 15-нд И.Сталин, А.Хитлер хоёрын тохиролцооны дагуу Зөвлөлт Холбоот Улс Литвийг эзлэн авчээ. Литва зөвхөн Зөвлөлт төдийгүй Германы эзлэн түрэмгийллийг даван туулж чадсан. Партизанууд Литвын тусгаар тогтнолыг хамгаалахын тулд боссон. Тэдний тэмцлийн жилүүд бол Литвын түүхэн дэх хамгийн аймшигтай, эмгэнэлтэй үеүүдийн нэг байсан юм.
1944 онд Зөвлөлтийн цэргүүд нацистуудыг түлхэн унагаж, Литва албан ёсоор ЗХУ-ын нэг хэсэг болжээ.
1990 оны 3-р сарын 11-нд Литва улс тусгаар тогтнолоо сэргээн тогтоов. Гэсэн хэдий ч ЗХУ-ын засгийн газар эсэргүүцлийн шинж тэмдэг болгон 1991 оны 1-р сарын 13-нд цэргийн хүнд техникээр зэвсэглэсэн тусгайлан байгуулагдсан десантын бүлгүүдийг Вильнюс руу илгээв. Гэхдээ зэвсэг тэднийг айлгаж чадаагүй бөгөөд Зөвлөлтийн түрэмгийллийг тайван замаар - зэвсэггүй, зөвхөн дуу хуур, бүрэн итгэлээр няцааж чадсан байна. Тиймээс Литвад тэр үеийн үйл явдлуудыг "дуу хууртай хувьсгал" гэж нэрлэдэг. Ийнхүү Литва улс түүхэндээ гурав дахь удаагаа бие даасан амьдралын эрин үеийг эхлүүлжээ.
Цахим холбоос
засварлахWiktionary: Литва – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эх үүсвэр
засварлах- ↑ "Lithuania's Constitution of 1992 with Amendments through 2019" (PDF). Constitute Project.
- ↑ "Rodiklių duomenų bazė - Oficialiosios statistikos portalas". osp.stat.gov.lt.
- ↑ "Population by religious community indicated, municipalities (2021)" (литва хэлээр). Statistics Lithuania. Татаж авсан: 2 January 2022.
- ↑ Kulikauskienė, Lina (2002). Lietuvos Respublikos Konstitucija [The Constitution of the Republic of Lithuania] (литва хэлээр). Native History, CD. ISBN 978-9986-9216-7-7.
- ↑ Veser, Ernst (23 September 1997). "Semi-Presidentialism-Duverger's Concept – A New Political System Model" (PDF) (англи and хятад хэлээр). Department of Education, School of Education, University of Cologne. pp. 39–60. Archived from the original (PDF) on 24 Дөрөвдүгээр сар 2021. Татаж авсан: 23 August 2017.
Duhamel has developed the approach further: He stresses that the French construction does not correspond to either parliamentary or the presidential form of government, and then develops the distinction of 'système politique' and 'régime constitutionnel'. While the former comprises the exercise of power that results from the dominant institutional practice, the latter is the totality of the rules for the dominant institutional practice of the power. In this way, France appears as 'presidentialist system' endowed with a 'semi-presidential regime' (1983: 587). By this standard he recognizes Duverger's pléiade as semi-presidential regimes, as well as Poland, Romania, Bulgaria and Lithuania (1993: 87).
- ↑ Shugart, Matthew Søberg (September 2005). "Semi-Presidential Systems: Dual Executive and Mixed Authority Patterns" (PDF). Graduate School of International Relations and Pacific Studies. United States: University of California, San Diego. Archived from the original (PDF) on 19 August 2008. Татаж авсан: 23 August 2017.
- ↑ Shugart, Matthew Søberg (December 2005). "Semi-Presidential Systems: Dual Executive And Mixed Authority Patterns". French Politics. Palgrave Macmillan Journals. 3 (3): 323–351. doi:10.1057/palgrave.fp.8200087.
A pattern similar to the French case of compatible majorities alternating with periods of cohabitation emerged in Lithuania, where Talat-Kelpsa (2001) notes that the ability of the Lithuanian president to influence government formation and policy declined abruptly when he lost the sympathetic majority in parliament.
- ↑ "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 2020-10-11.
- ↑ "Pradžia – Oficialiosios statistikos portalas". osp.stat.gov.lt.
- ↑ 10.0 10.1 10.2 "World Economic Outlook Database, October 2021". imf.org. International Monetary Fund. Татаж авсан: 25 February 2022.
- ↑ "World Economic Outlook Database". International Monetary Fund (IMF). Татаж авсан: 2022-02-07.
- ↑ "Gini coefficient of equivalised disposable income". Eurostat. Архивласан огноо 9 October 2020. Татаж авсан: 22 June 2022.
- ↑ Nations, United (2015). "2020 Human Development Report". United Nations Development Programme. Татаж авсан: 24 March 2017.
- ↑ Gyventojų skaičius . Požymiai: statistiniai rodikliai ir mėnuo (Memento 8. Есдүгээр сар 2012 цахим архивт). Statistics Lithuania
- ↑ Загвар:Lt icon Tomas Baranauskas. Lietuvos karalystei – 750. 2001.
- ↑ "Estimate 2011". Archived from the original on 2013-10-14. Татаж авсан: 2012-06-16.