3 сарын 11 (Гуравдугаар сарын арван нэгэн) — аргын жилийн 70 дахь (өндөр жил бол 71 дэх) өдөр.

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал засварлах

  • 222 - Ромын эзэн хаан Элагабалусыг эхийнх нь хамт хороожээ. Босогчид тэдний цогцсыг Ромын гол гудамжаар чирч, Тибер мөрөнд хаясан гэдэг.
  • 1702 - Англи даяар хэвлэгдэж байсан анхны сонин болох "The Daily Courant" сонины анхны дугаар хэвлэгджээ.
  • 1708 - Английн хатан хаан Анна Шотландын хүчний байгууллагыг шинэчлэх хуулинд гарын үсэг зурав.
  • 1757 - Хаант Оросоос Манжийн эсрэг тэмцэлд тусламж гуйхаар явсан Хотгойдын шадар ван Чингүнжав Манжид баривчлагдав. Тэр даруйдаа Чингүнжавын гэр бүлийг эхнэр, хүүхдийнх нь хамт Бээжинд цаазлан хороосон байна.
  • 1784 - Мангалорын гэрээнд гарын үсэг зурснаар Англи-Мисорын эзэнт гүрний хооронд өрнөсөн хоёрдугаар дайн албан ёсоор өндөрлөв.
  • 1824 - АНУ-ын Дайны асуудал хариуцсан яам Уугуул Америкчуудын харилцааны хороог байгуулжээ.
  • 1848 - Луй-Хипполит Лафонтейн болон Роберт Болдвин нар Канадын бүс нутгийн анхны ерөнхий сайд нар болов. Ардчилсан сонгууль явуулахад тэдний санал тэнцсэн тул ийнхүү тэднийг хамтад нь ерөнхий сайд болгосон байна.
  • 1851 - Алдарт хөгжмийн зохиолч Жузеппе Вердигийн "Риголетто" дуурь Венец хотны тайзнаа анх удаа тавигджээ.
  • 1861 - Америкийн иргэний дайн: Эх газрын Америкийн анхны үндсэн хууль батлагдав.
  • 1864 - Английн Шиффельд хотод үер бууж 238 хүн амиа алджээ.
  • 1872 - Их Британийн нутаг дэвсгэрт олдсон хамгийн том нүүрсний уурхайг бүтээн босгох ажил Өмнөд Уэльс-д эхлэв.
  • 1879 - Японы Рюүкюүгийн хаант улсын хаан Тай Шо эрх мэдлээсээ татгалзаж, тус хаант улс Японы нэгдсэн захиргаанд шилжжээ.
  • 1913 - Хаант Оросын Гадаад явдлын сайд Сазанов Монголын төлөөлөгчдийг Петербург хотноо хүлээн авч уулзав.
  • 1917 - Дэлхийн нэгдүгээр дайн: Генерал Стенли Моадаар удирдуулсан Англи-Энэтхэгийн цэргийн нэгдсэн хүч Багдадыг эзлэн авав.
  • 1918 - Испанийн ханиадны анхны тохиолдол илрэв. Тухайн цаг үедээ дэлхий даяар тархаж, олон нийтийг айдас хүйдэст автуулж байсан гэдэг.
  • 1931 - Зөвлөлт холбоот улсад бүх нийтийг хөдөлмөр болон батлан хамгаалах үйлсэд дайчлах аян эхэлжээ.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт холбоотон гүрнүүдэд түр хугацаагаар газар түрээслэх тухай хуульд гарын үсэг зурав.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Японы эзэн хааны тэнгисийн цэргийн хүч АНУ-ын Номхон далайн усан флотыг цохих зорилготой "Тан 2" ажиллагааг эхлүүлжээ.
    • Дэлхийн хоёрдугаар дайн: Дайны үеэр Японы тоглоомын улс болж хэсэг хугацаанд байгуулагдсан Вьетнамын эзэнт гүрэн байгуулагдаж, хаан ширээнд Бао Дай суув.
  • 1946 - Аушвицын бөөнөөр хорих лагерийг Британийн цэргүүд эзэлжээ.
  • 1975 - Вьетнамын дайн: Хойд Вьетнам болон Вьет Конгын босогчид Өмнөд Вьетнамын Буон Ма Туот нэгдэлийг эзэлж, хяналтаа тогтоов.
  • 1977 - Исламын шашны Ханафи хөдөлгөөний зэвсэглэсэн этгээдүүд АНУ-ын нийслэл Вашингтон хотын нэгэн барилгад 130 гаруй хүнийг барьцаалсантай холбогдуулан АНУ-д суудаг Исламын гурван улсын элчин сайд нар хэлэлцээрийн ширээний ард суужээ.
  • 1978 - Палестины Фатах бүлэглэл Израйлийн цэргийн автобус руу агаарын дайралт хийсний улмаас 37 хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархаджээ.
  • 1983 - Пакистан улс цөмийн зэвсгийн туршилтаа амжилттай болгов.
  • 1985 - Михайл Горбачёв Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болжээ.
  • 1990 - Литва улс ЗХУ-аас албан ёсоор тусгаар тогтнов.
    • Чили улсын түүхэнд 1970 оноос хойш ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч Патрисио Айлвин тангараг өргөжээ.
  • 1993 - Жанет Рено АНУ-ын Сенатын танхимд сонгогдов. Дараа өдөр нь түүнийг АНУ-ын ерөнхий прокуророор томилж, энэ суудалд суусан анхны эмэгтэй улстөрч болсон юм.
  • 1999 - Энэтхэгийн "ИнфоСис" компани НАСДАК-ын индекст бүртгэгдэв. Ингэснээр тус индекст бүртгэгдсэн Энэтхэгийн анхны компани болсон юм.
  • 2004 - Францын нийслэл Парис хотын төмөр замд оргил цагийн үеэр бөмбөг дэлбэрч 192 хүн амиа алджээ.
  • 2006 - Чилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Мишель Башеллет тангараг өргөснөөр тус улсын түүхэнд Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны эмэгтэй болжээ.
  • 2007 - Гүржийн нутаг дэвсгэрт хамаарах Абхазын Кодори тосгонд ОХУ-ын нисдэг тэрэг нэвтэрсэнтэй холбогдуулан Гүржийн зүгээс ОХУ-д шаардлага тавьжээ. Гэсэн ч ОХУ тус шаардлагыг хүлээн аваагүй юм.
  • 2009 - Германы Винненден сургуулийн төгсөх ангийн сурагч Тим Крешнер гэгч сургуульдаа гал нээж 16 сурагч амиа алдан 11 сурагч шархаджээ.
  • 2010 - Чилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон эдийн засагч Себастиан Пиньераг тангараг өргөж байх үеэр 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов.
  • 2011 - Японы дорно хэсэгт орших Сендай хотод 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт, түүнээс үүдсэн цүнами болов. Байгалийн гамшгийн улмаас тус мужид орших "Фүкүшима дайичи" цөмийн эрчим хүчний станц хүчтэй гэмтэж, цацрагын аюулын хэмжээ долоодугаар төвшинд хүрсэн юм. Энэ нь Чернобыл дахь цөмийн цахилгаан станцын сүйрлээс хойшхи хоёр дахь томоохон сүйрэл болсон билээ.
  • 2012 - Афганистаны Кандагар хотын Панжвай дүүрэгт Америкийн цэрэг гал нээж 16 энгийн иргэн амиа алдав.
  • 2016 - Бразилийн Сан Паулу хотод олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас үер бууж, зарим хэсэгт нь хөрсний нурарлт болжээ. Байгалийн гамшгийн улмаас амиа алдагсдын тоо 21-д хүрсэн байна.
  • 2020 - Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) ковид-19 вирусийг албан ёсоор цар тахал гэж зарлажээ.
  • 2021 - АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены санаачилсан Америкийн эрсдлийн 1.9 их наяд ам.долларын багц хөтөлбөр албан ёсоор хэрэгжихээр болжээ.

Мэндэлсэн алдартнууд засварлах

  • 378 - Ромын пап I Инносент (417 онд нас барсан)
  • 1873 - Америкийн алдарт "Юниверсал" кино компанийг үндэслэн байгуулагчдын нэг Девид Хорсли (1933 онд нас барсан)
  • 1878 - Мэргэжлийн сүмо бөхийн 20 дахь ёкозүна II Тотаро Умегатани (1927 онд нас барсан)
  • 1887 - АНУ-ын кино урлагийн академийг үндэслэн байгуулагч, нэрт жүжигчин Рауль Уолш (1980 онд нас барсан)
  • 1899 - Данийн хаан IX Фредерик (1972 онд нас барсан)
  • 1908 - Олимп, дэлхийн мөнгөн медальт Финландын жад шидэгч Матти Сиппала (1997 онд нас барсан)
  • 1916 - Их Британийн Ерөнхий сайд Харольд Уилсон (1995 онд нас барсан)
  • 1920 - Нобелийн шагналт Америкийн физикч Николаас Блумберген
  • 1922 - Малайзийн хоёр дахь ерөнхий сайд Абдул Разак Хуссейн (1976 онд нас барсан)
  • 1931 - Австралийн хэвлэлийн магнат "Ньюс" корпорацийг үндэслэгч Руберт Мердок
  • 1945 - "Роллинг Стөүн" хамтлагийн гитарчин Харви Мендел
  • 1954 - "Мөстлөгийн үе", "Анастасиа" хүүхэлдэйн киноны хөгжмийн зохиолч Девид Ньюмен
  • 1955 - Олимпийн мөнгөн медальт Америкийн усанд сэлэгч Лесли Клифф
  • 1969 - "Ах дүүс", "Зоригт нэгэн", "Төмөр хүн", "Осол" зэрэг киногоор алдаршсан Терренс Ховард
  • 1975 - Орос улсын чөлөөт бөхийн тамирчин Бувайса Сайтиев
  • 1976 - Мэргэжлийн сүмоч асан Кейжи Котомицүки
  • 1978 - Кот Дивуар улсын хөлбөмбөгийн домог Дидье Дрогба
  • 1979 - Америкийн сагсөнбөмбөгч Элтон Бренд
  • 1983 - Монгол улсын сүмоч Эрхэм-Очирын Санчирболд (Рюүо Ноборү)
  • 1985 - Японы мэргэжлийн сүмо бөхийн домог, 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал (Хакүхо Шо)
  • 1988 - Аргентины хөлбөмбөгч Фабио Коентрао
  • 1991 - Олимпын мөнгөн медальт, тив, дэлхийн аварга Монголын жүдоч Доржсүрэнгийн Сумъяа
  • 1995 - Монгол улсын гарьд Цэдэнсодномын Бямба-Отгон

Нас барсан алдартнууд засварлах

  • 222 - Ромын эзэн хаан Элагабалус (203 онд төрсөн)
  • 1907 - Францын зургаа дахь Ерөнхийлөгч Жеан Касимир-Прьер (1847 онд төрсөн)
  • 1937 - Америкийн газрын тосны "Тексако" компанийг үндэслэн байгуулагчдын нэг Жозеф С.Каллихан (1860 онд төрсөн)
  • 1949 - Грекийн Ерөнхий сайд Анастасиос Хараламбис (1862 онд төрсөн)
  • 1955 - Нобелийн шагналт Шотландын биологич Александер Флеминг (1881 онд төрсөн)
  • 1958 - Тоглоомны алдарт "Лего" компанийг үндэслэгч Оле Кирк Кристиансен (1891 онд төрсөн)
  • 1969 - Олимпын мөнгөн медальт Их Британийн гүйгч Жон Дейли (1880 онд төрсөн)
  • 1984 - Монгол улсын зохиолч Донровын Намдаг (1911 онд төрсөн)
  • 1992 - Академийн наадмын хоёр удаагийн шагналт кино зохиолч Ричард Брүүкс
  • 2002 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Жеймс Тобин (1918 онд төрсөн)
  • 2006 он - Югослав, Серби улсын нэгэн цагийн Ерөнхийлөгч Слободан Милошевич (1941 онд төрсөн)
  • 2016 - Олимп, дэлхийн хошой аварга Румынь улсын өндрийн харайгч Лоланда Балаш (1936 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр засварлах


  Commons: 3 сарын 11 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан