Дорнод Европын цаг

(Зүүн Европын Цаг-с чиглүүлэгдэв)

Дорнод Европын цаг (товчоор ДЕЦ, англиар Eastern European Time, EET, оросоор Восточноевропейское время) бол нэгтгэн зохицуулсан нийтлэг цагаас хоёр цагаар урагш буюу НЗНЦ+02:00 цагийн бүс юм. Зарим орнуудад жилийн дулаан хагаст тааруулж дорнод Европын зуны цаг (НЗНЦ+03:00)-т шилждэг.

Европын цагийн бүсчлэл:
хөх ягаан Өрнөд Европын цаг (НЗНЦ+0)
нил ягаан Өрнөд Европын цаг (НЗНЦ+0)
Өрнөд Европын зуны цаг (НЗНЦ+01:00)
ягаан Төв Европын цаг (НЗНЦ+01:00)
бор Төв Европын цаг (НЗНЦ+01:00)
Төв Европын зуны цаг (НЗНЦ+02:00)
алт Дорнод Европын цаг (НЗНЦ+02:00)
Дорнод Европын зуны цаг (НЗНЦ+03:00)
шар Европын алс дорнодын цаг (НЗНЦ+02:00)
ногоон Москвагийн цаг (НЗНЦ+03:00)
Зуны цаг заадаггүй: Алжир, Беларусь, Исланд, Марокко, Орос, Тунис, Турк.

Хэрэглээ

засварлах

Москвагийн цаг 1922–1930, 1991–1992 оны хооронд ДЕЦ-ийн бүст харъяалагдаж байсан. Мөн Оросын Калининград муж 1945 он, 1991–2011 оны хооронд энэ бүст багтаж байжээ.

Лавлах холбоос

засварлах