Польшууд (польш. Polacy) — Бүгд Найрамдах Польш Улсын үндсэн хүн ам бөгөөд баруун славын томоохон ард түмэн. Польшуудын төрөлх хэл нь Энэтхэг-Европ хэлний язгуурын слав хэлний аймгийн лехит бүлэгт ордог польш хэл юм.

Дэлхий дахь польшуудын тархалтын газрын зураг

Өнөөгийн байдлаар дэлхий дээр нийт 60 сая орчим польш угсаатан байдгаас 37,5 сая нь Польш улсад амьдарч байна.

10-р зуунд Польшийн нутагт барууны христийн шашин нэвтэрч, польшууд латин цагаан толгойг ашиглаж эхэлсэн байна. Польшуудын ихэнх нь католик шашинтай боловч бусад шашны урсгалууд мөн байдаг.

2011 оны Бүх нийтийн хүн амын тооллогоор Польш улс 38,5 сая хүн амтайгаас 37,4 сая хүн өөрсдийгөө польш үндэстэн гэж мэдүүлжээ. Гадаад дахь польш үндэстний тоо янз бүрийн эх сурвалжийн дагуу 13-16 сая хүн байна гэж үздэг. Харин "Wspólnota Polska" нийгэмлэг гадаад дахь польш үндэстний тоог 20 сая хүн гэж тооцдог.

 
Польшууд

Дэлхийгээр тархсан польшууд

засварлах
  • Польш - 36.085 сая (2011)
  • АНУ дахь польш гаралтай иргэд- 9.740 сая
  • Герман дахь польшууд - 1.5 - 2 сая
  • Бразил дахь польшууд - 1 сая
  • Польшийн еврейчүүд - 1.25 сая
  • Франц дахь польшууд - 1.05 сая
  • Аргентин дахь польшууд - 0.5 - 1 сая
  • Канад дахь польшууд - 0.9 сая
  • Австрали дахь польшууд - 0.9 сая
  • Их Британи дахь польшууд - 0.5 сая
  • Беларусь дахь польшууд - 0.3 сая
  • Литва дахь польшууд - 0.2 сая[26],
  • Украин дахь польшууд - 144 мянга.
  • Чех улс дахь польшууд - 0.1 сая
  • Бельги дэх польшууд - 70 мянга.
  • Орос дахь польшууд - 47 мянга (2010)
  • Латви дахь польшууд - 45 мянга.
  • Нидерланд дахь польшууд - 34 мянга.
  • Казахстан дахь польшууд - 34 мянга.
  • Өмнөд Африк дахь польшууд - 34 мянга.
  • Азербайжан дахь польшууд - 0.3 мянга.

Алдартай польшууд

засварлах
  • Станислав Лем. уран зөгнөлийн зохиолч. Түний зохиолоор «Солярис», «Марсаас ирсэн хүн», «Магелланы үүл» кинонууд хийсэн.
  • Тадеуш Костюшко. Польшийн үндэсний баатар. Эрх чөлөөний дайнуудад оролцогч цэргийн жанжин.
  • Хенрик Сиенкевич. Алдартай түүхэн романуудын зохиолч, Нобелийн уран зохиолын шагналтан.
  • Фредерик Шопен. Агуу хөгжмийн зохиолч.
  • Николай Коперник. Польшийн агуу одон орон судлаач эрдэмтэн. Математикч, эдийн засагч. Дэлхийн гелиоцентр системийг үндэслэгч.
  • Мария Склодовская-Кюри. Алдартай хими, физикийн эмэгтэй эрдэмтэн. Нобелийн хоёр удаагийн шагналтан.
  • Роман Полански. Кино найруулагч, кино зохиолч, жүжигчин, «Оскар», «Алтан бөмбөрцөг»-ийн шагналтан.
  • Лех Валенса, алдарт улс төрч, "Эв санааны нэгдэл" хөдөлгөөний удирдагч.
  • Ромын Пап II Иохан Паул - Кароль Иозеф Войтыла нэртэй польш гаралтай Ромын Пап лам.