Эстоничууд
Балтын тэнгисийн дорнод эрэгт байх нэгэн ястны төлөөллийг Эстони хүн, хамтаар нь Эстоничууд (эст. eestlased) гэнэ. Тэд фин-угор хэлний бүлгийн Эстони хэлээр хэлэлцдэг тул Балтын шадар Фин төрлийн ард түмэн юм. Эстоничууд Эстони улсын хүн амын 68.7%-ийг эзлэж, Эстони хэл тус улсын албан ёсны хэл юм. Эстони улс ЗХУ-аас 1991 онд тусгаар тогтносон юм. Эстони орныг ер нь Балтын орнуудын нэг гэж ойлгодог ч гэсэн Эстоничуудыг хэл яриагаараа Латви, Литва зэрэг Балт төрлийн хэлт ард түмэнтэй бус Финланд улсын олонх Финчүүдтэй ойр төрөл юм.
Томоохон хүн амтай улсууд | |
---|---|
![]() | |
![]() | 34,006[2] |
![]() | 25,000 |
![]() | 23,930[3] |
![]() | 23,000 |
![]() | 17,875[4] |
![]() | 14,000[5] |
![]() | 7,543[6] |
![]() | 5,000 |
![]() | 2,871[7] |
![]() | 2,868[8] |
![]() | 2,373[9] |
![]() | 2,000[10] |
![]() | 2,000[11] |
Хэлнүүд | |
Эстони хэл | |
Шашин | |
Дээр үед онгон шүтэх ёстой байжээ. Одоо цагт шашин шүтдэггүй байх юм уу эсвэл Лютерийн үзлийг дагагч байдаг. | |
Холбоотой угсаатны бүлэг | |
Балтын шадар Финчүүд |
Эстонид 93 түм, дэлхийд бүгд 1.1 сая Эстони хүн байна. Тусгаар улсын олонх «ястан», «угсаатан» гэсэн ч гэсэн үнэмлэхүй олонх биш (68.7%, хажуугаар нь Оросууд 24%-ийг эзлэдэг), угаасаа харьцангуй цөөн учир монгол хэлнээ «үндэстэн» гэж хэлвэл болмооргүй санагдана. Ер нь 19-р зуунаас л улс үндэс гэх сэхээ орсон гэдэг.
Эстоничууд дэлхий дээр хамгийн бага шашин шүтдэг улс гэж хэлж болно. Хүн амын 14% нь лютеран ба үнэн алдартны шашинтай ажээ.
ЭшлэлЗасварлах
- ↑ "Population by ethnic nationality". Statistics Estonia. 30 March 2012. Retrieved 30 March 2012.
- ↑ http://www.stat.fi/tup/suoluk/suoluk_vaesto_en.html
- ↑ http://www.canadainternational.gc.ca/baltic_states-pays_baltes/bilateral_relations_bilaterales/estonia_relations_estonie.aspx?lang=eng
- ↑ http://www.perepis-2010.ru/results_of_the_census/result-december-2011.ppt
- ↑ 14,000 Estonian mother tongue speakers in the UK
- ↑ "2054.0 Australian Census Analytic Program: Australians' Ancestries (2001 (Corrigendum))" (PDF). Australian Bureau of Statistics. 2001. Retrieved 17 September 2011.
- ↑ "Population, by Norwegian/foreign citizenship and country background". Statistics Norway. 1 January 2011. Retrieved 17 September 2011.
- ↑ "The distribution of the population by nationality and mother tongue". State Statistics Committee of Ukraine. 2001.
- ↑ CSO - Statistics: Persons usually resident or present in the State on Census Night, classified by place of birth and age group
- ↑ "On key provisional results of Population and Housing Census 2011". Central Statistical Bureau of Latvia. 2012.
- ↑ http://www.estemb.be/estonia_and_belgium