Латвийн ерөнхийлөгч

Латвийн ерөнхийлөгч нь Латвийн Бүгд Найрамдах Улсын төрийн тэргүүн бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм. 1997 оныг хүртэл сонгуульт хугацаа нь 3 жил байсан бөгөөд одоо сонгуульт хугацаа нь 4 жил. Ерөнхийлөгчийг эзгүйд Сеймийн дарга орлодог. Густавс Земгалс, Карлис Улманис нар 2 удаа ерөнхийлөгчөөр сонгогдож байсан аж. Тус улс дахин тусгаар тогтнолоо олсон эхний 2 жил ерөнхийлөгчийн суудал эзгүй байсан бөгөөд энэ хугацаанд Сеймийн дарга Анатолис Горбуновс уг үүргийг гүйцэтгэж байжээ.

Намууд

      ЛФН       НФН       ЛНН       Бие даагч

Нэр Зураг Албан тушаалд орсон Албан тушаалаа шилжүүлсэн Нам
1 Янис Чаксте 1922 1927 Ардчилсан Төв Нам
2 Густавс Земгалс 1927 1930 Ардчилсан Төв Нам
3 Альбертс Квиесис 1930 1936 Латвийн Фермерүүдийн Нэгдэл
4 Карлис Улманис
(төрийн эргэлтээр гарч ирсэн)
1936 1940 Латвийн Фермерүүдийн Нэгдэл
Албан тушаал эзгүй (1940 оны 7 сарын 21 – 1993 оны 7 сарын 8)
5 Гунтис Улманис 1993 оны 7 сарын 8 1999 оны 7 сарын 8 Латвийн Фермерүүдийн Нэгдэл
6 Вайра Вике-Фрейберга 1999 оны 7 сарын 8 2007 оны 7 сарын 8 байхгүй
7 Валдис Затлерс 2007 оны 7 сарын 8 2011 оны 7 сарын 8 байхгүй
8 Андрис Берзинш
(1944–)
2011 оны 7 сарын 8 2015 оны 7 сарын 8 Ногоонууд ба Фермерүүдийн Нэгдэл
9 Раймондс Веёнис
(1966–)
2015 оны 7 сарын 8 Одоо хашиж буй Латвийн Ногоон Нам