CN цамхаг
CN цамхаг (Англи: CN Tower, Франц: Tour CN) нь Канадын Онтарио мужийн Торонто хотноо сүндэрлэх, 553.3 метр өндөртэй, бетон бүтэцтэй, цахилгаан холбооны болон аялал жуулчлалын зориулалттай цамхаг юм.[1] 1976 онд баригдсан тус цамхаг Торонто хотын төвд, хуучин төмөр замын дүүрэгт байрлана. "CN" хэмээх нэр нь тус цамхгийг бариулсан Канадын үндэсний төмөр зам буюу Canadian National Railway гэдгээс гаралтай. 1995 оны төмөр замын хувьчлалын өмнө тус компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоогүй хөрөнгийг тусад нь гаргахад тус цамхгийг засгийн газрын үл хөдлөх хөрөнгийг хариуцдаг холбооны титмийн компани болох Канада Лэндс компанид шилжүүлжээ.
CN цамхаг нь 1975 оноос 2007 он хүртэл 32 жилийн хугацаанд дэлхийн хамгийн өндөр байгууламж байсан.[2][3][4] Одоо тус цамхаг нь өндрөөрөө дэлхийд 10-т, баруун хагас бөмбөрцөгт 1-т орно. 1995 онд Америкийн иргэний барилгын нийгэмлэг CN цамхгийг орчин үеийн дэлхийн долоон гайхамшгийн нэгээр нэрлэжээ.[5][6][7]
Торонтогийн бэлгэ тэмдэг болсон тэнгэр баганадсан байгууламж[8][9] болох тус цамхагт жилд 2 сая гаруй жуулчид зочилдог.[5][10] Уг цамхагт ажиглалтын 7 тавцан, эргэлддэг зоогийн газар, мөн зугаа цэнгээний газрууд бий.[11]
Гоолиг хээнцэр, сүрлэг сайхан CN цамхаг ойролцоогоор 32080 тонн жинтэй. Цамхаг дотор дээшээ секундэд 6 метрийн хурдтай хөдлөх дөрвөн цахилгаан шат байх ба цагт нэг чиглэлд 200 хүнд зэрэг үйлчилж чадна.
Түүх
засварлахЭнэхүү цамхгийг гураван жил хагасын хугацаанд босгожээ. Торонто хотын тэнгэр баганадсан байшингууд саад болохгүйгээр дохио хүлээж авч дамжуулах бололцоотой өндөр байшин барихаар анхандаа сэджээ. Түүнээс гадна зугаа цэнгэлийн төв, жуулчдын үзэх дуртай дурсгалт газар, хамгийн гол нь Торонто хотын бэлгэ тэмдэг болгох зорилгыг мөн тавьсан. Цамхгийг босгох нүсэр ажлын эхний үе шатанд олон тооны уран барилгач оролцож тоймгүй олон санал дэвшүүлж уралдсаны үр дүнд хоорондоо гүүрээр холбогдсон гурван цамхгийн төслийг анх сонгожээ. Гэвч удсангүй төслийг дахин хэлэлцэж өнөөдөр боссон төслийг баталжээ. Цамхгийг барихад 40522 шоо метр бетон, 129 шоо метр төмөр бетон, 5080 тонн ган оржээ. Барилгын ажилд 1537 ажилчин оролцож хамгийн түрүүнд 15 метр гүнзгий тогоо ухаж 63000 тонн хөрс шороо, занарын шаврыг дээш нь зөөн гаргажээ.
Эшлэл
засварлах- ↑ "Canada's Wonder of the World". CN Tower. Эх хувилбараас архивласан: July 23, 2007. Татаж авсан: September 26, 2007.
- ↑ "The world's tallest structures through history". The Daily Telegraph. London. April 20, 2017. Архивласан огноо January 11, 2022.Загвар:Cbignore
- ↑ "Modern World Wonders-CN Tower". www.theworldwonders.com. Эх хувилбараас архивласан: July 28, 2019. Татаж авсан: July 31, 2017.
- Mollins, Julie (April 9, 2008). "CN Tower's glass-floored lift not for faint-hearted". Reuters.
- ↑ "Canton Tower, Guangzhou". SkyscraperPage.
- ↑ 5.0 5.1 "Facts and visitor information on the CN Tower in Canada". The World Federation of Great Towers. Эх хувилбараас архивласан: September 29, 2016. Татаж авсан: January 2, 2013.
- ↑ Rosenberg, Matt (March 3, 2017). "Seven Wonders of the World". ThoughtCo. Татаж авсан: August 30, 2017.
- ↑ "The Seven Wonders of the Modern World". Infoplease.com. Татаж авсан: January 2, 2013.
- ↑ Plummer, Kevin (September 4, 2007). "The CN Tower is Dead. Long Live The CN Tower!". The Torontoist. Эх хувилбараас архивласан: January 13, 2010. Татаж авсан: November 17, 2008.
- ↑ CN Tower celebrates 30th birthday, Broadcast News/canada.com, June 26, 2006 Архивлагдсан Зургаадугаар сар 22, 2015 at the Wayback Machine
- ↑ "World Wonders and Facts at a Glance". CN Tower. Эх хувилбараас (PDF) архивласан: August 31, 2017. Татаж авсан: August 30, 2017.
- ↑ "CN Tower | building, Toronto, Ontario, Canada | Britannica". www.britannica.com (англи хэлээр). Татаж авсан: 2022-01-27.