Цагаан хэрэм

(Хятадын цагаан хэрэм-с чиглүүлэгдэв)

Цагаан хэрэм (Хятад хэл. 長城; хялбар: 长城, пиньинь: Chángchéng; "Урт хот" буюу 萬里長城, хялбар: 万里长城, пиньинь Wànlǐ Chángchéng, үгчилбэл: "түмэн газрын урт хот") - НЭӨ 3-р зуунаас, НЭ 16-р зууны хооронд Хятадын хаант улсууд умард зүгийн морьтон нүүдэлчин Хүннүгийн халдлагаас хамгаалах зорилгоор голчлон шавар, чулуугаар баригдсан 9 мянган км орчим урт, 5-6 метр зузаан бөгөөд 6-7 метр өндөр зарим газраа 16 метр хүрдэг олон салангид өндөр ханан бэхлэлтийг хамтатган хэлдэг юм.

Цагаан хэрэм*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Цагаан хэрэм
Улс  Хятад
Төрөл Соёлын
Шалгуур i, ii, iii, iv, vi
Дугаар 438
Бүс** Ази, Австрали ба Далайн орнууд
дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1987  (11-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.
Цагаан хэрмийг харуулсан газрын зураг

Тус тусдаа салангид хэрмүүд байсныг Хятадын анхны нэгдсэн төрт улсыг үндэслэгч Цин Ши Хуанди, Хүннү улсын довтолгооноос хамгаалахаар НТӨ 220-206 оны хооронд зай завсрыг бөглөж, уртасгажээ.[1] Эдгээр анхны шавар хэрмүүдээс үлдэж хоцорсон нь цөөхөн. Хятадын нутаг Их Монгол Улсын ноёрхолд байсан 150 гаруй жил уг хэрмийг засах ажил зогсож харин Мин улсын үед умард зүгийн Монголчууд, зүүн хойд зүгийн Жүрчидээс хамгаалахаар байгуулсан чулуун хэрэм нь одоогоор сайтар хадгалагдаж үлдсэн юм.

Цагаар хэрэм нь Өвөр Монголын урд хөвөөгөөр эмжин нум хэлбэртэйгээр тогтож, дорно зүгт Бохайн тэнгис, өрнө зүгт Лоб нуур хүрнэ. Эртний судлалын бүх талын судалгаануудаар бол бүх хэрмийн нийт урт 8,851.8 км, үүнээс 6,259.6 км нь жинхэнэ хэрэм, 359.7 км нь гуу жалга, 2,232.5 км нь уул, гол гэх мэт байгалийн бартаа саад гэж үзжээ.[2][3][4]

Манж Чин улсын Энх Амгалан хаан цагаан хэрмийг хамгаалалтын өртөг ихтэй, мөн найдваргүй бэхлэлт гэж үзэн цаашид засаж сэлбэх ажлыг зогсоосон байна. 1980-аад оноос эхлэн уг хэрмийг дахин шинэчлэн засаж, сэргээн босгож байна. Хятадын Мин улсын үед уг хэрмийг сая гаруй цэрэг хамгаалж байв.[5] Уг хэрмийг барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж тооцдог байна.[6] Цагаан хэрэм нь олон нийтийн санал асуулгаар хүн төрөлхтний бүтээн байгуулсан уран барилгын шинэ дэлхийн долоон гайхамшигт багтсан юм.[7]

Цагаан хэрмийн гадна боомтууд: (Баруунаас зүүн тийш)

  1. Жяюйгуань (嘉峪关)
  2. Юймэнгуань (玉门关)
  3. Жүмэньбао (拒门堡)
  4. Бадалин (八达岭)
  5. Хуанхуачэн (黄花城)
  6. Жянькоу (箭扣长城 (北京结))
  7. Мүтяньюй (慕田峪长城)
  8. Баймагуань (白马关堡)
  9. Пяньтогуань (偏頭關)
  10. Өрөөсөн чулуут хаалга (獨石口)
  11. Шүрхий хаалга (殺虎口關)
  12. Чуулалт хаалга
  13. Молтош хаалга (古北口镇)
  14. Баясгалан хадат хаалга (喜峰口)
  15. Жиньшаньлин (金山岭长城)
  16. Сыматай (司马台长城)
  17. Хуаньягуань (黄崖关)
  18. Шанага боомт (山海关)
  19. Хушань (虎山长城)

Цагаан хэрмийн дотоод боомтууд: (Баруунаас зүүн тийш)

  1. Гуан у (广武长城)
  2. Яньмэнгуань (雁门关)
  3. Пиншингуань (平型关)
  4. Зижингуань (紫荆关)
  5. Даомагуань (倒马关)
  6. Гугуань
  7. Лончуаньгуань (龙泉关)
  8. Цавчаал боомт (居庸关)
  9. Няньзи гуань (娘子关)
  10. Мяожян (苗疆长城)
  1. "Construction of the Great Wall". Эх хувилбараас архивласан: 2008-12-02. Татаж авсан: 2008-11-05.
  2. "Great Wall of China 'even longer'". BBC. April 20, 2009. Татаж авсан: April 20, 2009.
  3. "China's Great Wall far longer than thought: survey". Agence France-Presse. April 20, 2009. Архивласан огноо Дөрөвдүгээр сар 27, 2009. Татаж авсан: April 20, 2009.
  4. "China's Great Wall far longer than thought: survey". The Sydney Morning Herald. April 20, 2009. Татаж авсан: April 20, 2009.
  5. The Great Wall Of China
  6. Damian Zimmerman, The Great Wall of China, ICE Case Studies, December, 1997
  7. Dwoskin, Elizabeth (2007-07-09). "Vote for Christ". Newsweek. ISSN 0028-9604.

Цахим холбоос

засварлах
  Commons: Хятадын цагаан хэрэм – Викимедиа дуу дүрсний сан