Чичен Ица (Англи: Chichen Itza) (Юкатек Маяа хэлээр анхны дуудлага нь өнөөгийн Мексикийн нутаг болох Юкатаны хойгийн умард хэсэг, умард Маяагийн нам дор газарт байрлах Маяагийн соёл иргэншлийн бий болгосон Колумбаас өмнөх үеийн археологийн аварга том төв юм. Тус төв нь сонгодог үеийн төгсгөлөөс постклассик үеийн эхэн хүртэл оршин байсан ба өөрийн гэсэн онцлог бүхий “мексикжүү” Маяагийн соёл иргэншлийг бий болгосон юм. Чичен Итцагийн археологийн олдворуудаас харахад олон чухал барилга байгууламжуудад шатсан ул мөр ажиглагдаж байгаа ньуг төвийн сүйрэл нь маш догшин ширүүн эмэгнэлтэй байсныг илтгэж байна. Чичен Итцагийн тэргүүлэх байр сурь алдагдаж ирэх үед тус бүс нутагт Майяпан төв мандан гарч ирж халааг нь авсан юм. Чичэн Итцагийн дурсгалт газар Бабачаногийн гэр бүлийн хувийн эзэмшил газар ордог ч Мексикийн Антропологи, Түүх судлалын Үндэсний институтын хяналтан дор холбооны өмч хэлбэртэйгээр оршдог байна.

Чичен Ица*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Кукульканы сүм, “Эль Кастилло”
Улс  Мексик
Төрөл Соёлын
Шалгуур i, ii, iii
Дугаар 483
Бүс** Латин Америк ба Карибын бүс
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн 1988  (12-р чуулган)
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.
Чичэн Итцагийн төв хэсгийн газрын зураг
 
“Эль Кастилло” шатны доод хэсэгт орших өдөт могой Кукулькан

Чичэн Итца гэдэг нь эртний Маяа үг бөгөөд Чичэн гэдэг нь сайн сайхны эхлэл гэсэн утгатай. Итца гэдэг Юкатаны хойгийн хойд хэсгээр ноёлох нөлөөтэй байсан угсаатний бүлгийн нэр. Маяа хэлнээ Итца нь шидэт ус хэмээх утгыг агуулдаг ажээ. Чичэн Ица бол Мезоамерикийн соёлын томоохон төлөөлөгч юм.

Чичэн Итцагийн түүх

засварлах

Умард Юкатан гадаргын ус багатай бөгөөд гол мөрөн маш цөөн, хуурай уур амьсгалтай. Чичэн нь энэ бүс нутгийн ганц усны баялаг сан бүхий нэн тааламжтай газар байсан тул хүн ам ихээр суурьшиж эхэлжээ. Хот үүсэхийн хэрээр усыг эрхэмлэн, түүний эзэн Чаакийг шүтэцгээх болжээ. Хур бороо элбэг оруулахыг хүсч хүнээр тахил өргөх болжээ.

 
Кукульканы ягуар сэнтий, Эль Кастиллогийн сүмийн дотоод чимэглэл

Мандан бадралт

засварлах

Чичэн Итца нь сонгодог үеийн эхээр буюу 600 оны орчмоос товойн гарч иржээ. хожуу сонгодог үеэс бүс нутгийн хэмжээндээ улс төр, нийгэм-соёл, эдийн засаг, оюун санааны амьдралын хамгийн хүчирхэг ноёлох төв гол төв болжээ. Тэд өмнөд Маяагийн Тикаль гэх мэт хүчирхэг төвүүдээс хараат байхыг эрс няцааж байсан төдийгүй тэднийг бут ниргэж байв. Зарим угсаатны түүхийн эх сурвалжид тэмдэглэснээр 987 онд Төв Мексикт оршин тогтнож байсан Тольтек гүрний хаан Кецалькоатль өөрийн армитайгаа ирж, холбоотон Чичэн Итцаг хоёрдахь Тула буюу дэд нийслэлээ болгож байжээ. Энэ үеийн Чичэн Итцагийн соёл Тольтек, Маяагийн соёлийн хольмог өвөрмөц хэлбэртэй байсан нь урлаг, архитектураас нь харагддаг.

Өмнөх үеийн Маяагийн адилаар нэг захирагчтай хэлбэрийг сонгоогүй бөгөөд нөлөө бүлий элитүүд болох цэргийн жанжид, лам нараас бүрдсэн бүлэглэлийн зөвшилцлөөр сонгогддог консул маягийн хүн Чичэн Итцаг удирддаг байв. Шашны гол шүтээн нь өдөт могой Кукулькан бөгөөд сүсэг бишрэлийн оргил хүндэтгэл нь түүнд хүнээр тахил өргөх явдал байсан. Чичэн Итца нь маш том хот байсан бөгөөд ойролцоогоор 5 км квадрат нутаг дэвсгэрийг хамарч байсан. Эдийн засгийн хүчин чадавхиараа умард Маяачууд дунд тэргүүлэх байр суурьтай байсан ба худалдааны сайн сүлжээтэй байсан. Өөрийн нутаг дэвсгэрээс олборлох боломжгүй баялагийг өмнөд Маяачууд /обсидиан/ болон төв Мексикээс /алт/ авчирдаг байлаа.

Маяагийн он дараалийн сударт тэмдэглэснээр 1221 онд бослого гарч, иргэний дайн дэгдсэн тухай тэмдэглэсэн байдаг ба үүнийг батлах мэт Чичэн Итцагийн барилгуудын дийлэнх модон хийцүүдэд шатсан ул мөр байдаг. Чичэн Итцагийн бууралт нь Юкатаны хойг өөр нэг төв болох Маяапаны ноёрхолд халаагаа өгсөн юм. Археологичидын хийсэн судалгаагаар Чичэн Итцагийн эд өлөгийн чүйлст радиокарбон шинжилгээ хийхэд уг төвийн мөхөл 1000 оны орчимд болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Энэ ололт нь хачирхалтай үр дүнд хүргэсэн юм. Хэрэв Чичэн Итца 1000 оны орчимд мөхсөн бол түүнийг залгамжлагч Маяапан 1221 онд байгуулагдсан ба эн хоорондох 200 жил чухам юу болсон талаарх мэдээлэл маш хомс байна. Хэдийгээр Ариун Cenote бишрэл хүндэгэлийн төв хэвээрээ байсан ч Чичэн Итцагийн хүн ам нүүдэллэсээр, шинээр барилга, байгууламжууд баригдахгүй байсан байна. 1531 онд Испанийн Конкуйстадор Франсиско де Монтейо Чичэн Итцаг эзлэн авч Испанийн Юкатаны нийслэл хэмээн зарлажээ. Гэвч хэдхэн сарын дараа нутгийн иргэд бослого гарган, Монтейог хөөн зайлуулжээ

Чичэн Итцагийн гол дурсгалууд

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Чичен Ица – Викимедиа зураг, бичлэг, дууны сан