Танзани
Танзани, албан ёсоор Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс (Jamhuri ya Muungano wa Tanzania), нь Дорнод Африкт хойд зүгт Кени, Угандатай, баруун зүгт Руанда, Бурунди, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улстай, өмнө зүгт Замби, Малави, Мозамбик улстай хиллэн оршдог. Зүүн талаараа Энэтхэгийн Далайгаар хүрээлэгдсэн.
Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс Жамхури я Муунгано ва Танзаниа
| |
---|---|
Уриа: "Uhuru na Umoja (Свахили) (Эрх чөлөө, эв нэгдэл) | |
Төрийн дуулал: Мунгу ибарики Африка "Африкийг бурхан ивээг" | |
Нийслэл | Додома |
Албан ёсны хэл | Суахили хэл (де факто) Англи хэл (дээд боловсрол, худалдаа, захиргаанд) |
Төр засаг | Бүгд найрамдах улс |
Жакая Мришо Киквете | |
Мизенго Пинда | |
Байгуулагдсан | |
1961 оны арванхоёрдугаар сарын 9 | |
• Занзибар | 1964 оны 1 сарын 12 |
• Нэгдэл | 1964 оны 4 сарын 26 |
Газар нутаг | |
• Нийт | 945,203 км2 (27) |
• Усны эзлэх талбай (%) | 6.2 |
Хүн ам | |
• Тооцоо | 37,849,133 (32) |
• 2002 тооллого | 35,214,888 |
• Нягтаршил | 41/км2 (159) |
ХХИ | 0.467 бага · 159 |
Мөнгөний нэгж | Танзани шиллинг (TZS) |
Цагийн бүс | UTC+3 |
• Зуны цаг (ЗЦ) | үгүй |
Утасны томьёо | 255 |
Домэйн нэр | .tz |
Тус улсын нэр нь Танганьика хэмээх эх газрын нутаг дэвсгэр ба Занзибар хэмээх ольтригийн нэрнүүдийн эхний үеүдийг нийлүүлсэн нэр юм. 1964 онд Британийн Эзэнт улсын дээрхи нэр бүхий хоёр колони нэгдэж, Танганьика ба Занзибарын Нэгдсэн Бүгд Найрамдах Улсыг байгуулсан бөгөөд тэр жилээ нэрээ Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс болгон өөрчилжээ.[1]
1996 онд төрийн байгууллагууд нь Дар-эс-Салаамаас Додома руу нүүж Додомаг улсын нийслэл болгосон. Дар-эс-Салаам нь тус улсын эдийн засгийн гол төв хэвээр байна.[1][2]
ТүүхЗасварлах
Өнөөгийн Танзани нь 1880-1919 онд Германы колони бөгөөд нэг хэсэг байсан. Үндэстнүүдийн Лигийн тогтоолоор тус нутаг дэвсгэрийг Британийн мандатад шилжүүлснээр 1919-1961 онд ийм статустай байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед энэхүү нутаг дэвсгэрийг цэргийн пост болгон ашиглаж байсан бөгөөд санхүүгийн тусламжаас гадна зэвсэг хэрэглэлээр хангаж байв. 1960 онд Британийн захиргаанд байсан Танганьикагийн Амбан сайдаар Жюлиус Нерере томилогдсон ба 1961 онд Танганьика тусгаар тогтноход Ерөнхий сайд болжээ. Танганьика 1963 онд тусгаар тогтносон хөрш улс Занзибартай 1964 оны дөрөвдүгээр сарын 26-нд нэгдэж Танзани улсыг байгуулсан. 1970-аад оноос хойш тус улсад анх удаа 1995 онд ардчилсан сонгууль болсноор нэг намын ноёрхол эцэс болжээ.
Тусгаар тогтносныхоо дараа удалгүй социалист улс болсон Танзанид эдийн засгийг нь доройтуулсан бүтцийн өөрчлөлт хийх нөхцөлтэйгээр эдийн засгийн тусламж олгогдсон. Тус улсын нийгэм, эдийн засгийн хүрээ социалист хэвээрээ байх үед капитализм руу огцом шилжсэн тул энэхүү эдийн засгийн хүндрэл бэрхшээл үүссэн юм. 1980-аад онд Танзанийн ДНБ өссөн боловч хүний хөгжлийн индекс нь буурчээ.
Танзанийн эдийн засгийн хөгжил саад бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч тус улсын байгалийн нөөцийн экспорт өсч байгаа учраас хэтийн төлөв сайтай харагдаж байна.
Гадаад холбоосЗасварлах
- Commons: Tanzania – Викимедиа дуу дүрсний сан