Дундад зууны монгол аймгууд

Энэхүү жагсаалт нь 9-12-р зууны монгол овог аймгуудын жагсаалт болно.

Түрэгийн үед зүүн тийш шахагдсан монголчууд 8-р зуунаас аажим аажимаар эргэн иржээ. 9-12-р зууны үед монгол овог аймгууд Байгаль нуур, Ангар мөрнөөс өмнө зүгт Цагаан хэрэм, Шар мөрөн, Их Хянганы нуруунаас Эрчис мөрний эх, Хар Эрчис, Зайсан нуур, Тэнгэр уул хүртэл нутагт тархан сууж байв. Хар Киданчууд баруун урд зүгт байсан бол бусад киданчууд, онгуд аймаг Зүрчидийн Алтан улсын захиргаанд, урд зүгт байсан монголчууд Тангуд улсын харъяанд байв. Тангудын захиргаанд байсан монголчуудын талаар хангалттай мэдээ баримт ховор байдаг ба тэд одоогийн монгол ястны өвөг байсан бололтой. Мөн киданы нутгаас урд зүгт Алтан улсын захиргаанд зарим монголчууд байсан нь Монголын цэрэг тийш довтлоход Монголд дагаар оржээ.

Уйгурын хаант улс 840 онд унасны дараа Киргизийн хаант улс Монголд 924 он хүртэл ноёрхож байсан гэдэг ч Судрын чуулганд дурьдсанаар Татар аймаг хүчирхэгжин Монголын нутагт нөлөөгөө тогтоосон гэдэг тул Түрэгийн үе 840 онд дууссан гэх үндэстэй юм. Зарим түрэг судлаачид монголчуудыг 12-р зууны үед одоогийн Монгол улсад бараг байгаагүй, тухайн үеийн монголчуудыг Монголын зүүн хойд хэсэг, Буриад, Өвөр Байгалын хязгаар, Эрхүү муж, Хятадын Хянган аймаг хавиар байсан цөөн тооны буриад, түмэд, тайчууд, барлас, жадран зэрэг овог аймгууд бүрэлдүүлж байсан бусад хэрэйд, найман, жалайр, хонгирад, (хонгирадын салбар овгууд болох горлос, ихирэс, хонхлууд, олхонуудыг оролцуулан), ойрад, баяд, онгуд, татаруудыг түрэгүүд байсан гэж тайлбарладаг. Мөн тэд эдгээр түрэг овог аймгууд яваандаа монголчуудад ууссан тул одоогийн монголчуудын дийлэнх нь түрэг гаралтай хүмүүс гэж үздэг. Гэвч дэлхийн эрдэмтдийн дийлэнх нь Түрэгийн захиргааны 300-аад жилд (555-840) түрэг, монголчууд холилдож түрэг, монгол холимог овог аймгууд үүссэн байж болох ч эдгээр овог аймгууд бүгдээрээ монголчууд гэсэн үзлийг баримталдаг. Учир нь дээрх овог аймгуудын нутаг нь эрт үеэс монголчууд нутаглаж байсан мөн эртний монгол улсуудын захиргаанд байсан нутагтай таардаг. Мөн Кидан улс 924 онд Киргизийн хаант улсыг бут цохин Монголоос шахсанаар Монгол дахь түрэгийн нөлөөг бүрмөсөн дуусгасан гэдэгтэй дэлхийн эрдэмтэд ерөнхийдөө санал нийлдэг. Киданы довтолгооноос хойш 1200 он хүртэл 200 орчим жил өнгөрсөн учир монголчууд төрөлх нутагтаа нөлөөгөө эргүүлэн тогтоох хангалттай хугацаа өнгөрчээ. Мөн Хар Киданд түрэг угсааны Уйгурын Идигүдийн улс, Харлуг улс эзлэгдсэн нь Төв Ази дахь түрэгүүдийн хүчийг улам сулруулжээ.

Чингис хаан овгийн зохион байгуулалтыг эвдэж өөр овгуудыг нэг засаг захиргааны нэгжид оруулах болсоноор Монгол дахь овгийн зохион байгуулалт байхгүй болжээ. Энэ нь засаг захиргааны нэгжийг шинээр зохион байгуулах, овог аймгаараа хуваагдан зөрчилдөхөөс сэргийлэх зорилготой байсан ба үүнээс хойш овгийн удирдагчийн байр суурь илт суларч хошуу, отог зэрэг шинэ засаг захиргааны нэгж улс төрийн бутралын үед гарч иржээ. Харин казахуудын дунд овгийн зохион байгуулалт, овгийн ахлагчийн байр суурь хүчтэй хэвээр үлдсэн байдаг. 13-р зууны үед ИМУ байгуулагдсаны дараа овог аймгууд бутран алга болох, шинэ овог аймаг бий болох, аймгууд нүүх үйл явц эрчимтэй өрнөсний үр дүнд 1368-1691 оны Монгол ороны аймаг угсаатны бүлгүүд бүрджээ. Одоогийн монгол овгийн байршилтай харьцуулахад тэр үеийн овгийн байршил зарим талаар таарах төдийгүй зарим овог аймгууд тэр үеийн нутагтаа үлдсэн нь харагддаг. Жишээ нь горлос овог Өвөр Монголын хойд хэсгээр байсан нь одоо Өвөр Монголын горлос хэмээх нэг ястан болжээ. Х.Пэрлээгийн судалсанаар найман, хэрэйд, баяд, мэргид, ойрад, татар, буриад, түмэд, ойн иргэд, онгуд, киданчуудаас бусад МНТ-д дурьдагдсан монгол овог аймгууд Хамаг Монголын ханлигт буюу Монголын зүүн хойд хэсэг, Өвөр Байгалийн хязгаарийн өмнөд, төв хэсэг, Өвөр Монголын хойд хэсгээр тархсан байна.

13-р зуунд хэрэйд, найман, хонгирад, жалайр зэрэг аймгийн нилээд хэсэг нь баруун тийш нүүсэнээс уулаасаа цөөн тоотой Монголын хүн ам цөөрч Монголын нутгийн зарим хэсэг эзэнгүйрэхэд нөлөөлсөн байна. Тиймээс ч социализмийн үеийн Монголын түүхчид Чингис хааны Монголыг нэгтгэсэн гавъяаг нь үнэлэн зохиол бүтээлдээ дурьдсан байдаг ч Монголын хүн амыг тараан цөөрүүлсэн гэж буруутгадаг байв. Монголын байлдан дагууллын үед монголчууд голдуу Төв Азийн бусад оронд нүүж очсон байдаг бөгөөд Хятадын гүн рүү олон тооны монголчууд очиж суурьшаагүй бололтой. Монголчуудын тоо 12-р зуунд 1,5-2 сая гаруй байсан учир монголчуудын гадагш хийсэн нүүдлийн цар хэмжээ тийм ч их биш гэж үздэг бөгөөд үндсэн хүн ам нь Монголдоо үлдсэн бололтой.

Монголын ханлиг улс

засварлах
  1. Нирун Монгол 16 аймаг
  2. Дарлигин Монгол 18 аймаг
  3. Жалайр зэргийн онгу боол 16 овог аймаг
  4. Урианхайн салбар овог аймаг багтаж байсан.

Нирун аймгууд

засварлах
  1. Хиад Боржигин
  2. Арулад
  3. Баарин
  4. Чонос
  5. Хартахан
  6. Хадархан
  7. Уруд
  8. Тайчууд
  9. Сэжиүд
  10. Сухан
  11. Салжиуд
  12. Хатагин
  13. Ноёхон
  14. Мангуд
  15. Кунгият
  16. Жадаран
  17. Жүрхин
  18. Будаат
  19. Барлас
  20. Бэсүд
  21. Гэнигэс (Кингит)
  22. Хонхотон
  23. Дөрвөн
  1. Хонгирад
  2. Олхонуд
  3. Харануд
  4. Ихэрис
  5. Хунклиуд
  6. Уряут-Килингут
  7. Үүшин
  8. Сүлдүс
  9. Илдүркин
  10. Баяуд
  11. Кингит
  12. Жалайр
  13. Кунжин
  14. Нукуз/Нохос
  15. Ортаут
  16. Урианхай
  17. Элжигин
  1. Хэрэйд
  2. Хонхайд
  3. Сахайд
  4. Жирхин
  5. Түмэн Түбэгэн
  6. Дунгайд
  7. Ончигид
  8. Тумаут[1]
  9. Албат[1]
  1. Айригуд татаар
  2. Буйригут татаар
  3. Жүйн татаар
  4. Цагаан татаар
  5. Алчи татаар
  6. Дутагут татаар
  7. Алхуй татаар
  8. Тариат татаар

Бусад овог аймгууд

засварлах

Эдгээр овог аймгууд Чингис хаанаас өмнө аль ханлигт багтаж байсан нь тодорхойгүй.

  • Дулат (долоод) Судрын чуулганд дурьдагдсан.

Мөн үзэх

засварлах
  1. 1.0 1.1 ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган (1-р боть). Translated by Ц., Сүрэнхорлоо. Улаанбаатар. p. 92.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)