Хянган аймаг
Хятад улс (БНХАУ)-ын Өвөр Монгол орны (ӨМӨЗО-ы) харъяат арван хоёр нутгийн нэг нь Хянган (– kingɣan, хингган) аймаг юм. Хянган аймаг өөртөө засах орныхоо дорно умард биед өргөргийн дагуу 320 км, уртрагийн дагуу 380 км сунасан 59,806 км² газар нутаг эзлэж, орны дотоодод Хөлөнбуйр, Тунляо, Шилийнгол, улсынхаа дотоодод Хармөрөн, Гирин хоёр мужийн нутагтай хаяа залгажээ. Мөн БНХАУ-г төлөөлж Монгол улсын Дорнод аймагтай 126 км зурвасаар хиллэдэг. Их Хянганы нурууг бодож «Хянган» гэдэг монгол нэртэй болсон. Үүнээс хятадаар «兴安» (Xīng'ān, [шиэнъаань]) гэж нэрийджээ. Хянган аймаг одоогоор гурван өөр зүйлийн зургаан нутагт хуваагддагийн нэг нь аймгийн төв Улаан хот юм. Төмөр зам, авто зам аль хэдийнэ баригдсан. Аймгийн Рашаан хотын халуун рашааныг түшиглэн аялал жуулчлал хөгжиж байгаа. 2000 оны тооллогоор Хянганд 1.6 гаруй сая хүн оршин сууж байсны 53.67% нь Хятад үндэстэн, 41.06% нь Монгол үндэстэн байж, үлдсэн хувь нь хориод яс үндэсний хүмүүс болж таарсан. Өвөр Монголын доорх арван хоёр нутгийг харьцуулахад Тунляогийн дараа хэлэгдэхээр их хувьт (41%) Монголчууд байгаа нь энэ юмсанжээ.
Хянган аймаг
兴安盟 ᠬᠢᠩᠭ᠋ᠠᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ | |
---|---|
Улс | Бүгд Найрамдах Хятад Ард Улс |
Өөртөө засах орон | Өвөр Монгол |
Аймгийн төв | Улаан хот |
Газар нутаг | |
• Нийт | 59,806 км2 (23,091 бээр2) |
Хүн ам (2010) | |
• Нийт | 1,613,250 |
• Нягтрал | 27/км2 (70/бээр2) |
Цагийн бүс | UTC+8 (Хятадын Стандарт) |
ISO 3166 код | CN-NM-22 |
Вэб сайт | www |
Хянган аймаг | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хятад нэр | |||||||
Уламжлалт | 興安盟 | ||||||
Хялбаршуулсан | 兴安盟 | ||||||
| |||||||
Монгол нэр | |||||||
Монголын Кирилл | Хянган аймаг | ||||||
Монгол бичиг | ᠬᠢᠩᠭ᠋ᠠᠨ ᠠᠢᠮᠠᠭ | ||||||
|
Хүн ам
засварлах2000 онд 1,588,787 оршин суугчтай гэж тоологджээ.
Ард түмэн | Хүн амын тоо | Эзлэх хувь (%) |
---|---|---|
Хятад үндэстэн | 852,684 | 53.67 % |
Монгол үндэстэн | 652,385 | 41.06 % |
Манж үндэстэн | 71,653 | 4.51 % |
Солонгос үндэстэн | 6,240 | 0.39 % |
Хотон үндэстэн | 3,017 | 0.19 % |
Дагуур ястан | 1,168 | 0.07 % |
Шивэ ястан | 568 | 0.04 % |
бусад ард түмэн | 1072 | 0.07 % |
Засаг захиргааны хуваарь
засварлахХянган аймаг дотроо 2 хот, 1 шянь, 3 хошуу болж хуваагддаг. Зургаан нутаг нь дотроо сум, шян, дүүргийн түвшний 75 газар, цаашилбал гацаа тосгоны шинжтэй 853 газар болно. Эдэнд хамаардаггүй бэлчээр 10, ойн газар 1 бий.
№ | Монгол нэр | Хятад нэр | Хүн ам (2004) |
Талбай (км²) |
Нутгийн төв |
---|---|---|---|---|---|
— хошууны энтэй хот — (县级市 xiànjíshì) | |||||
1 | Улаан хот | 乌兰浩特市 | 290,000 | 772 | |
2 | Рашаан хот | 阿尔山市 | 50,000 | 7,409 | |
— шянь — (县 xiàn) | |||||
3 | Тучуань шянь | 突泉县 | 310,000 | 4,800 | Тучуань |
— хошуу — (旗 qí) | |||||
4 | Хорчин баруун гарын өмнөд хошуу | 科尔沁右翼前旗 | 360,000 | 19,375 | Хорчин |
5 | Хорчин баруун гарын дундад хошуу | 科尔沁右翼中旗 | 250,000 | 15,613 | Баянхошуу |
6 | Жалайд хошуу | 扎赉特旗 | 390,000 | 11,837 | Индэр |
Ном зүй
засварлах- Jinri Nei Menggu: Xing'an 今日内蒙古: 兴安 (Inner Mongolia today: Hinggan). 内蒙古人民出版社 Nei Menggu renmin chubanshe. 呼和浩特 Хөх хот 1997. ISBN 7-204-03542-9. х.9+121.