Арулад
Арулад овог нь Бодончар мунхагийн хөвгүүн Хабичи баатрын ач хөвгүүн Хайду ханы хөвгүүн Чаужин ортагайн хөвгүүн Аруладын нэрээр нэрлэгдсэн овог юм. Тус овгоос хамгийн нэр алдартай нь Хүлэг Боорчи бөгөөд түүний удам нь үе үеийн их хаанд үнэнч зүтгэсэн гавъяатай байсан. Чингис хааны Сартуулын байлдан дагуулалтаар ихэнхи Арулад овгийнхон Цагадайн мэдлийн нутагт шилжин очсон. Сүүлд 1269 оноос эхлэн Мавернахрт шилжин суурьших болсон.