Ноёхон
Ноёхон (ханз: 那牙勤; латин галиг: Nojakin[1], Noyakin[2]) болбоос Хамаг Монгол ханлигийн нэгэн овог, хүрээ бөгөөд Бодончар мунхагийн ач хөвүүн Мэнэн тудуны долоон хөвүүний хоёр дахь хөвүүн Хачины хөвүүн Ноёгидай гэгчээс салбарлан үүссэн Нирун Монгол угсааны овог юм.
Гарал үүсэл
засварлахМонголын нууц товчооны 46-р зүйлд: "... Хачины хөвүүн Ноёгидай нэртэй бүлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов (Qačin-nu kö[b]ün Noyagiday neretüy bülee. Noyamsiγ aburitu tula Noyakin oboγtan boluba[2]) ..."[3] гэж тэмдэглэсэн. Нууц товчоонд уг овгоос Жунсо гэх ноён 1206 онд Чингис хааны зарлигаар мянганы ноён болсныг мэдэж болно.
Харин Рашид ад-Дины зохиосон Судрын чуулганд Ноёхоны уг гарлыг Тумбинай сэцний ууган хөвүүн Жагсугийн хөвүүдээс салбарлан үүссэн Ноёхон, Уруд, [Мангуд]] гэх гурван аймгийн нэг[4] гэж тэмдэглэжээ.
Түүхийн тойм
засварлахНоёхон аймгийн тухай мэдээ баримт цөөхөн хэдий ч, одоо мэдэгдэж байгаагаар Чингис хааныг Жамухаас салж нүүхэд "... ноёхон аймгийн Жунсо ирэв..."[5] гэсэн зүйл байдаг ч, энэ нь ганц өрхөөр дагасан байх магадлалтай. 1192 онд Даланбалжудын арван гурван хүрээний байлдаанд Жамухын талын 13 хүрээний нэгд Ноёхон аймаг багтаж байсныг Богд Баатар Биеэр Дайлсан Тэмдэглэл[6] хэмээх хятадаар хуулагдаж үлдсэн эх сурвалжид бичсэн байдаг. Ингэхээр уг аймаг нь анх Жадараны Жамухыг дагаж яваад, сүүлд 1201-1204 оны орчимд Чингис хаанд дагаар орж, 1206 онд Ноёхоны Жунсо гэх хүнийг мянгатын ноёнд томилж, Ноёхоныг захируулжээ. Мөн Чингис хааны зарлигаар Өэлүн эх, Отчигин хоёрт түмэн иргэн өгч, Хүчү, Хөхөхчү, Жунсо, Аргасун[7] нарын мянганы ноёдыг мянгатаар нь өгсний дотор Ноёхон аймаг багтжээ.
Орчин үед ОХУ-ын Буриадын БНУ-ын Сэлэнгэ аймгийн дотор Ноёхон (Ноехонское) нэртэй сум байдаг. Уг газарт 1930 онд Зөвлөлтийн бодлогыг эсэргүүцсэн Ноёхоны бослого нэртэй үйл явдал болж байсан.
Эшлэл
засварлах- ↑ "音訳蒙文元朝秘史/巻一-2: 46 - Wikisource". ja.wikisource.org (япон хэлээр). Татаж авсан: 2024-01-30.
- ↑ 2.0 2.1 Т, Дашцэдэн (2009). Монголын нууц товчооны галиг (2 ed.). Улаанбаатар: Битпресс. p. 25.
- ↑ "Монголын нууц товчоо: 46-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2024-01-30.
- ↑ ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган (1-р боть). Translated by Ц, Сүрэнхорлоо. Улаанбаатар. p. 140.
{{cite book}}
: CS1 maint: numeric names: authors list (link) - ↑ "Монголын нууц товчоо: 120-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2024-01-30.
- ↑ Д, Пүрэвдорж (2010). Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл : Монголын түүхийн сурвалж бичгийн харьцуулсан судалгаа. Улаанбаатар: Ганпринт. p. 21.
- ↑ "Монголын нууц товчоо:243-р зүйл". www.mongolian-art.de. Татаж авсан: 2024-01-30.