Манаус (порт. Manaus) нь Бразилын Амазонас мужийн нийслэл хот юм. Негро болон Солимоэс голуудын нийлэх уулзварт оршино. Амазонас муждаа хүн ам хамгийн ихээр төвлөрсөн тус хот нь экотуризм ихээр хөгжсөн газар билээ. Манаус хот нь Төв Амазоны мезобүс, Манаусын микробүст харьяалагдах бөгөөд Бразилын хойд хэсэгт, холбооны нийслэл Бразилиагаас 1,932 км зайд байрладаг.

Манаус
Manaus
Хотын зураг
Манаус хот
Сүлд туг
Сүлд тэмдэг
Туг Сүлд
Хоч нэр: ""A Paris dos Trópicos" ("Тропикийн Парис")"

Манаус-н байршил
Бразил дахь байршил

Солбицол: 03°06′S 60°01′W
Улс  Бразил
Бүс Хойд
Муж Амазонас
Түүх  
Байгуулагдсан 1669
Засаглал  
 - Захирагч Артур Виргилио
Газар нутаг  
 - Нийт 11401 км²
Өндөр 92 м
Хүн ам  
 - Нийт (2009) 1,738,641
 - Нягтрал 144.2/км²
Цагийн бүс UTC-4
Шуудангийн хаяг 69000-000
Цахим сүлжээ: http://www.manaus.am.gov.br/

Манаус хот нь 1669 онд Сан-Хосе до Рио-Негро цайз хэмээх нэртэйгээр үндэслэгджээ[1]. It was elevated to a town in 1832 онд нутгийн Манаос хэмээх улсыг хүндэтгэж, "Бурхдын эх" гэсэн утга бүхий "Манаус" гэсэн нэрээ олж, суурингийн статустай болсон. 1848 оны 10 сарын 24-нд хотын статустай болохдоо нэрээ Сидаде де Барра до Рио-Негро (Португал хэлээр "Хар голын хөвөө хот") болгож сольсон ч 1856 оны 9 сарын 4-нд хуучин нэрээ авчээ[2].

Өдгөө тус хот Амазоны зүрх, Ойн хот.[3] хэмээн алдаршсан бөгөөд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь Манаусын аж үйлдвэрийн нөөц юм.

Хойд Бразилдаа хоёр дахь том хот болох тус хотын бүст 2008 оны байдлаар 2,006,870 оршин суугчтай байсан бөгөөд нийт Бразилдаа 12-т орно (Бразилын Газарзүй, Статистикийн Институт/2008). 2008 оны байдлаар Манаус хотдоо 1.71 сая хүн оршин сууж байсан нь Бразилдаа 8-д орох үзүүлэлт юм. Бразилын ҮНБ-д Манаусын гүйцэтгэх үүрэг жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд тус улсын эдийн засгийн 1.4%-г бүрдүүлж байна.

  1. Манаус хот байгуулагдсан нь
  2. "Манаусын тухай". Archived from the original on 2009-07-01. Татаж авсан: 2009-12-25.
  3. "Heart of The Amazon and City of the Forest". Archived from the original on 2009-12-06. Татаж авсан: 2009-12-25.