- Энэ хотыг Сан-Паулу мужаас ялган таниарай.
Сан-Па́улу (португалаар São Paulo, дуудлага нь [сан павулу], оросоор Сан-Па́улу, англиар Sao Paulo; Хотыг Христийн шашны алдарт номлогчийг бодож São Paulo буюу "Гэгээн Паул" гэсэн утгаар нэрийдсэн) бол 1554 онд багахан суурин үүсч, 18-р зуунаас хүмүүс ихээр нутагшин өргөжин тэлсээр өдгөө Бразил улсын Сан-Паулу мужийн төв, улсынхаа хоёрдугаар, бүр дэлхийд 7-рm бичигдэхээр их хот болсон, 11,316,149 (2011 он) хүний суугуул нутаг юм. Ахиулаад хэлвэл Гуарульюс, Сан-Бернарду-ду-Кампу мэтийн дөчин суурин газрыг багтаасан Сан-Паулу хотын бөөгнөрөлд 19,889,559 хүн амьдарч байгаа нь Америк тивд Мехико хотын дараа, дэлхийн эхний 10-т багтахуйц тоо юм.[1]
Сан-Паулу хот |
---|
суурин газар |
Сан Паулу суурин (газар) Município de São Paulo |
 Сүлд туг |
 Сүлд тэмдэг |
|
Бразил улсын Сан-Паулу муж дахь Сан-Паулу хотБразил улсын Сан-Паулу муж дахь Сан-Паулу хот
|
Улс |
Бразил (ХБНБУ) |
Их нутаг |
Сан-Паулу муж |
Дунд нутаг |
Сан-Паулу хот |
Бага нутаг |
Нэр бүхий 96 дүүрэг |
Газар нутаг |
1,523 км² |
Газрын байц |
д.т.д. 760 м |
Хүн ам |
2011 онд 11,316,149 хүн |
Хүн ам (бөөг.) |
19,889,559 хүн |
Нягт сийрэг |
170 хүн/км² |
Ард түмэн |
65.6% - цагаан арьстан 26.5% - бор арьстай |
Нутгийн олон |
Сан-Паулынхан |
1554 он |
Португалчууд суурин үүсгэсэн |
Цагийн бүс |
Сан-Паулын цаг (ГЦ-3) |
Утасны дуг. |
+55 11 |
Цахим хуудас |
prefeitura.sp.gov.br (пор.) |