Протестант урсгал

(Протестант-с чиглүүлэгдэв)

Протестант (Англи: Protestantism) урсгал нь Католик шашин дотроос гарч ирсэн урсгал юм. 17-18-р зууны үед баруун Европын орнуудад шинэчлэлтийн хөдөлгөөн гарсан. Энэ үеийг түүхэнд Шашны шинэтгэлийн үе гэдэг. Нийгэм, улс төрийн амьдралд шинэчлэлтүүд гарсан бөгөөд Католик сүмийн гэгээнтэнүүд шашны хүрээнээс халин улс төрийн хүрээнд очсон нь Европчуудын дургүйцлийг хүргэж байлаа.

Христ Итгэлт урсгалуудын таних тэмдэг "Загалмай"

Шашны шинэтгэл нь 16-р зуунаас эхэлсэн бөгөөд энэ нь Папын засаглалыг эсэргүүцсэн. Учир нь Папын засаг захиргаа нь Библийн үнэнээс гажиж эхэлсэн хэмээн шинэчлэгчид үзсэн байна. Шашны шинэтгэлийн хувьд хүмүүс гурван аргаар тэмцэж байсан ба энэ зэвсэгт тэмцэл, зөвхөн Библийн сургаал номлолыг дагах байдлаар, люуны дэвшлийн хүрээнд зэрэг байлаа. 16-р зууны үед Мартин Лютер, дараа нь Жон Калвин гэдэг санваартнуудын удирдлага дор Реформацийн хөдөлгөөн буюу Шашны шинэтгэл гүнзгийрсэн. Мартин Лютерийг Протестант урсгалыг хамгийн анх үүсгэн байгуулагч гэж үздэг. Хамгийн чухал шинэчлэлүүдийг тэрээр хийсэн бөгөөд хүмүүс латин хэлээрх Библи буюу Вулгат талаар Ромын Католикчууд юу яриад байгааг нь ойлгохгүй байсан тул санваартнууд дураараа хууль дүрэм гаргадаг байдлыг Мартин Лютер Библийг Герман хэл рүү хөрвүүлснээр илчилсэн байна. Тэрээр Брандбургийн их сургуулийн профессор байсан ба мөн католик шашны санваартан хүн байсан. Тэр 1517 оны 5 сард Брандбург сүмийн хаалган дээр 95 сэдэвтэй тунхаглал Брандбургийн Альбертэд хандаж гаргасан. Энэ тунхаглалд:

  • Христийн чуулганууд Ромын Папын захиргаанаас гарах.
  • Хүн гагцхүү итгэлээр Тэнгэрбурханы нигүүлслээр аврагдана.
  • Европын соёлт орнууд Ариун Библийг үндэстнийхээ хэлээр орчуулж өөрийнхөө хэлээр сурах ёстой зэрэг байлаа.

Уг шашны шинэтгэл хийгчдийг тухай үед "Тэрс үзэлтнүүд" гэж нэрлэж байсан бөгөөд энэ нь латин хэлээр Протестант гэсэн үг юм. Реформацийн хөдөлгөөн улам ширүүссээр 1525 онд Тариачны бослого, түүнчлэн Гэгээн Сиэгэ гэгч Ромын Папын туслах, удирдагч зэрэг олон хүмүүсийн дэмжлэгээр Лютерийн тунхаглалууд тархсаар байлаа. Энэ бүхэн оргилдоо хүрэхэд Протестант гэх шинэ Христ Итгэлийн урсгал бий болжээ.

Протестант урсгал нь итгэл бишрэлийн хувьд олон янз байдаг. Дотроо маш олон урсгал болоод хуваагддаг болохоор их ярвигтай. Протестант нь дотроо хэдэн урсгалд хуваагддаг эсэх нь эргэлзээтэй боловч хамрах хүрээний хувьд том гэдэг утгаар нь хувааж болно. Энэ нь:

  • Пресбитериан (Presbyterian)
  • Баптист (Baptist)
  • Лютеран (Lutheran)
  • Методист (Methodist)
  • Пентекост (Pentecost)
  • Харисматик (Charismatic)
  • Адвентисти
  • Эвангелион