Скудериа Феррари

(Scuderia Ferrari-с чиглүүлэгдэв)

Скудериа Феррари (монг. Уралдааны жүчээ Феррари) бол спорт загварын автомашины үйлдвэрлэгч Феррари хувьцаат компанийн моторт спортын хэлтэс бөгөөд түүнийг үүсгэн байгуулагч Энцо Ферраригийн нэрээр нэрлэгджээ.

Феррари
Шумахерийн Михаэль, 2004 оны Америкийн гран-при (Феррари Ф2004)
Шумахерийн Михаэль, 2004 оны Америкийн гран-при (Феррари Ф2004)
Бүтэн нэрСкудериа Феррари
ит. Scuderia Ferrari
Компанийн төвИтали Маранелло, Итали
Техникийн
захирал
Жеймс Аллисон
ҮндэслэгчЭнцо Феррари
Цахим хуудасwww.formula1.ferrari.com
2024 оны Формула-1
Жолооч(16)  Монако
(55)  Испани
Туршилтын жолооч Нэгдсэн Хаант Улс
ШассиФеррари SF15-T
ХөдөлгүүрФеррари 1.6 V6
ДугуйПирелли
Статистик
Анхны гран при1950
Оролцсон уралдаан904
Зохион
бүтээгчийн ДА
16 (1961, 1964, 1975, 1976, 1977, 1979, 1982, 1983, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2007, 2008)
Жолоочийн ДА15 (1952, 1953, 1956, 1958, 1961, 1964, 1975, 1977, 1979, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2007)
Уралдааны ялалт238
Оноо9.346,119
Поле байрлал230
х.х.у. тойролт254

1930-аад онд Феррари анх авто спортоор гараагаа эхэлсэн бол 1940 оноос эхлэн өөрийн үйлдвэрлэсэн автомашинаар оролцож эхэлжээ. 1948 онд гэхэд уламжлалт улаан өнгийн загвар бүхий Ферраригийн уралдааны автомашинууд гран прид оролцож эхэлсэн аж. Формула 1-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 1950 онд бий болгосоноос хойш Феррари нь тус уралдааны салшгүй нэг хэсэг нь болсон юм. 200 гаран гран при шагнал, 15 жолоочийн- болон 16 зохион бүтээгчийн дэлхийн аварга цолоороо Скудериа Феррари нь Формула 1-ийн түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг гаргасан баг юм. Түүгээр ч барахгүй Феррари нь 1970-аад он хүртэл олон улсын ГТ болон спорт автомашины уралдаанд амжилттай оролцож байв. Ферраригийн охин компани болох Феррари Корсе нь өнөөг хүртэл хувийн багуудад аялал болон спорт загварын автомашины хүрээнд өөрсдийн мэдлэг, техникээр харамгүй туслалцаа өгдөг байна.

Ферраригийн маркийн тэмдэг болох шар дэвсгэр дээр цоройж буй морины дүрс нь компанийг үндэслэгч Энцо Ферраригийн нэгэн найзаас гаралтай аж. Сөнөөгч онгоцны нисгэгч Франческо Баракка нь энэ эмблемийг дэлхийн нэгдүгээр дайнд онгоцондоо хэрэглэж байсан ба өнөөдөр энэхүү бэлгэдэл нь нэлээд хэдэн тэрбум евроны үнэд хүрэх юм. Эмблемийг хамгийн анх 1932 оны Спа-Франкоршамын 24-цагийн уралдаан дээр Скудериагийн уралдааны автомашинд хэрэглэжээ.

2015 оноос хойш Скудериа Феррари нь Формула-1 уралдаанд 2010-с 2013 онуудын хооронд дэлхийн аварга болж байсан германы нисгэгч Себастиан Феттель болон 2007 оны дэлхийн аварга финландын нисгэгч Кими Райкконен хоёроор жолоодуулан оролцож байна.

1929 оноос 1949 он

засварлах

Скудериа Феррариг 1929 онд Энцо Феррари үүсгэн байгуулжээ. Энцо өөрөө уралдааны тэрэгний жолооч хийж байсан болохоор италийн уралдааны жолооч нарыг дэмжигч болон ивээн тэтгэдэг байв. Тус багийн үүслийг 1929 оны арваннэгдүгээр сарын 16-нд гэж тооцдог бөгөөд тэр өдрийн оройн хоолонд Энцо Феррари Болоняд Аугусто болон Алфредо Каниато, мөн түүнчлэн уралдааны нисгэгч Марио Тадини нараас санхүүгийн тусламж хүсээд, ирээдүйд өөрийн гэсэн багтай болж авто уралдаанд орох санаатай байгаа тухайгаа ярьжээ.

Скудериа эхлээд Алфа Ромео 8C загварыг нэлээд хэд жолоочоор унуулан оролцсон ч, 1933 онд Милан дахь Алфа Ромеогийн төв үйлдвэр санхүүгийн хүнд байдалтай тулгарав. Үүнээс шалтгаалан Энцо Алфа Ромеогийн уралдааны бүх үйл ажиллагааг өөрийн мэдэлд авсан ба 1935 оноос дараагийн дайн хүртэл италийн хамгийн шилдэг нисгэгчдээр жолоодуулан авто спортод оролцсон байна. Шилдэг нисгэгчдийн тоонд Тацио Нуволари, Ахилле Варци, Антонио Бривио, Баконин Борцачини, Луижи Аркангели, Жузеппе Кампари нар багтаж байлаа. Энцо өсвөр үеийнхэнийг ч бас дэмжин ажиллаж, авто спортод хөл тавихад ихээхэн туслан ажиллаж байжээ. Алфа Ромео Энцог уралдааны хэлтсийнхээ менежерээр сонгосоноос хойш 1938 он хүртэл тус багийн төв байр Моденад байрлаж байв. Алфа Ромеогийн Скудериаг өөрийн уралдааны нэгэн хэлтэс болгож авах гэсэн оролдлого нь сүүлдээ Энцо Феррари болон Алфа Ромеог салгахад хүргэв. Тэдний хоорондын хийсэн гэрээнд ирэх дөрвөн жилийн хугацаанд Энцо Ферраригийн автомашинд Феррари гэсэн нэрийг өгөхгүй байхаар тусгасаныг Энцо зөвшөөрсөн байна.

Энцо Авто Авио Коструциони Феррариг үүсгэн байгуулаад эхэндээ машины эд хэсгүүдийг үйлдвэрлэв. Өмнө нь хийсэн гэрээгээ ч үл тоон Энцо уралдааны автомашины хийцийг яарч сандран эхлүүлэв. Алберто Массимино хамгийн анхны жинхэнэ Феррари болох тип 815-ыг зохион бүтээв. 1940 онд зохион явагдсан Милле Мильяд 815 загварыг Альберто Аскари, Марчесе ди Модена нар жолоодон оролцсон ч хоёулаа эрт хасагдсанаас гадна дэлхийн хоёрдугаар дайн тус тэрэгний хөгжүүлэлтийг цагаас нь өмнө дуусгавар болголоо. Феррари 1943 онд компаниа Маранелло руу нүүлгэсэн ба дайны үеэр машины эд хэсгийн үйлдвэрлэлд төвлөрөн ажилласан байна.

Үйлдвэрийн барилга нь 1944 онд бөмбөгдөлтөд өртөн зарим хэсэг нь сүйдсэн ч, 1945 онд буцааж бариж босгосон байна. Феррари уралдааны тэрэгний үйлдвэрлэлтээ дахин сэргээв. Дэлхийн хоёрдугаар дайн Европын авто спортод хүнд цохилт болсон жилүүд байв. Зургаан жил үргэлжилсэн дайн, тулааны үеэр моторт спортын арга хэмжээ үндсэндээ зогсолтын байдалтай байлаа. 1940 оны эхээр Италид Милле Мильяд уралдаж байсан ч, Итали дайнд орсноор тэнд ч бас моторт спортын төгсгөлийг авчирлаа.

Олон улсын ганц суудалт цуврал уралдаанууд болох европын аварга шалгаруулах тэмцээнүүд ч бас 1939 онд дайн эхлэнгүүт зохиогдохоо больсон. Дайны дараа уралдааны үйл ажиллагаагаа дахин сэргээж, Феррари шинээр уралдааны тэрэг Тип 125-г угсрав. Тухайн үеийн Формула 1 уралдаанд 1,5 литрийн хөдөлгүүрийг компрессортойгоор эсвэл 4,5 литрийн хөдөлгүүрийг компрессоргүйгээр хэрэглэхийг зөвшөөрдөг байв. Феррари 1,5 литрийн багтаамж бүхий 12-цилиндртэй хөдөлгүүр угсарчээ.

1930-аад онуудад Феррарри нэлээд нэр хүндтэй баг байсан учраас богино хугацаанд чадалтай жолооч олох боломжийг олгов. Хоёр суудалт 125-ын анхны уралдаан 1947 оны Пьяченцагийн гран прид Франко Кортес унаж уралдав. Кортесийн яг тэр жилдээ Ромын гран прид түрүүлснээр анхныхаа ялалтыг авлаа. Анхны ганц суудалтын амжилт нь 1948 оноос эхэлсэн байна. 1948 оны Италийн гран прид Жузеппе Фарина болон Феррари баг аль аль нь Формула-1-уралдааны анхныхаа ялалтыг Гарда нуурын эргэн тойрноор тэмдэглэжээ.

Формула 1

засварлах

1950-иад он

засварлах

1950 оноос эхлэн олон улсын ганц суудалтай цуврал уралдаан болох Формула-1-ийн дэлхийн аваргыг шинээр бий болоход Скудериа Феррари анхнаас нь чухал ач холбогдолтой баг байв. Феррари нь 1950 оны улирлаас эхлэн бүх улирлын тэмцээнд тасралтгүй оролцож байсан цорын ганц баг юм.

Тоон үзүүлэлт болон бусад мэдээлэл

засварлах

Формула-1 дэх Ферраригийн болон жолоочийн ДА-ын бүх гран при ялалт

засварлах
 
Ферраригийн рекорд дэлхийн аварга: Михаэль Шумахер
 
Ферраригийн одооны Формула-1-ийн нисгэгчид Себастиан Феттель болон...
 
...Кими Райкконен

Мэдээ: 2016 оны улирлын эцсээр, Ферраригийн идэвхтэй нисгэгчдийг шар дэвсгэр өнгөөр ялгав.

Жолооч Ирг. Феррарид
идэвхтэй нисг.
Гранд
Прикс
ГП-
ялалт
Харьцаа ДА-
оноо[A 1]
ДА-
цол
Амжилттай оролц. ДА-
Байр (он)
Михаэль Шумахер   Герман 19962006 180 72 40,00 % 1066,00 5 01. (20002004)
Ники Лауда   Австри 197477 057 15 26,32 % 0242,50 2 01. (1975, 1977)
Альберто Аскари   Итали 195054 027 13 48,15 % 0139,00 2 01. (1952, 1953)
Фернандо Алонсо   Испани 2010-2014 096 11 11,46 % 01190,00  – 02. (2010, 2012, 2013)
Фелипе Масса   Бразил 20062013 139 11 07,91 % 0789,00  – 02. (2008)
Рубенс Барричелло   Бразил 200005 102 09 08,82 % 0412,00  – 02. (2002, 2004)
Кими Райкконен   Финланд 200709, 2014- 111 09 08,11 % 0624,00 1 01. (2007)
Жаки Икс   Бельги 1968, 197073 055 06 10,91 % 0121,00  – 02. (1970)
Жиль Вильнёв   Канад 197782 066 06 09,09 % 0107,00  – 02. (1979)
Герхард Бергер   Австри 198789, 199395 096 05 05,21 % 0182,00  – 03. (1988, 1994)
Алайн Прост   Франц 199091 030 05 16,67 % 0107,00  – 02. (1990)
Карлос Ройтеманн   Аргентин 197678 034 05 14,71 % 0090,00  – 03. (1978)
Клей Регаццони   Швейцар 197072, 197476 073 04 05,48 % 0169,00  – 02. (1974)
Эдди Ирвайн   Нэгдсэн Хаант Улс 199699 065 04 06,15 % 0156,00  – 02. (1999)
Жон Суртеес   Нэгдсэн Хаант Улс 196366 030 04 13,33 % 0088,00 1 01. (1964)
Микеле Альборето   Итали 198488 080 03 03,75 % 0138,50  – 02. (1985)
Майк Хоторн   Нэгдсэн Хаант Улс 195355, 195758 035 03 08,57 % 0113,64 1 01. (1958)
Фил Хилл   Америкийн Нэгдсэн Улс 195862 030 03 10,00 % 0096,00 1 01. (1961)
Рене Арну   Франц 198385 032 03 09,38 % 0079,00  – 03. (1983)
Найжел Манселл   Нэгдсэн Хаант Улс 198990 031 03 09,68 % 0075,00  – 04. (1989)
Жоди Шектер   Өмнөд Африк 197980 028 03 10,71 % 0062,00 1 01. (1979)
Петер Коллинс   Нэгдсэн Хаант Улс 195658 020 03 15,00 % 0047,00  – 03. (1956)
Себастиан Феттель   Герман 2015 040 03 07,50 % 00490,00  – 03. (2015)
Хуан Мануэль Фанжио   Аргентин 1956 007 03[A 2] 42,86 % 0033,00 1 01. (1956)
Патрик Тамбэ   Франц 198283 021 02 09,52 % 0065,00  – 04. (1983)
Хосе Фройлан Гонсалес   Аргентин 1951, 195455, 1957, 1960 015 02 13,33 % 0056,64  – 02. (1954)
Вольфганг фон Трипс   Герман 195761 025 02 08,00 % 0056,00  – 02. (1961)
Дидир Пирони   Франц 198182 025 02 08,00 % 0048,00  – 02. (1982)
Тони Брүүкс   Нэгдсэн Хаант Улс 1959 007 02 28,57 % 0027,00  – 02. (1959)
Жан Алези   Франц 199195 079 01 01,27 % 0121,00  – 05. (1994, 1995)
Жузеппе Фарина   Итали 195255 020 01 05,00 % 0075,33  – 02. (1952)
Лоренцо Бандини   Итали 196267 035 01 02,86 % 0056,00  – 04. (1964)
Морис Трентиньян   Франц 195455, 1958 017 01 05,88 % 0033,33  – 04. (1954, 1955)
Луижи Муссо   Итали 195658 015 01[A 2] 06,67 % 0032,00  – 03. (1957)
Пьеро Таруффи   Итали 195155 013 01 07,69 % 0032,00  – 03. (1952)
Марио Андретти   Америкийн Нэгдсэн Улс 197172, 1982 012 01 08,33 % 0020,00  – 08. (1971)
Жанкарло Багетти   Итали 196162, 1966 008 01 12,50 % 0014,00  – 09. (1961)
Лудовико Скарфиотти   Итали 196367 006 01 16,67 % 0011,00  – 10. (1966)
  1. Харьцуулалт нь өөр өөр онооны системээс шалтгаалсан дутагдалтай
  2. 2.0 2.1 1956 оны Аргентинийн гран-при дээр Фанжио Муссогийн тэргийг авч түрүүлсэн: тиймээс албан ёсны статистикт хоёр нисгэгчийг хоёуланг нь түрүүлснээр тооцдог.

Цахим хуудас

засварлах
  Commons: Скудериа Феррари – Викимедиа дуу дүрсний сан