Алфа Ромео 8C
Алфа Ромео 8C Италийн автомашин үйлдвэрлэгч Алфа Ромео компанийн 1931-1939 оны хооронд үйлдвэрлэсэн тэрэг юм. Энэ тэрэг нь 6C загварын сайжруулсан загвар боловч 6C загварыг 8C загвартай зэрэгцүүлэн цаашид үйлдвэрлэсэн байдаг. 8C гэсэн товчлол нь найман цилиндр гэсэн үг юм.
Алфа Ромео | |
---|---|
Алфа Ромео 8C 2900 Берлинетта | |
8C | |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 1931–1939 |
Ангилал: | Дээд ангилал |
Их биеийн хэлбэр: | Купье, спорт, кабрио |
Хөдөлгүүр: | Отто хөдөлгүүр: 2.3 литр (104 кВт) |
Урт: | |
Өргөн: | |
Өндөр: | |
Тэнхлэг хоорондын зай: | 2750 мм |
Хоосон жин: | ≈ 1000 кг |
Өмнөх загвар: | байхгүй |
Дараах загвар: | байхгүй |
8C 2300 засварлах
Цилиндрийн багтаамж нь эхэндээ 2336 см3 байв. Тиймээс эдгээр тэрэгнүүдийн нэр нь 8C 2300 гэсэн нэртэй байлаа. Найман цилиндрт хөдөлгүүр нь хоёр дөрвөн цилиндрт хөдөлгүүрийг холбосноор бий болжээ. Хоёр дээрээ байрлалтай тахир гол болон хөнгөнцагаанаар хийсэн цилиндрийн толгой спорт загварын хийцийг илэрхийлэx гол хийц байв. Цувралаар үйлдвэрлэсэн хөдөлгүүрүүд нь 142 м.x.-тэй байсан бол Монцагийн уралдаанд зориулсан загвар нь 178 м.x.-тэй хөдөлгүүртэй байв.
Зургийн цомог засварлах
-
Алфа Ромео 8C 2300, хажуу талаасаа (1931 он)
-
Алфа Ромео 8C 2300, (1934 он)
-
Алфа Ромео 8C 2900, урд талын харагдац (1938 он)
-
Алфа Ромео 8C 2900, ар талаасаа (1938 он)