Михаэль Шумахер

Михаэль Шумахер (герм. Michael Schumacher, * 1969 оны 1-р сарын 3-нд Хюрт хотын Хермюльхайм, Умард Райн-Вестфален муж) нь германы автомашины уралдааны тамирчин байсан юм.

Михаэль Шумахер
Михаэль Шумахер (2010 он)
Төрсөн огноо1969 оны 1 сарын 3
ИргэншилГерманГерман Герман
Дэлхийн аварга7 (1994, 1995, 2000, 2001, 2002, 2003, 2004)
Багууд1991 Жордан 
1991–1995 Бенеттон 
1996–2006 Феррари 
2010–2012[1] Мерседес
Ялалтын тоо91
Шагналын тавцанд гарсан тоо155
Нийт авсан оноо1566
Поле байрлал68
Хамгийн хурдан тойрог77
Анхны гараа1991 оны Бельгийн гран-при
Михаэл Шумахерын гарын үсэг
Михаэл Шумахерын гарын үсэг
Михаэл Шумахерын дуулга
Михаэл Шумахерын дуулга
Михаэль Шумахер
Михаэль Шумахер

Михаэль 1991 оноос 2006 он хүртэл мөн 2010 оноос 2012 онуудын хооронд нийт 307 удаа Формула-1-ийн дэлхийн аваргын гран прид оролцжээ. Дэлхийн долоон удаагийн аварга, 91 түрүү, 68 поле байрлал буюу нэгдүгээр байрны гараа, болон 77 хамгийн хурдан тойргоороо формула 1-ийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан нисгэгч юм. Мөн түүнчлэн 155 удаа шагналт байранд орсон амжилтаараа хамгийн олон удаа шагналт байрт шалгарсан шилдэг гуравт тооцогдож явдаг.

1990 болон 1991 онд спорт загварын автомашины дэлхийн аваргын тэмцээнд идэвхтэй оролцож байгаад 1991 анх удаа формула 1-ийн Бельгийн Гран Прид Жордан багийг төлөөлөн оролцов. Дараагийн уралдаанд Бенеттон руу солиж орсон бөгөөд тэндээ 1995 он хүртэл үлджээ. Бенеттонд байх хугацаандаа анхны гран пригийн ялалтаа 1992 онд Бельгиэс авсан ба дараа нь 1994 болон 1995 оны формула 1-ийн дэлхийн аваргаар шалгарчээ. 1996 онд тэрээр Феррари руу шилжин орсон ба эндээ 2006 он хүртэл идэвхтэй формула 1-ийн уралдаанд оролцов. Михаэль Шумахер нь 2000 оноос 2004 он хүртэл таван удаа дараалан дэлхийн аварга болсон. Дараа нь хэдэн жил завсарлага авсаны эцэст 2010 онд буцан формула 1-д ирсэн ба энэ удаа Мерседесийн багт гурван жил болов. Энэ хугацаанд түүний нийт гаргасан амжилтаараа 2011 онд наймдугаарт жагссан явдал байлаа.

2013 оны 12 сарын 29-нд Михаэль цанаар гулгаж явахдаа осолдон хүнд гэмтэл авсан бөгөөд 2014 оны 6 сарын 16 хүртэл 6 сарын турш ухаан оролгүй, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлсэн. 2014 оны 9 сарын 4-нд эмнэлгээс гарсан тэрээр өдгөө гэрээрээ нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа.

Түүний төрсөн дүү Ральф нь 1997 оноос 2006 он хүртэл түүнтэй хамт Формула 1-д уралдаж байлаа.

Амжилтын гараа засварлах

Моторт спортын эхлэл засварлах

Михаэль Шумахер нь 1969 оны нэгдүгээр сарын 3-нд Ролф Шумахер болон түүний эхнэр Элизабет (1948-2003) нарын анхны хүү болон Хюрт-Хермюльхаймд төрсөн бөгөөд түүний эцэг Ролф Михаэлийг төрөх үед пийшин өрөгч байгаад сүүлд Керпенд карт уралдааны замын түрээслэгч хийж байжээ.

Карт спорт засварлах

 
Картын уралдаан

Түүний моторт спорттой амьдралаа холбосон гараа нь бүр эрт дөрвөн настайгаасаа эхэлсэн бөгөөд түүний эцэг нь Михаэльд 5 морины хүчтэй мотор бүхий кетт кар бэлэглэсэнээр эхэлжээ. Керпен хотын Хоррем дүүрэгт Карт-Клуб моторт спортын уралдааны найз нөхөд Вольфганг Граф Берге фон Трипс, Go-Kart-Club Horrеm e.V. (өнөөдөр Клуб-Карт Керпен Манхайм) гэх нэртэй картын клуб нээгдсэн ба Михаэль энэ клубт орж ихээхэн цаг өнгөрөөдөг болов. Тус клуб нь 1964 онд нээгдсэн бөгөөд 1961 онд Формула 1-ийн уралдаанд осолдон нас барсан Формула 1-ийн нисгэгч Вольфганг Граф Берге фон Трипст зориулан ингэж нэрлэжээ.

Түүний дасгал сургуулилтын дараагийн алхам нь бороотой үеийн нойтон зам дээр явж өөрт байгаа дутагдлаа арилгахад чиглэж байсан ба энэ талаар: " Бороо орсон үед би ихэнхдээ ганцаараа картын зам дээр үлддэг байсан учир миний унааны муу нь ч тийм сайн мэдэгддэггүй байлаа. Түүнээс гадна норсон зам дээр шарвуулах, хий эргүүлэх нь ихэд зугаатай байсан болохоор би ч тэгж үлдэхдээ дуртай байлаа."[2]хэмээн өгүүлсэн байдаг. Нэгэн сонины гарчигт түүнийг магадгүй xолбооны германы хамгийн бага насны картын жолооч хэмээн бичиж байжээ. Таван настайдаа тэрээр хамгийн анхныхаа ялалтыг тэмдэглэж байсан бол жилийн дараа клубийн гишүүдийг амжилтаар нь жагсаасан жагсаалтанд түүний нэр орсон ба тус жагсаалтанд байх гишүүдийн бараг тал түүнээс хэдэн насаар илүү гишүүд байв. Тун удалгүй тус клуб нь Керпен-Хорремээс Керпен-Манхайм руу нүүсэн нь түүний гэр бүлд маш сайнаар туссан ба учир нь тус клубийг ажиллуулах хүн ажилд авахад нь түүний эцэг эх нь энд ажиллахаар болсон нь түүний гэр бүлд нэмэлт орлогын эх үүсвэр болов. Михаэлийн эх Элизабет нь сүүлд нь тус клуб дээр хоолны газар ажиллуулсан байна. Удалгүй Михаэлийг эцэг, эх нь төлбөрийг нь төлж дийлэхээ болиж байтал түүний авъяасыг олж харсан дэмжигчид түүнд туслах болов. Эхлээд карт тэрэгний худалдаач Герхард Ноак түүнд дүрэм стандартын дагуу хийсэн карт бэлэглэсэн бөгөөд Михаэлийн ялалт бүр нь түүний картын сурталчилгаа болж байв. Сүүлд нь Адольф Нойберт түүнд евро карт нийлүүлсэн ба түүгээр Михаэль 1985 онд өсвөрийн дэлхийн аваргын хоёрдугаар байрт шалгарав. 1987 онд тэрээр евро картын германы аварга шалгаруулах тэмцээний А/100 ангилалд болон европын аваргын А/100-д оролцов.

Карт уралдаанд Михаэль оролцож байхдаа тэрээр сүүлд түүний өрсөлдөгчид болох Хайнц-Харалд Френтцен болон Ник Хайдфельд (Мёнхенгладбахын), эсвэл финландын Мика Хаккинен болон Мика Сало нартай таарч байж.

Түүний санхүү хүрэлцэхгүй байсан учир тэрээр картын уралдаанд удаан хугацаанд люксембургийн лицензтэй оролцов. Ингэснээр түүнийг чадваргүйгээс болон хасагдвал төлбөрт төлөх баталгааны төлбөрөөс чөлөөлөгдсөн бөгөөд 12 настайдаа лиценз авах эрхтэй боллоо. Үүнээс гадна лицензээ хадгалан авч үлдэхийн тулд хамаагүй цөөн уралдаан тэмцээнд орох гэх мэт давуу талтай байсан. 1982 онд Михаэль казиногийн автомат ажиллуулдаг байсан Йюрген Дилкийг өөрийн бас нэг спонсорлогчоор авч чадсан. Түүний дэмжлэгтэйгээр Михаэль 1984 болон 1985 германы өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм.

Хэдийгээр тэрээр дээд ангиллын автомашины уралдаанд оролцох болсон ч Картаа ерөөсөө орхиогүй бөгөөд үе үе картын уралдаанд оролцдог юм.

Формула Кёниг, Формула Форд болон Формула 3 засварлах

 
Михаэл Шумахерын Формула 3-т унаж түрүүлсэн тэрэг

Түүний монопосто мэргэжлийн зам нь 1987 онд Формула Кёнигээр эхлэв. Энэ алхамыг хийхэд Йюрген Дилк дахин тусалсан ба улирал бүрд Михаэль Шумахерт 16.000 ДМ-ийн хөрөнгө оруулалт хийдэг байв. 1988 онд Михаэль Формула Фордийн хоёрдугаар байрт орсон ба үүний дараа Формула 3 луу шилжин орсон ба тэнд менежер Вилли Вебертэй хамтран ажиллахаар болсон. Вилли түүнтэй хамтран ажиллах болсон шалтгаан нь түүний тэр хүртэл хамтран ажилласан Йоахим Винкелхок нь Формула 1-рүү орсон учир шинээр хамтран ажиллах сайн жолооч хайж байсан аж. Формула 3-ийн хамгийн эхний тестийн явалтанд Михаэль Нюрбургрингийн зам дээр нэлээд сандарч байсны улмаас тав дахь тойрог дээрээ хашилт мөргөжээ. Вилли Михаэлийн Формула Форд дээр гаргасан амжилтыг мэдэх учир түүнд дахин нэг боломж олгосон учир тэрээр анхаарлаа төвлөрүүлэн явсанаар маш богино хугацаанд барианд оров. Вилли Веберийн хувьд Михаэльд дээд ангиллын автомашины уралдаанд ороход өөрийн санхүүгийн боломж болон хангалттай санхүүжүүлэх спонсор дутаж байгааг мэдэж байсан учраас Вилли хувиасаа түүнийг санхүүжүүлэхээр шийдсэн байна. Харин үүний хариуд тэрээр Михаэлиас нэмж дахин менежер авахгүй байхаас гадна түүнтэй арван жилийн гэрээтэйгээр, уралдаан тэмцээнээс олсон орлогын 20 хувийг түүнд өгөхийг санал болгосоныг Михаэль ч хүлээн зөвшөөрсөн байна.[3] Сүүлд Вилли нь "Шумахер лотто" гэх лоттоны ганцхан ширхэг сугалааг тухайн үед худалдаж авсан хүн нь Вилли ганцаараа байсан хэмээх хошигнол ярианд орсон байдаг.[4] Формула 3-т Михаэль Шумахер нь 1989 онд Хайнц-Харалд Френтцентэй адилхан оноогоор хоёрдугаарт Карл Вендлингерийн (Австри) ард бичигдсэн байна.

Спорт автомашины уралдаан засварлах

1990 онд Михаэль Мерседес-Йуниор-Теам багаас гэрээ хүлээн авчээ. Түүнтэй хамт тус уралдаанд оролцож байсан үеийнхэнээс Хайнц-Харалд Френтцен болон Карл Вендлингер нар байв. Энэ хэдэн шижигнэсэн залуус нь "спорт прототип" гэж нэрлэгдэх автомашиныг унаж байлаа. Тус автомашин нь 920 морины хүчтэй, тухайн үеийн Формула 1-ийн тэрэгтэй адил чадалтай тэрэгнүүд байв. Михаель, Хайнц, Карл нар Формула 1-рүү шилжин орохдоо авто уралдааны талаар олон жилийн туршлага, мэдлэгтэй болсон байсан. Адилхан уралдааны тэрэг унаад хамтдаа бэлтгэл хийж байсан тухайн үед энэ гурваас тэр үүгээр илүү байсан гээд хэлчих зүйл огт байдаггүй байсан. Михаэль спорт автомашины 1990 оны уралдааныг Карл Вендлингертэй адилхан оноотойгоор тавдугаарт байрт бичигдсэн бол дараа жилийнх нь дэлхийн аваргаар дахиад л Вендлингертэй адилхан оноогоор есдүгээр байранд оржээ.

Спорт автомашины уралдааны зэрэгцээгээр Михаэль Формула 3-ийн германы улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон түрүүлэв.

Японы Формула 3000-д зочин тамирчинаар оролцсон болон Формула 1-д орсон нь засварлах

1991 оны зун Михаэль японы Формула 3000 тэмцээнд зочин тамирчинаар оролцсон ба түүнд энэ тэмцээнд оролцох боломжийг Иохен Неерпаш олгожээ. Энэ тэмцээнд Михаэль өөрийнхөө хэр чадвартай болохыг илтгэн америкийн тамирчин Росс Чееверийн дараа хоёрдугаарт байрт шалгарсан байна. Формула 3000-д Михаэль болон Виллигийн аль аль нь мэргэжлийн тамирчинаар орж өрсөлдөх сонирхол байсангүй, учир нь Формула 3000-ийн хамгийн шилдэг нэг тамирчин л Формула 1-д орох эрхтэй байдгаас үүдэлтэй. Михаэль өөрөө Формула 1-д шилжин орохыг шийдэж чадахгүй байгаа Мерседес концернийг шийдтэл хүлээсэн нь найдвартай гэж үзээд хүлээсэн бол Вилли 1992 оны Формула 3000-д ямар нэг аргаар Михаэлийг оруулах арга зам хайж байлаа. Гэвч өөр арга замаар Формула 1-д орох боломж тэдэнд гарсан юм. Аз болоход Мерседесийн ивээн тэтгэлэгийн туслалцаатайгаар Михаэль Сильверстоуний тестэн дээр оролцох эрх авсан ба тэр ч энэ боломжийг ашиглан өөрийн авъяасаа нотлон харуулсанаар Формула 1-д орлоо. 1991 онд Жорданы үндсэн нисгэгч Бертранд Гачот шоронд орох ялаар шийтгүүлэн хоригдсон ба учир нь тэрээр таксины жолоочтой муудалцахдаа хориотой хийгээр шүршсэнээс улбаатай. Ингээд Михаэль, Бертрандыг орлон Спа-Франкорчампст оролцохоор болов. Хэдийгээр Михаэль энэ зам дээр огт явж үзээгүй байсан ч түүний менежер Вилли Вебер болон багийн ахлагч Эдди Жордан нар "Михаэлийн гэр Керпенд ойр учир тэр энэ уралдааны замыг сайн мэднэ" хэмээн зүтгүүлсээр оруулсан аж.[5]

Сүүлд 2005 онд энэ явдлын талаар Жорданы өгсөн тайлбартаа: "Энэ уралдаанд Михаэль өөрөө оролцох сонирхол байгаагүй, харин Стефан Йоханссоны сонирхол байсан буюу германчуудын мөнгөний төлөөx найруулсан хор байсан" хэмээн гэмээ хүлээсэн байна.

Михаэль тус уралдааны замыг бэлтгэл хийхээс өмнө дугуйгаар тойрч замаа тогтоосон байна. Ингээд тэмцээний өмнөх хугацаат уралдаанд ороод 7-р байрт орсон нь формулагийн мэргэжилтнүүдийг алмайруулсан боловч яг тэмцээн эхлэнгүүт 500 метр яваад хурдны хайрцагийн эвдрэлээс шалтгаалан гарчээ. Энэ 500 метрийн зайд тэрээр хоёр ч өрсөлдөгчөө гүйцэж түрүүлсэн бөгөөд тэрхэн зуурын амжилтын баяр хөөрөө эргээд дурсахдаа: "Сенна болон Пике зэргийн шилдэг тамирчдыг гүйцэж түрүүлэх нь санасанаас хамаагүй хялбар байсан"[6] гэж өгүүлсэн нь түүнд тухайн үед ихээхэн зориг өгсөнийг илтгэнэ. Ялангуяа Жордан багийн инженерүүдийг түүний энэ дайчин зан болон автомашинаа жолоодох авъяас нь гайхашруулалд оруулав. Телеметрийн бичилт нь ч үүнийг нотлох ба О Рожийн өгсүүр хэсэгт тэрээр дээд хурдаар өгссөн нь түүнийг хаазаа тултал гишгэж явсан бичлэгээс нь харсан байна. Тэмцээний бэлтгэл дээр л гэхэд тэрээр тухайн үеийн шилдэг нисгэгчдийн нэрээс огт айж эмээхгүй байгаа нь "Алайн намайг гүйцэж түрүүлэх гэхээр л шахаад зам хаагаад явуулахгүй байна"[7] хэмээн түүнийг тэмцээний зохион байгуулагчдад мэдэгдэж байснаас нь харагддаг.

Бенеттоны эрин (1991-1995) засварлах

Жорданаас Бенеттон руу шилжсэн нь засварлах

Жордан багийг Михаэль ердөө л ганцхан уралдааны дараа орхин гарав. Тэндээс гараад Бенеттонд шилжин орсон нь олон сонирхлын бүлгийн үр дүн байв. Нэг талаас Жорданы Михаэльд тавьсан цаашдын санал нь тийм ч сонирхолтой байгаагүй: Эдди Жордан нь Михаэльд гурван жилийн гэрээний санал тавьсан бөгөөд үүнийхээ оронд Мерседесээс жилдээ 3,5 сая доллар төлөхийг шаардсан ба Михаэлийн оролцоогүй уралдааны бооцоог тогтмол төлж байх баталгааг өгөв. Нөгөө талаас Берни Экклестоун Спагийн уралдааны дараагаас Михаэлийг сонирхох болов. Экклестоун нь Формула 1-ийг германы тамирчидаар өргөтгөн сонирхолтой болгох зорилго өвөрлөж байсан ба түүний хувьд энэ санаагаа хэрэгжүүлэхэд Михаэль Шумахер хамгийн тохирсон тамирчин байлаа. Бенеттон баг тухайн үед буюу 1991 онд дэлхийн дөрвөн шилдэг багийн нэг байсан ба Экклестоуны зүгээс харахад Михаэль нь Жорданд байснаас Бенеттонд шилжин орвол түүнд илүү өгөөжтэй гэж үзэж байсан байна. Экклестоун, Бенеттоны хамтран эзэмшигч Том Велкиншавтай сайн найзуудын холбоотой байсан учир Томд Спа уралдааны дараа Михаэлийг Жорданаас гарган авах боломжтой эсэхийг мэдээд болж өгвөл гаргаад өөртөө авахыг зөвлөсөн байна. Бенеттон эхлээд Михаэлийг авахаа хүлээзнэж байснаа сүүлдээ Экклестоуны зөвлөсөний дагуу Михаэлийг авчээ.

Михаэль өөрөө энэ талаар сүүлд дурсахдаа: «надад их сонин сэтгэгдэл төрж байсан, уг нь надад Жордан баг Формула 1-д орох боломжийг олгосон байтал би ганцхан уралдааны дараа орхиж явсан, гэвч миний зүгээс Бенеттонд спортоор илүү амжилтанд хүрнэ» гэж үзсэн.[8][9]

1991 оноос 1993 он засварлах

Михаэлийн Бенеттон руу шилжсэн шилжилтийг хэд хэдэн шүүхийн хавтаст хэрэг дагалдав. 1991 оны Италийн гран-при эхлэхийн өмнөхөн Жордан болон Бенеттон хоёулаа нэг нэг автомашиныг Михаэльд бэлдсэн байжээ. Жордан Лондоны шүүхэд Михаэлийг Жорданд үлдэж уралдах ёстой хэмээн шүүхэд өгсөн байна. Яг үүнтэй зэрэгцээд Бенеттоны хоёрдугаар нисгэгч Роберто Морено миланы шүүхэд Бенеттоныг Михаэльд хоёр дахь автомашиныг өгөхийг эсэргүүцэж байна хэмээн өргөдөл гаргасан аж. Эдгээр шүүхийн асуудлууд нь уралдааны өмнөх бэлтгэлээс 8 цагийн өмнө шийдэгдэв: Жорданы лондонд гаргасан өргөдлийг шүүх хүлээж аваагүй, Роберто Бенеттоноос тодорхой хэмжээний цалингийн нэмэгдэл авсан учир шүүхээс өргөдлөө буцаан татсан байна.[10] Роберто Жорданы хоёрдугаар нисгэгчээр орсон бол Михаэль Бенеттонд дэлхийн гурван удаагийн аварга Нельсон Пикетэй хамт хоёр дахь автомашиныг унан уралдлаа.

Монцагийн уралдаанд Михаэль тавдугаар байрт орсоноор дэлхийн аваргын анхны хоёр оноогоо авлаа. Тус Гранд Приг Михаэль багийнхаа хамтран зүтгэгчийн өмнө нь орж дуусгасан. Мөн оны улирлын дүнгээр тэрээр 14-р байрт орсон. Түүний унасан Бенеттоны тэрэг нь Жорданы тэрэгтэй харьцуулбал явалтын хувьд болон техникийн хувьд хамаагүй муу тэрэг байсан тухай Михаэль: "Миний тэрэг гүдгэр товгор л үзвэл үсэрдэг, зүтгэлт маш муутай байсан, эргээд бодоход пиреллигийн дугуйнд байсан байна лээ" [11] гэж өгүүлжээ.

1992 оны Өмнөд Африкийн гран-прид дөрөвдүгээр байрт орсоны дараа Михаэль дараагийн гурван гран прид шагналт байрт шалгарав: Мексик болон Бразилын уралдаанд гуравдугаар байрт орсон бол Испанид хоёрдугаар байр. Үүний дараагийн хоёр уралдаан Канад болон Германд түрүүлсэнээр Формула 1-д орсоны жилийн ой дээрээ Бельгийн Гран При дээр солигдмол цаг агаартай байхад түүний ухаалаг дугуй солилтын хүчинд анхныхаа ялалтыг авлаа. Энэ ялалт нь Михаэлийг Вольфганг Граф фон Берге Трипс (1961) болон германы лицензээр уралдаж байсан Йохан Массын амжилтыг давтахад хүргэжээ.[12] Тус улирлын уралдааныг нийт оноогоороо Михаэль Уильямсын нисгэгч Найжел Манселл болон Рикардо Патресе-ийн дараа гуравдугаар байрт орон дуусгасан байдаг.

1993 оны улирлын тэмцээнд Михаэль өөрийнхөө тэр хүртэлх амжилтыг батлан дөрөвдүгээр байрт орсон аж. Энэ онд Алайн Прост түрүүлсэн бөгөөд тэмцээн дуусгаад Алайн зодог тайлсан юм.

1994 он (анхны дэлхийн аварга цол) засварлах

 
Бенеттон-Форд B194, Михаэль Шумахерын 1994 онд дэлхийн аварга болохдоо унасан тэрэг

1994 оны улирлын тэмцээнд нэлээд хэд хэдэн дүрмийн өөрчлөлт оров. Үүнд цахилгаан туслах систем АБС, дөрвөн дугуйн жолоодлого болон идэвхтэй явах ангийг ашиглахыг хориглосон, харин бензин нэмэх зогсолтыг зөвшөөрөв. Бенеттоны хувьд энэхүү шинэ дүрэмд маш хурдан зохицож чадсан. В 194 загварын тэрэг нь "өндөр" хамартай байсан ба түүний өмнөх загварууд ч адилхан өндөрт байрласан хамартай байсан нь бусадтай тэрэгтэй харьцуулахад тэс эсрэгээр нь хийж байв. Энэ хийц нь чиглүүлэгчийн үүрэгтэй болох нь нотлогдсон, учир нь агаарын урсгал нь илүү сайжирсанаар арын диффузорт нөлөөлөх нөлөө сайжирч байжээ. Хуучны багуудаас энэ шийдлийг 1994 онд Феррари ч бас хэрэглэсэн байна. Гэхдээ өндөр хамрыг хэрэглэх үндсэн санааг 1990 онд Тиррелл баг өөрийн 019 загвартаа анх санаачлан хэрэглэсэн аж.

Энэ оныг Михаэль илэрхий давамгай байдалтай эхэлсэн ба хоёр ч уралдааныг амжилттай тэргүүлэв. Интерлагост Михаэль Аиртоноос бусад бүх нисгэгчдийг нэг бүтэн тойргоор түрүүлсэн. Эндээс тэрээр өөрийнхөө юугаараа бусдаас илүү вэ гэдгээ мэдэж авсан ба үүнийг нь английн хэвлэлд: "шпринтс" (богино зайг аль болох богино хугацаанд туулах чадвар) хэмээн тайлбарлаж байв. Үүний дараа бас Номхон далайн гран-приг Окаяма Айдад Танака авто уралдааны зам дээр түрүүлэв.

Гурав дахь гран пригийн өмнөх бэлтгэл дээр Рубенс Барричелло нэлээд хүнд осолд орсон бол дараа өдрийн хугацаат уралдаан дээр Роланд Ратцэнбергер осолдон нас барсан юм. Мөн уралдаан дээр ч осол гарсан ба энэ удаа Айртон Сенна азгүйтлээ. Тамбурелло эргэлтэн дээр тэрээр замаас гарахдаа толгойдоо хүнд гэмтэл авсан нь түүний үхлийн шалтгаан болов. Айртон нас барсанаар Михаэльд өөр хүчтэй өрсөлдөгч байхгүй боллоо.

Английн Силверстоуны гран при хүртэл тэрээр тус улирлын тэмцээнүүдэд тэргүүлсээр байлаа. Силверстоуны тэмцээн дээр Михаэлийг буруутгасан хэд хэдэн үйл явдал болсон: эхлээд түүнийг тэмцээн дээр хасан гаргасан боловч тэмцээний төгсгөлд буцаан уралдуулав. Хоёрдугаар байрт орсоныг нь дараа нь үгүйсгэв. Нэмээд түүнийг үүнээс хойших хоёр уралдаанд орох эрхийг нь хасав. Үүнийг эсэргүүцэн тэрээр шалгуулаад явах хойгуур нь хоёр уралдаан ч болоод өнгөрлөө. Үүн дээр нэмэгдээд түүний тэрэгний доор байх модон хавтан дүрмийн дагуу байгаагүй гээд Спа-гаас түүнийг хасчээ.

Түүний оролцоогүй уралдаануудад Дэмон Хилл түрүүлсэн ба түүний оноо нь Михаэлийн оноог гүйцэв. Үүний дараа Хересийн европын гран прид Михаэль түрүүлсэн ч, Дэмон түүний дараагийн уралдаанд мөчөөгөө өгөлгүй Сүзүкагийн уралдаанд тэргүүлэв. Хамгийн сүүлчийн Австралийн гран при уралдаанд Михаэль түрүүлж явсан боловч жолоодлогын алдаа гаргасанаар замаасаа гарсан ба буцаж замдаа орохоор бага хурдтай явж байхад нь Дамон гүйцэж түрүүлэх гэж байгаад мөргөсөнөөр хоёулаа барианд орж чадаагүй юм. Ингээд эцсийн дүн гарахад Михаэлийн оноо нь Дамоны онооноос илүү байснаар дэлхийн аварга боллоо. Михаэлийн энэ дэлхийн аварга цол нь түүний анхны дэлхийн аварга цол байснаас гадна герман улсын хувьд ч Формула 1-ийн анхны дэлхийн аварга цол болсон юм.

Энэ хооронд түүний менежер Вилли Михаэлийн сүүлд Феррарид орох үндэс суурийг тависан юм. 1993 онд Вилли нь Рикардо Патресе, Михаэлиэс хамаагүй өндөр цалин авдаг болохыг мэдсэн бөгөөд Бенеттонтой хийсэн гэрээндээ ингэж өөр хооронд нь ялгаатай цалин өгөхгүй байхыг тусгасан байжээ. Тиймээс үүнийг далимдуулан Вилли өөрийн хүнийхээ гурван жилийн гэрээг нь богиносгохдоо түүний цалинг ч нэг дахин нэмэгдүүлж чадав.[13]

1995 он (2 дахь дэлхийн аварга цол) засварлах

 
Михаэль Шумахер Английн гран при дээр 1995 он

1995 оны улирлын тэмцээнд Бенеттон Реногоос 10 цилиндр бүхий салаалсан мотор авчээ. Ингэснээр моторын хувьд Уильямс болон Бенеттон ижил хэмжээнд очлоо.

Михаэлийн хувьд энэ улирал нь өнгөрсөн жил шиг тийм ч сайн эхэлсэнгүй. B195 загвар нь өмнөх загвараасаа нэлээд хүндрэл учруулж байсны дотор газраас хөндийрүүлэх хэсгийн тохиргоо нь хамгийн их асууудал тарьж байлаа. Үүнийг хоёр нисгэгч нь хэд хэдэн осолд орж өөрсдийн биеэр мэдэрсэн юм.

Түүний энэ хүртэлх мэргэжлийн тамирчны уралдааны оргил нь Хоккенхаймринг дээр ялсан болон Спа дээр 16-р байрлалаас хөдлөн түрүүлсэн явдал юм. Үүний дараа Нюрбургринг дээр тэмцээн дуусахад Жан Алезиг хоёр тойргоор түрүүлсэн байна. Энэ улирлын тэмцээн дуусахад Михаэль хоёр дахь дэлхийн аварга цолоо авсан бол Бенеттон зохион бүтээгчийн ДА-цолыг хүртжээ.

Ферраригийн эрин (1996-2006) засварлах

Ники Лаудагийн шахалтаар Феррари баг Жан Тодтын удирдлага дор нэгэн шинэ жолооч хайж байв. Тухайн үед Михаэль ганцаараа дэлхийн аварга цолтой уралдаж байсан ба Бенеттонд очсоноосоо хойш Бенеттонийг асар хурдацтай алдрын тавцанд авчирсан учир түүнийг Феррарид ч бас зайлшгүй ажиллах ёстой тамирчины нэг гэсэн яриа тархсан байна. Италийн уламжлалт уралдааны баг нь сүүлийн жилүүдэд техникийн хувьд ч тэр зохион байгуулалтын хувьд ч тэр ихээхэн хоцрогдсон байв. Үүнд жишээ нь 12 цилиндр бүхий салаалсан хүнд мотор угсарсан нь түлшний хэрэглээг ихэсгэх гэх мэтийн шалтгаан их байлаа. Феррари 1979 онд Жоди Шектерийн авсан дэлхийн аварга цолоос хойш дахин дэлхийн аварга цол аваагүй учир Михаэль Шумахерт хүлээлгэсэн итгэл дан ялангуяа италийн хэвлэл болон Тифозид өндөр байв. Фиат болоод Феррарийн захирал Жианни Агнелли хэвлэлд өгсөн ярилцлагадаа: "Хэрвээ Михаэль Шумахер л Феррариг дэлхийн аварга болгохгүй бол бид хэзээ ч дэлхийн аварга болж чадахгүй" гэсэн байдаг.

1996 он засварлах

 
1996 он

1996 оны улиралд зориулан Феррарри арван цилиндр бүхий мотор шинээр тэргэндээ угсарсан бөгөөд 1989 оны улирлаас хойш хэрэглэж байсан арван хоёр цилиндрт хөдөлгүүрээсээ татгалзав. Жижигхэн цогц хийц нь их биеийг агаарын урсгалд тохируулан өөрчлөх боломжийг олгож байв. Хөдөлгүүрийг нь, арван цилиндрт хөдөлгүүрийг үйлдвэрлэн нэлээд туршлага суусан японы Хондагийн үйлдвэрийн инженерүүд нь ихэд сайн хийсэн нь тус хөдөлгүүрийг угсран уралдсан уралдаануудаас илэрхий мэдэгдэж байв.[14] Ганцхан шасси дахь салхины сувгийн тохиргоог түүний ерөнхий дизайнер Жон Барнард буруу тохируулсан нь сул тал нь байлаа.

Улирал эхлэнгүүт буюу австралийн гран при дээр Михаэлийн тоормос нь ажиллагаагүй болсон, аргентиний гран прид арын далавч нь хугарсан болон Сан Марино дээр тоормосны диск хагарсан юм. Хэдийгээр түүнийг янз бүрийн эвдрэл тогтмол дагаж байсан ч Барселоны Гран При дээр гуравдугаар байрнаас хөдлөн түрүүлсэн нь түүний аргагүй л сайн тамирчин болохыг илтгэж байлаа. Энэ ялалт нь түүний бороотой үеийн нойтон зам дээр тохируулан явсантай холбоотой бөгөөд энэ нь түүний багтаа болон хөгжөөн дэмжигчдэдээ өгсөн том бэлэг болжээ. Гэвч энэ ялалтын баяр хөөр нь удаан үргэлжилсэнгүй, түүний тэрэг нь хуурай зам дээр тийм ч сайн биш болох нь мэдэгдэж эхэлсэн байна. Үргэлж ямар нэг эд анги нь эвдрэлд орох заримдаа бүр энгийн жижиг эд ангийн эвдрэлээс шалтгаалан уралдаанаас гарч байлаа. Тиймээс нэг хэсэгтээ Феррари автомашиндаа «задгай мөнгөний эд анги» авч угсардаг гэх яриа газар авсан юм.

Энэ онд Дамон Хилл шинээр Формула-1-д орж ирсэн Жак Вильнёвийн өмнө орон дэлхийн аварга боллоо. Михаэль гурван тэмцээнд түрүүлсэн амжилтаар гуравдугаар байрт орсон нь Ферраригийн хувьд 1990 оноос хойш тасарсан байсан амжилтыг буцаан авчирсан байна.

1997 он засварлах

 
1997 оны Италийн Гран При

1997 онд Михаэлийн хүсэлтээр уралдааны инженер Росс Браун болон зохион бүтээгч Рори Бирне нар Феррарид орсон байна. Феррари F310B нь өмнөх оны загвартай харьцуулбал өрсөлдөх чадвар нь хамаагүй илүү байлаа. Жак Вильнёв нь энэ улиралд түрүүлэх магадлалтай тамирчины тоонд орж байв. Михаэлийн хувьд тус улиралд 5 тэмцээнд түрүүлсэн ба дэлхийн аваргыг шийдэх хамгийн чухал японы тэмцээнд Жак Вильнёвийн багийн хамтран зүтгэгч Эдди Ирвины хаалтаас гарч чадаагүй юм. Сүүлээсээ хоёр дахь тэмцээн дээр Михаэль тэмцээний цаг дундаа ортол түрүүлж яваад ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр хурдаа сааруулсаар байсан ба Жак түүнийг гүйцэж түрүүлэхэд нь мөргөлдсөн байна. Энэ мөргөлдөөн нь 1994 онд Михаэль болон Дамон нарын мөргөлдөөнтэй адилхан юм болсон. Гэвч энэ удаа буруутан нь яалт ч үгүй Михаэль байсан учир түүнийг уралдааны комисс дэлхийн аваргын тэмцээний дүнгээс хассан ч авсан оноог нь үлдээсэн аж. Зохион бүтээгчийн дэлхийн аваргын жагсаалтанд Феррари хоёрдугаарт байрт орсон.

1998 он засварлах

1998 оноос эхлэн шинэ дүрэмтэй боллоо. Формула 1-ийн автомашинууд нь 200 см-ийн өргөнтэй дугуйнаас 180 см өргөнтэй дугуй хэрэглэx болон дугуйн мөр хэсэгт оромтой байхаар тогтсон. Энэ нь МкЛарен-Мерседес болон түүнд дугуй нийлүүлэгч Бриджстоунд тохирсон шийдвэр болов. Үүн дээр нэмэгдэн 1997 оны наймдугаар сард Уильямсаас МкЛарен руу шилжин орсон дизайнер Адриан Невеигийн нөлөө МкЛарены автомашины хийцэд үр дүнгээ өгч эхэлсэн. Мика Хаккинен эхний хоёр тэмцээнд түрүүлсэн ба харин гурав дахь уралдааныг Михаэль өөртөө шийдэж чадлаа. Энэ улирал нь ерөөсөө л Мика болон Михаэлийн өрсөлдөөн байв. Үүний дараа бельгийн уралдаанд Мика барианд орж чадаагүй учир Михаэльд түрүүлэх боломж гарч ирэв. Тэрээр энэ боломжийг ашигласан бөгөөд МкЛарений нисгэгч Давид Култхардыг бүтэн тойрч иртэл нь Давид түүнийг шахсанаар тэр 2 мөргөлдсөн байна. Михаэль гурван дугуйтай тэрэгтэйгээ зогсоол руу яаравчлан очоод, буцаж гүйн МкЛарений зогсоол руу очиж Давидтай зодоо хийх гэснийг түүний багийн механикч нар арайхийн зогсоосон байна. Давид дараа нь "би тэр ослыг санаатай хийгээгүй ш дээ" хэмээн хэд хэдэн удаа үгүйсгэсэн боловч сүүлдээ буруугаа хүлээн Михаэлээс уучлалт гуйсан байна.

Европын Гран Приг Михаэль түрүүлбэл дэлхийн аварга болох боломжтой уг улирлын сүүлчийн тэмцээн дээр Михаэль поле байрлалд мотор нь цохин гараан дээрээ үлджээ. Ингээд шинээр дахин эхэлсэн ба тэрээр 22-р байрлалаас хөдөлсөн ч гуравт орсоноор дэлхийн дэд аварга цолыг хүртэн, харин Мика Хаккинен дэлхийн аварга болжээ.

1999 он засварлах

1999 онд МкЛарений технологийн дэвшилт нь бусад багуудад үндсэндээ гүйцэгдэв. Энэ улирлын эхний долоон уралдааны хоёрт нь Михаэль түрүүлсэн бол Мика Хаккинен гуравт нь түрүүлсэн юм. Их Британий Гран При эхлэхийн өмнө Михаэль Микагаас 8 оноогоор дутуу байлаа. Уралдаан эхлэнгүүт Михаэлийн тоормос нь ажиллагаагүй болсоноор овоолсон дугуйнуудыг 107 км/ц хурдтайгаар очиж мөргөсөн байна. Үр дүн нь баруун хянганы хугаралт. Михаэль үүнээс хойш зургаан уралдаанд оролцоогүй учир үндсэндээ энэ оны дэлхийн аваргад ялагдал хүлээв.

улирлын төгсгөлийн хоёр уралдаанд тэрээр буцан ирсэн бөгөөд ихэд хянуур болсон байлаа. Тэрээр Малайзын уралдаанд Ирвинийг түрүүлүүлсэн ба өөрөө хоёрт оров. улирлын төгсгөлийн уралдаанд Мика Хаккинен өөрийн хүчээр түрүүлэн дэлхийн аварга боллоо. Феррари 16 жил тасарсан байсан зохион бүтээгчийн дэлхийн аварга цолыг авчээ.

2000 он (3 дахь дэлхийн аварга цол) засварлах

1999 онд Феррари Бриджстоуны дугуйг хэрэглэсэн юм. Японы дугуй үйлдвэрлэгч нь МкЛаренийг хоёр дэлхийн аварга болсоны дараа буюу 2000 оны улирлын тэмцээнд зориулан шинэ хийц гаргасан ба МкЛарен болон Феррарид хоёуланд нь уг дугуйгаа нийлүүлсэн нь хүчний харьцаанд нөлөөлж эхлэв. 1999 онд энэ хоёр баг ер нь л ойролцоо байгаа нь харагдаж байсан юм. Энэ удаа Михаэль илт давуу байдалтайгаар эхэлсэн. Хэдийгээр Мика поле байрлалаас эхний гурван тэмцээнд уралдсан боловч Михаэль тус тэмцээнүүдэд гурвууланд нь дараалан түрүүлэв. улирлын дунд үед МкЛарен тэмцээнийг өөртөө шийдэн авч чадсан. Ингээд үлдсэн улирлын тэмцээнүүд нь оргил үедээ ирлээ: Эхлээд Бельгийн Гран При дээр Мика болон Михаэлийн хооронд өрсөлдөөн болов. Мика ямар нэг тодорхой зүтгэлт гаргалгүй Михаэлийн ард нэлээд олон тойрог явлаа. Харин Михаэль Рикардо Цонтаг бүтэн тойрч гүйцэж түрүүлэх гэсэн тэрхэн агшинд Мика ихдээд байсан хурдаа гарган 300 гаран км/ц хурдтайгаар Михаэлийг гүйцэн түрүүллээ. Энэ уралдааны дараа Мика 6 оноогоор Михаэлаас илүү болсон. Дараагийн италийн гран прид ихэд ойрхон зайтайгаар Михаэль түрүүлсэн ба энэ ялалт нь түүний 41 дэх гран при ялалт байв.

Тэмцээний дараах сэтгүүлчдийн тависан "Та Аиртон Сеннагийн хувийн рекордыг эвдлээ. Энэ талаарх сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцаач?" гэсэн асуултанд тэрээр ямар нэг хариулт өгөлгүй уйлсан аж. Үүнийг нь италийн хэвлэлүүд болон фенүүд нь "Уг нь Михаэль сэтгэлийн хөөрөл багатай биеэ барьж чаддаг нэгэн, гэтэл энэ удаа уйлсан нь түүний хэр зэрэг хүн чанартай хүн болохын илэрхийлэл боллоо" хэмээн мэдээлж байлаа.

 
Ах дүүс, Михаэль болон Ральф Шумахер (2001 он)

Үлдсэн гурван уралдааныг Михаэль түрүүлэв. Ингээд энэ улирлын дэлхийн аварга цолыг Михаэль хүртсэн ба Феррарид 1979 онд Жоди Шектерийн авсан жолоочийн дэлхийн аварга цолноос хойш тасраад байсан цолыг буцаан авчирч өглөө. Зохион бүтээгчийн дэлхийн аварга цолыг Михаэлийн хүчээр Феррари хамгаалж чадсан юм. Түүний багийн хамтран зүтгэгч Рубенс Барричелло германы гран прид түрүүлсэн бөгөөд түүний энэ ялалт Аиртоны үхлээс хойш бразилчуудаас түрүүлсэн анхны ялалт байлаа.

2001 он (4 дэхь дэлхийн аварга цол) засварлах

2001 оны улирлын эхний тэмцээний бэлтгэл дээр Михаэль хүнд осолд орж эхэллээ. Тэрээр эргэлтэн дээр 280 км/ц хурдтай явтал түүний тэрэг нь ар талаа эхэлж шидэн замаас гарч, замын гадна талын хайрган дэвсгэр дээр бүтэн хоёр эргээд дугуйн дээрээ буцаж буулаа. Михаэль тэрэгнээсээ ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй хэмээн гарч ирсэн аж. Оны дунд үеэс Феррари үндсэндээ бусад багуудаас илүү байгаа нь мэдэгдэн ерөнхийдөө түрүүлэх шинжтэй байсан ч уралдаан болгон ихэд сонирхолтой өрнөж байлаа. Михаэль сүүлийн таван уралдааны өмнө гэхэд түүний оноог гүйцэх бололцоогүй болсон байв. Ингээд тэрээр дэлхийн аваргын дөрөв дэх цомоо авсан бол Давид Култхард хоёрт, харин Михаэлийн багийн хамтран зүтгэгч Рубенс Барричелло гуравдугаар байрт оржээ. Бельгийн Гран При дээр Михаэль Алайн Простын 51 удаа ялсан амжилтыг шинээр тогтоов.

2002 он (5 дахь дэлхийн аварга цол) засварлах

 
Михаэль Шумахер (2002 он)

2002 оны улирлын тэмцээнүүдэд Феррари нилээд давамгай байдалтай байсан ба хэд хэдэн давхар ялалт байгуулсан юм. Австрийн гран-при дээр Феррари багийн шийдвэрээр Рубенс Барричелло хэдийгээр тус уралдааны турш түрүүлж явсан ч яг барианд орохын өмнө Михаэльд зам тавьж өгөн түрүүлүүлсэн байна. Уралдаан дуусаад шагналын тавцан дээр гарахад үзэгчид шүгэлдэн тус шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Үүнд Михаэль ихэд ичсэн бөгөөд Барричеллог 1-р байрын тавцан луу түлхэн гаргаад түүний өмнө нь бөхийн ёсолжээ. Харин багийн дарга Жан өөрийн зааврыг зөвтгөн: "Манай баг сүүлийн жилүүдэд гурав дараалан жолоочийн дэлхийн аваргад ялагдал хүлээсэн, бидэнд хүчтэй өрсөлдөгчид байгааг бүгд мэднэ. Тиймээс бид тухайн нөхцөл байдлаас шалтгаалан багтаа хэрэгтэй шийдвэрийг л гаргах болно"[15] гэж хэлсэн байна.

Сэтгүүлчидтэй уулзах уулзалтын өмнө Жан Тодт нисгэгч нартайгаа тусгайлан уулзаад энэ болсон явдал нь багийн шийдвэр байсан, тиймээс ганцаараа шийдэн уралдаж болоогүй гэж тайлбар өгөхөөр тохирсон байна.

Тус сэтгүүлчидтэй уулзсан уулзалт нь буруу тийш эргэн, Феррари нэг сая долларын торгуулиар торгуулсан ба энэ нь тухайн баг ийм нөхцөлд энэ шийдвэр гаргасан тохиолдолд торгоно гэсэн дүрэм байхгүй учир Михаэль Шумахер шагналын тавцанд Барричеллог 1-р байрын тавцан луу түлхэн гаргасан нь байж болшгүй үйлдэл гэх шалтгааныг нэрлэжээ.

Үүний дараа Америкийн гран-при дээр Михаэль барианд орохын өмнөхөн түүний ард уралдааны турш явсан багийн хамтран зүтгэгч Барричеллод зам тавьж өгөн түрүүлүүлсэн байна. Үүнийгээ Михаэль тайлбарлахдаа "би 2-р байрт орсондоо сэтгэл хангалуун байна, үүнээс гадна Барричелло бид хоёр одоо нэг нэгэндээ өргүй болсон" гэжээ.

2003 он (6 дахь дэлхийн аварга цол) засварлах

Энэ улиралд дүрмийн өөрчлөлт оруулсанаар Формула 1 уралдааныг улам сонирхолтой болгох зорилготой байв. Үүнд хоёрдугаар байрт орсон нисгэгчийн оноо нь түрүүлсэн нисгэгчийн онооноос ердөө л хоёр онооны бага байхаар тогтсон нь хоёрт орсон нисгэгчийн оноог хамаагүй өндөрөөр үнэлсэн явдал боллоо.

Михаэлийн хувьд энэ улиралыг жолоодлогын алдаа гарган эхэлсэн ба эхний гурван уралдаан дуусахад Кимигээс 18 оноогоор хоцорсон байдалтай байв. Үүнээс үүдэн Феррари F-2003 загвараа дөрөв дэх уралдаанаас оролцуулахаар болжээ. Дөрөв дэх уралдаан нь Михаэль болон түүний дүү Ральфийн хувьд ихэд хүнд уралдаан байсан ба учир нь түүний эх нь хорт хавдраар уралдааны өмнөхөн өнгөрсөн байж. Михаэль энэ уралдаанд түрүүлэн шагналын тавцанд гашуудлын нулимс унаган зогсож байв.

Улирлын хамгийн сүүлийн уралдаанаас Михаэль ганц оноо авахад л дэлхийн аварга болохоор байв. Тэрээр хугацаат уралдаанд тийм ч сайн байсангүй 14-р байрнаас гарахаар болжээ. Михаэль багийн хамтрагч Барричеллог түрүүлээсэй гэсэн итгэл найдвар тавиж байсан биеллээ олон тэр ч түрүүлсэн бол харин өөрөө жолооны алдаа гарган Такуматай мөргөлдөн хугацаа алдан явсаар наймдугаар байрт оржээ. Михаэль энэ улирлын дэлхийн аварга болсоноор Формула 1 уралдааны бүх цаг үеийн хамгийн өндөр амжилт гаргасан тамирчин боллоо. Тэмцээний дараа тэрээр:

"Би ихэнх дэлхийн аварга цолоо түрүүлж байж авсан бол өнөөдөр 8-р байранд орсон мөртлөө дэлхий аварга боллоо. Тиймээс миний хувьд жаахан сэтгэл дундуурхан байна..." 

хэмээн ярилцлага өгсөн байна.

2004 он (7 дахь дэлхийн аварга цол) засварлах

 
Михаэль Шумахер (2004 он)

2004 оны улирлыг тэрээр Барричеллогийн өмнө байрлалтайгаар эхэлсэн бөгөөд тэр эрчээрээ явсаар түрүүлэв. Дараа нь францын гран-при дээр Формула-1-ийн түүхэнд анх удаа 4 удаа засварын зогсоол хийхээр төлөвлөн хийсэн ба энэ удаа ч тэрээр түрүүлсэн ажээ. Энэ улиралд нийт 18 гран при уралдаан болсоноос Михаэль 13-т нь түрүүлэн дэлхийн аварга цолыг долоо дахь удаагаа авсан бол Феррари 6-удаа дараалан зохион бүтээгчийн дэлхийн аварга цолыг хүртжээ.

2005 он засварлах

 
Германы гран-при (Хоккенхайм 2005 он)

2005 оны улирал нь Михаэлийн болон Ферраригийн хувьд ихээхэн хүнд жил болсон. Феррари бусад багуудаас хөгжлийн хувьд хоцорч буйгааа ч мэдсэн байна. Олон жил өөрсдийн хүсэлтийн дагуу дугуйгаа захиалан хийлгэж ирсэн ашигтай талууд ч энэ удаа эсрэгээр эргэж байлаа. 9 дэх уралдаан дээр тэрээр энэ улирлын анхныхаа ялалтыг авсан. Гэвч энэ уралдаанд нь тэрээр зөвхөн таван өрсөлдөгчтэй уралдсаны учир нь бусад тамирчдын тэрэг нь бүгд Михелиний дугуй угсарсан явдал байв. Михелин тус уралдааны өмнө мэдэгдэл хийн манай дугуйтай уралдахгүй байх, дугуйнууд нь хагарч задрах магадлал маш өндөр байгаа тухай тайлбар хийсэн ба дээрээс нь америкийн иргэний хуулиар осол аваар гаргагч нь өндөр торгууль төлөх болдогоос ч айн бусад тамирчидыг оролцохыг нь хориглосон байна.

Оны эцэст Фернандо Алонсо дэлхийн аварга болохдоо хамгийн залуу формула-1-ийн дэлхийн аваргын рекордыг давхар тогтоожээ. Ингээд 2000-2004 оны хооронд нийт таван удаа түрүүлсэн амжилт буюу "Михаэлийн эрин үе" нь үүгээр дууслаа.

2006 он засварлах

Энэ улирлын анхны уралдаанд буюу Бахрейнд Михаэль бас нэгэн шинэ рекорд тогтоосон нь 65 дахь поле байрлалаар Аиртон Сеннаг гүйцсэн явдал байв.

Хятадын гран-при дууссаны дараа Михаэль тухайн үеийн дэлхийн аваргатай онооны хувьд тэнцүү болсон бөгөөд ахиад хоёр уралдаан үлдсэн байсан нь түүний хувьд мэргэжлийн тамирчны амжилтаа дахин дэлхийн аварга болон дуусгах сайхан боломж байлаа.

Дараагийн уралдаан Японд болсон бөгөөд тус уралдааны 37-р тойролтон дээр түүний тэрэгний мотор нь цохин барианд орж чадсангүй. Тус уралдаанд Алонсо түрүүлэн 10 оноогоор илүүтэйгээр сүүлчийн гран-прид орохоор боллоо. Михаэлийн хувьд дэлхийн аварга болохын тулд сүүлийн уралдааныг зайлшгүй түрүүлэх шаардлагатайгаас гадна Алонсо ямар ч оноо авахгүй байх хэрэгтэй байлаа. Гэвч тэрээр энэ тухайгаа: "Би хэн нэгнийг уралдаанд бүтэлгүйтээсээ гэж хүсэн итгэл найдвар тавихгүй байна. [...] Надад сайхан уралдаанд уралдааныг түрүүлэн дуусгах бодол л байна. Бидний зүгээс бүх л хүчээ дайчлан уралдаад тэмцээнийг нэг болон хоёрдугаар байрт орж дуусгах, тэгээд зохион бүтээгчийн дэлхийн аварга цолыг баг маань авч чадах үгүйг л харах үлдлээ" гэжээ.[16]

Гэвч Бразилийн гран при дээр түлшний даралт нь хангалттай бус байснаас шалтгаалан 10-р байрнаас эхлэхээр боллоо. Яг уралдаан дээр Жанкарло Физикеллаг гүйцэж түрүүлэх гэж байгаад түүний урд гуприйг дугуйгаараа шүргэн хагархай дугуйгаа солиод буцаж орох хоорондд хамгийн сүүлчийн байранд орсон байна. Ингээд уралдаан дуустал дахин зүтгүүлсээр хоёрдугаар байрт орон тэмцээнийг дуусгав.

Хэдийгээр тэрээр энэ улиралд түрүүлж чадаагүй ч түүнийг дэмжигчид нь маш сайн өрсөлдөн сайхан амжилт гаргалаа гэцгээж байлаа.[17]

Формула 1-ийг орхин гарсан нь засварлах

 
Михаэль Шумахер, 2006 оны 12 сар

Түүнийг буцан ирж уралдах тухай хэвлэлээр 2004 онд жолоочийн дэлхийн аварга болсоны дараагаас л таамаглал дэвшүүлж эхэлсэн. Гэвч тэрээр өөрөө үүнийг үгүйсгэсээр байлаа. 2006 онд тэрээр энэ таамагийг үгүйсгээгүйгээс шалтгаалан бүр ихээр хэвлэл мэдээллээр таамаг дэвшүүлэх боллоо. Ферраригийн зүгээс "тамирчин маань өөрөө л ирээдүйгээ шийднэ ш дээ" хэмээн түүний цаашдын сонголтын эрх чөлөөг хүндэтгэж буйгаа илэрхийлж байлаа. Михаэлийн зүгээс явагдаж буй улирлын тэмцээндээ төвлөрөх нь чухал байснаас цаашдын ирээдүйн талаар бодох сонирхолгүй байв. Гэвч Ферраригийн ерөнхийлөгч Лука Кордеро ди Монтецемологийн шаардлагаар Михаэль италийн Монцад болох гарн пригээс өмнө ирээдүйд юу хийх тухайгаа шийдвэрээ гаргах ёстой болов.[18] Гэтэл үүний дараагийн хэдэн сар олон улсын хэвлэл, мэдээллээр италийн Монцад болох уралдаан нь бараг бүтэн улирлын болох бүх уралдаануудаас чухал мэтээр шуугицгааж эхлэв.

2006 оны есдүгээр сарын 10-нд Михаэль Шумахер өөрийн 90 дэх гран при ялалтын дараа буюу Монцагийн хэвлэлийн хурал дээр мэргэжлийн тамирчны замналаа энэ улиралаар дуусгаж байгаага зарлалаа. Феррари энэ шийдвэрийг нь тус тэмцээн дөнгөж дуусангуут нийтэд зарласан байна. Түүний энэ сонголтыг хийх болсон шалтгаанаа тэрээр тайлбарлахдаа, уралдаан тэмцээнд оролцох урамгүй болсон болон энэ нь өөрийг нь илэрхийлэх тэр төвшинд ойрын нэг, хоёр жилдээ л лав байхгүй байгаагаар тайлбарлажээ. Нөгөө талаас түүнтэй феррари багт хамтран зүтгэгч тамирчин Фелипе Массагийн мэргэжлийн тамирчны амжилтыг нь хаахыг хүсэхгүй байгаа тухайгаа бас илэрхийлсэн байна.[19]

Түүний фен Уильямс багийн дарга Франк Уильямс хэлэхдээ "Михаэлийн шийдвэрийг маш зөв шийдвэр гэж үзэж байна. Хэрвээ би түүний оронд байгаад өнгөрсөн болоод өнөөдрийг хүртэл олон уралдаанд өндөр хурдтайгаар явж байгаад осолд орж амьд үлдэж байснаа бодвол одоо мэргэжлийн тамирчны замаа орхих яг зөв цаг юм" гэжээ.[20]

Михаэлийн Феррари багийн төлөө уралдсан сүүлчийн уралдаан нь 2006 оны 10 сарын 22-нд Сао Паолод болсон уралдаан байсан ба тус тэмцээнд тэрээр дөрөвдүгээр байрт шалгарсан байна.

Феррарид зөвлөх болон туршилтын жолоочоор ажилласан нь, 2007-2009 засварлах

 
Михаэль Шумахер, 2010 оны Канадын гран-при

2006 оны арванхоёрдугаар сарын сүүлээс Михаэль Феррарид өсвөр үеийн карт спортын тамирчдыг авьяасыг аль болох эрт олж илрүүлэx, бэлтгэх, сургах үүрэгтэй ажлыг хүлээн авчээ. Жан Тодтод Михаэль бүр эрт Кими Райкконенийг Зауберт орон Формула-1-д орохоос өмнө өөрийг нь залгамжлагч болох авъяастай тамирчин болохыг хэлж зөвлөж байжээ.[21] Үүнээс гадна тэрээр уралдааны стратеги болон ирээдүйд яаж багаа зохион байгуулан ажиллах талаар ч зөвлөгөө өгдөг байв. Ферраригийн ерөнхийлөгч Лука Кордеро ди Монтецемологийн хэлсэнээр Михаэль Маранеллод өөрийн гэсэн албан өрөөтэй бөгөөд түүнийг бүх эрх чөлөөгөөр нь хангасан "хэзээ ажилдаа ирж, хэзээ явах нь түүний дурын хэрэг" гэсэн байна.

Ферраригийн спортын захирал Стефани Доминикали нь Михаэлийг ирээдүйд бидний уралдаануудад идэвхтэй хамтран ажиллах, нисгэгчдийн зөвлөхөөр байнга ажиллана байх гэж найдаж байгаагаа хэлсэн нь: "Михаэлийг бүх шийдвэрт хамтран оролцох эрхтэй, нисгэгч болон техникийн хөгжлийг ажиглан зөвлөгөө өгч байх болно. Гэхдээ ингэж зөвлөгөө өгөхдөө өөрөө тухайн уралдаан тэмцээн дээр биечлэн ирж зөвлөх эсвэл видео хурлаар оролцон зөвлөгөө өгөхийг зөвхөн өөрөө шийдэх, мөн дэлхийн долоон удаагийн аваргын туршлагаас бидэнд авах зүйл их бий" гэсэн байна.[22]

2007 оны арваннэгдүгээр сарын дундуур тэрээр Каталунягийн тойруулга замд туршилтын жолоочоор ажиллав. Масса болон Райкконений зөвлөхөөр тэр ажилласан ба дараа жил нь уралдааны тэрэгнүүдийн хөтлөгчийн хий эргэлтийн тохируулгыг хэрэглэхгүй болсон нь Михаэлийн цуглуулсан их туршлагаас суралцах сайхан боломж байлаа. Түүний туршилтын явалтын цаг нь хамгийн хурдан нь байсан бөгөөд эхний өдөр нь ферраригийн туршилтын нисгэгч Лука Бадоерийг болон удаах өдөр нь Фелипе Массаг хол хаян түрүүлсэн байна. Үүгээр түүнийг шүүмжлэгчдийн тараасан цуурхал яриаг ялангуяа Ники Лаудагийн ярьсан "Михаэлийн туршилтын нисгэгч хийнэ гэж юу байх бэ? зүгээр л сурталчилгаа"[23] гэж байсан улсуудын амыг тагласан явдал боллоо.

2008 оны дөрөвдүгээр сард тэрээр Барселонд дахин туршилтын нисгэгчээр ажилласан бөгөөд энэ удаа дугуйны хөгжүүлэлт болон аеродинамикийг шалгасан байна.

2009 онд багийн хамтран зүтгэгч Фелипе Масса унгарын гран пригийн байрлал тогтоох уралдаанд хүнд осолд орсноос шалтгаалан тэрбээр буцаж Формула-1 ирэхээ зарласан байна. Энэ тухайгаа "Хэдийгээр миний хувьд мэргэжлийн тамирчны амьдралаа аль хэдийн орхисон байсан боловч багаа хүнд үед байхад нь буруу хараад явж чадахгүй нь. Би тамирчин хүний хувьд намайг дахин сориж буй энэхүү сорилтонд ихээхэн баяртай байна" хэмээн өөрийн цахим хуудастаа бичиж байжээ.[24] Гэвч 2009 оны хоёрдугаар сард мотоциклтэй осолд орсон нь түүний төлөвлөгөөг үгүй болгосон учир тус оны наймдугаар сард хэвлэлийн хурал дээр Массагийн солионы хүнээр орж чадахгүй болсоноо тайлагнасан байна.[25]

2009 оны 12 сарын 18-нд Ферраригийн ерөнхийлөгч Лука Кордеро ди Монтецемоло нэгэн тайлбар хийсэн нь Михаэль надаас түүний зөвлөхийн ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтдээ: "Магадгүй 2010 онд Формула-1-д дахин Мерседес ГП багтай эргэн ирэх маш өндөр магадлалтай байна. Гэхдээ энэ нь яг 100 хувь шийдэгдээгүй байгаа гэж надад үдээс өмнө хэллээ".[26]

Мерседесд буцаж ирсэн нь (2010-2012) засварлах

Удаан хугацаанд түүний буцаж Формула 1-д ирэх талаар таамаг дэвшүүлсэний эцэст 2009 оны 12 сарын 23-нд тэрээр буцаж ирэхээ мэдэгдэв.[1] 2010 онд тэрээр Мерседес Гранд Прикс багт Нико Розбергийн хамтран зүтгэгч болон гурван жилийн гэрээтэйгээр иржээ.[27]

2010 он засварлах

 
Михаэль Шумахер, Малайзын гран пригийн байрлал тогтоох уралдаан дээр (2010)

Гурван жилийн завсарлага авсаны эцэст буцаж ирсэн тэрээр улирлын эхний тэмцээнийг зургаадугаар байранд орсоноор дуусгав. Улирлын эхний дөрвөн тэмцээнд тэрээр дандаа Никогийн ард барианд орсон бол тав дахь уралдаанд дөрөвдүгээр байрт орохдоо Нико Розбергийн өмнө орсон юм. Монакогийн гран-при дээр тэрээр хамгаалалтын тэрэгтэй байхад өмнөө явсан Алонзог гүйцэж түрүүлсэн нь асуудал үүсгэв. Ингээд Михаэль энэхүү хийсэн үйлдэлдээ бүтэн тойрох шийтгэл хүлээсэн боловч тэмцээн дууссан байсан учраас түүний шийтгэлийг явсан цагаас нь 20 секундийг хасах шийтгэл болгон хувиргажээ. Үүнээс болоод зургаадугаарт байранд байсан нь хойшлон 12-р байранд орсноор дэлхийн аваргын онооны дүгнэлтэнд орох боломжгүй болжээ. Гай газар дороос гэгчээр ядаж байхад түүний урьдны өрсөлдөгч Дамон Хилл тус уралдааны комиссын багт ажиллаж байсан аж.[28] Үүнээс хойш хоёр уралдаанд Михаэль дөрөвдүгээрт байрт орсон бөгөөд үүнээс илүү байранд орж чадсангүй. Багийн дотоод өрсөлдөөнд тэрээр Нико Розбергээс 72 онооны дутуугаар ялагдсан бөгөөд тус улирлын дэлхийн аваргын нэгдсэн жагсаалтанд есдүгээрт байрт орон дуусгалаа.

2011 он засварлах

 
Шумахер Малайзын гран-при дээр

2011 оны эхний зургаан уралдаанд гурван удаан оноот байранд орсон ба үүнээс Монакогийн гран-прид тавдугаар байрт шалгарсан нь тэр хүртэлх уралдаануудаас хамгийн сайн үр дүнтэй уралдсан уралдаан байв. Дараагийн Канадын гран-при дээр уралдаан дуусахаас 19 тойргийн өмнө Камуй Кобаяаши болон Массаг гүйцэж түрүүлэн хоёрдугаар байранд орсон ч, энэ байраа уралдаан дуустал хадгалж чадалгүй Баттон, Марк Уэббер нарт идэгдэн тэмцээнийг дөрөвдүгээр байранд орон дуусгав. Энэ дүн нь түүний тус улиралд гаргасан хамгийн өндөр амжилт байлаа. Түүний дараах Бельгийн гран-при нь Шумахерийн 20 жилийн ойн уралдаан байсан бөгөөд 24 дэх байрнаас гаран тавдугаар байранд оржээ. Улирлын төгсгөлд нийт дүнгээрээ Михаэль Шумахер дэлхийн аваргын жагсаалтанд наймдугаарт байранд орсон байна. Харин багийн дотоод дүнд Шумахер нийт 79 оноо, Розберг 89 оноотойгоор энэ улирлыг дуусгалаа.

2012 засварлах

 
2012 оны Монакогийн гран при дээр тэрбээр сүүлчийн удаа поле байрлалд хүрэв

2012 онд Шумахер Мерседес багт гурав дахь жилдээ дараалан Розбергийн хамтаар уралдлаа. Улирлын эхний уралдаан Австралид болсон ба техникийн асуудлаас шалтгаалан тэмцээнээс хасагджээ. Түүний дараах Малайзын гран прид тэрбээр гурав дахь байрлалын гараанаас хөдлөх эрхтэй болов. Гэвч уралдааны эхний тойрогт мөргөлдсөний улмаас нэлээд хэдэн байр алдан аравдугаар байранд орж тэмцээнийг дуусгав. Гурав дахь уралдаан болох Хятадын их шан дээр хоёрдугаар байрнаас гараанд гарлаа. Уралдаан дундуур эхний удаа дугуйгаа солиулаад уралдааны зам руу явж байтал нэг дугуйг нь бүрэн боогоогүй байснаас шалтгаалан мултран тэмцээнээс хасагдав. Испанид Шумахер өмнөө явсан Бруно Сеннаг мөргөн хоёулаа барианд орж чадсангүй. Шумахерийн гаргасан алдаанаас болон тэд хасагдсан учир уралдааны комисс дараах уралдааныг таван байр хойшлуулан гараанаас гарах шийтгэл өгчээ. Монакогийн гарааны байрын төлөөх уралдаанд тэрбээр хамгийн хурдан хугацаанд тойрон нэгдүгээр байранд орсон ч, өмнөх торгуулиасаа болон уралдааныг зургаадугаар байрын гараанаас хөдлөхөөр болжээ. Энэ уралдаанд нэлээд удаан хугацаанд долдугаар байранд байсан ч техникийн асуудлаас шалтгаалан байранд орсонгүй.

Mихаэль Шумахерийн Мерседестэй хийсэн гэрээ нь энэ онд дуусаж байсан ба Сингапурын гран пригийн дараа Мерседес Шумахерийн гэрээг сунгахгүй, түүний оронд 2013 оны Формула-1Льюис Хамилтоныг авах болсноо зарлав.[29] Үүнээс хойш долоо хоногийн дараа Шумахер тус улирлыг дуусгаад зодог тайлах мэдэгдэл хийлээ.[30] Тэрбээр сүүлчийн уралдаан болох Бразилын гран-прид долдугаар байранд орон дуусгав.

2012 оны улирлын эцсийн дүнгээр Шумахер 49 оноогоор дэлхийн аваргын жагсаалтанд 13-р байранд орон өндөрлөсөн бол түүний хамтран зүтгэгч Нико Розберг 93 оноогоор есдүгээр байранд орсон байна.

Шагнал, урамшуулал засварлах

  • 1992: Оны авто спортын шилдэг тамирчин АДАК 1992, Германы авто спортын дээд комиссоос гардуулдаг цом, (мөн 1994 болон 1995 онд)
  • 1993: "Алтан жолооны хүрд" (Билд ам Зоннтаг) сонингоос гардуулсан, "Бамби"
  • 1994: Германы автомобиль клубын спортын шагнал, Голдене 1 (АРД-Спорт-Гала)
  • 1995: Германы оны шилдэг тамирчин 1995, Алтан камер (Хёрцу), Голдене 1
  • 1997: Мөнгөн лаврын навч шагнал, Алтан арслан (РТЛ)
  • 2000: АДАК оны авто спортын оны шилдэг тамирчин
  • 2001: World Sport Award, Моденагийн хүндэт иргэн, Европын оны шилдэг тамирчин (ПАП), Champion des champions de L'Équipe
  • 2001: Михаэль Шухамер-Гудамж Керпен (түүний нэрээр төрсөн хотод нь нэгэн гудамжийг нэрлэсэн байна), Керпен хотын Алтанд Номд бүртгэв.[31]
  • 2002: Дэлхийн оны шилдэг тамирчин, Champions of Sports (ЮНЕСКО), Европын оны шилдэг тамирчин (ПАП), Европын оны шилдэг тамирчин (УЕПС), Champion des champions de L'Équipe, Италийн БНУ-ын Комтурын одон, германы моторт спортын холбооны цом
  • 2003: Бүгд Найрамдах Сан-Марино Улсын хүндэт элч, Европын оны шилдэг тамирчин (ПАП), Европын оны шилдэг тамирчин (УЕПС), Champion des champions de L'Équipe
  • 2004: Дэлхийн оны шилдэг тамирчин, Германы оны шилдэг тамирчин 2004, Зууны шилдэг тамирчин (ЦДФ)
  • 2006: Маранеллогийн хүндэт иргэн
  • 2007: Принц-фон-Астуриен-Шагнал[32]
  • 2007: Германы телевизийн тусгай шагнал[33]
  • 2007: Германы Нюрбургрингийн "Shell"-S эргэлтийг "Михаэль Шумахер-S" болгон өөрчлөв.
  • 2010: Хүндэт легионы офицероор нэрлэв[34]
  • 2014: Бахрейн авто уралдааны тойруулгын 1-р эргэлтийг Михаэль Шумахер-Эргэлт гэж нэрлэв[35]
  • 2014: Бамби Миллениум шагнал

Статистик засварлах

Мэргэжлийн замнал засварлах

  • 1991: Формула-1 (14-р байр)
  • 1992: Формула 1 (3-р байр)
  • 1993: Формула 1 (4-р байр)
  • 1994: Формула 1 (Дэлхийн аварга)
  • 1995: Формула 1 (Дэлхийн аварга)
  • 1996: Формула 1 (3-р байр)
  • 1997: Формула 1 (хасагдсан)
  • 1998: Формула 1 (2-р байр)
  • 1999: Формула 1 (5-р байр)
  • 2000: Формула 1 (Дэлхийн аварга)
  • 2001: Формула 1 (Дэлхийн аварга)
  • 2002: Формула 1 (Дэлхийн аварга)
  • 2003: Формула 1 (Дэлхийн аварга)
  • 2004: Формула 1 (Дэлхийн аварга)
  • 2005: Формула 1 (3-р байр)
  • 2006: Формула 1 (2-р байр)
  • 2010: Формула 1 (9-р байр)
  • 2011: Формула 1 (8-р байр)
  • 2012: Формула 1 (13-р байр)

Нийт гаргасан амжилтын тойм засварлах

Улирал Баг Шасси Мотор Уралдаан Түрүүлсэн Хоёрт Гуравт Поле байрлал х.хурдан
тойролт
Оноо ДА-жагсаалтад
1991 Баг 7УП Жордан Жордан 191 Форд 3.5 V8 1 14.
Камел Бенеттон Форд Бенеттон B191 Форд 3.5 V8 5 4
1992 Камел Бенеттон Форд Бенеттон B191B/B192 Форд 3.5 V8 16 1 3 4 2 53 3.
1993 Камел Бенеттон Форд Бенеттон B193/B193B Форд 3.5 V8 16 1 5 3 5 52 4.
1994 Майлд Севен Бенеттон Форд Бенеттон B194 Форд Цетек-R 3.5 V8 14[A 1] 8 2 6 8 92 1.
1995 Майлд Севен Бенеттон Рено Бенеттон B195 Рено 3.0 V10 17 9 1 1 4 8 102 1.
1996 Скудериа Феррари Феррари F310 Феррари 3.0 V10 15[A 2] 3 3 2 4 2 59 3.
1997 Скудериа Феррари Марлборо Феррари F310B Феррари 3.0 V10 17 5 3 3 3 78 [A 3]
1998 Скудериа Феррари Марлборо Феррари F300 Феррари 3.0 V10 16 6 2 3 3 6 86 2.
1999 Скудериа Феррари Марлборо Феррари F399 Феррари 3.0 V10 10[A 4] 2 3 1 3 5 44 5.
2000 Скудериа Феррари Марлборо Феррари F1-2000 Феррари 3.0 V10 17 9 2 1 9 2 108 1.
2001 Скудериа Феррари Марлборо Феррари F2001/F2001B Феррари 3.0 V10 17 9 5 11 3 123 1.
2002 Скудериа Феррари Марлборо Феррари F2001B/F2002 Феррари 3.0 V10 17 11 5 1 7 7 144 1.
2003 Скудериа Феррари Марлборо Феррари F2002/F2003-GA Феррари 3.0 V10 16 6 2 5 5 93 1.
2004 Скудериа Феррари Марлборо Феррари F2004 Феррари 3.0 V10 18 13 2 8 10 148 1.
2005 Скудериа Феррари Марлборо Феррари F2004M/F2005 Феррари 3.0 V10 19 1 3 1 1 3 62 3.
2006 Скудериа Феррари Марлборо Феррари 248F1 Феррари 2.4 V8 18 7 4 1 4 7 121 2.
2010 Мерседес ГП Петронас Мерседес MGP W01 Мерседес-Бенц 2.4 V8 19 72 9.
2011 Мерседес ГП Петронас Ф1 баг Мерседес MGP W02 Мерседес-Бенц 2.4 V8 19 76 8.
2012 Мерседес АМГ Петронас Ф1 баг Мерседес F1 W03 Мерседес-Бенц 2.4 V8 20 1 1 49 13.
Нийт 307 91 43 21 68 77 1566

Тайлбар:

  1. Михаель Шумахер хоёр уралдаанд орох эрхээ хасуулав.
  2. Францын Гран Прид оролцоогүйд тооцсон, учир нь Михаэль урьдчилсан бэлтгэл тойролтонд оролцоогүй.
  3. Михаэль Жак Вильнёв-тэй мөргөлдсөний улмаас дүгнэлтээс хасагджээ.
  4. Михаэль Их Британий Гран Прид осолдсоны улмаас түүнээс хойш зургаан уралдаанд оролцоогүй.

Гран при ялалтууд засварлах

  • 1998:   (Модьород)
  • 1998:   (Монца)
  • 1999:   (Имола)
  • 1999:   (Монте-Карло)
  • 2000:   (Альберт парк)
  • 2000:   (Интерлагос)
  • 2000:   (Имола)
  • 2000:   (Нюрбург)
  • 2000:   (Монтреал)
  • 2000:   (Монца)
  • 2000:   (Индианаполис)
  • 2000:   (Сузука)
  • 2000:   (Сепанг)
  • 2001:   (Альберт парк)
  • 2001:   (Сепанг)
  • 2001:   (Каталуня)
  • 2001:   (Монте-Карло)
  • 2001:   (Нюрбург)
  • 2001:   (Маньи-Кур)
  • 2001:   (Модьород)
  • 2001:   (Спа-Франкоршам)
  • 2001:   (Сузука)
  • 2002:   (Альберт парк)
  • 2002:   (Интерлагос)
  • 2002:   (Имола)
  • 2002:   (Каталуня)
  • 2002:   (Шпийлберг)
  • 2002:   (Монтреал)
  • 2002:   (Сильверстоун)
  • 2002:   (Маньи-Кур)
  • 2002:   (Хоккенхайм)
  • 2002:   (Спа-Франкоршам)
  • 2002:   (Сузука)
  • 2003:   (Имола)
  • 2003:   (Каталуня)
  • 2003:   (Шпийлберг)
  • 2003:   (Монтреал)
  • 2003:   (Монца)
  • 2003:   (Индианаполис)
  • 2004:   (Альберт парк)
  • 2004:   (Сепанг)
  • 2014:   (Бахрейн)
  • 2004:   (Имола)
  • 2004:   (Каталуня)
  • 2004:   (Нюрбург)
  • 2004:   (Монтреал)
  • 2004:   (Индианаполис)
  • 2004:   (Маньи-Кур)
  • 2004:   (Сильверстоун)
  • 2004:   (Хоккенхайм)
  • 2004:   (Модьород)
  • 2004:   (Сузука)
  • 2005:   (Индианаполис)
  • 2006:   (Имола)
  • 2006:   (Нюрбург)
  • 2006:   (Индианаполис)
  • 2006:   (Маньи-Кур)
  • 2006:   (Хоккенхайм)
  • 2006:   (Монца)
  • 2006:   (Шанхай)

Ле-Мансд оролцсон үр дүн засварлах

Он Баг Тэрэг Багийн хамтрагч Багийн хамтрагч Жагсаалт
1991   Заубер Мерседес баг Мерседес-Бенц C11   Карл Вендлингер  Фритц Кройтцпойнтнер 5-р байрт

Ганцаарчилсан дүн засварлах

Улирал 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
1991                                        
                    DNF 5 6 6 DNF DNF        
1992                                        
4 3 3 2 DNF 4 2 DNF 4 3 DNF 1 3 7 DNF 2        
1993                                        
DNF 3 DNF 2 3 DNF 2 3 2 2 DNF 2 DNF 1 DNF DNF        
1994                                      
1 1 1 1 2 1 1 DSQ DNF 1 DSQ EX EX 1 2 DNF        
1995                                      
1 3 DNF 1 1 5 1 DNF 1 11* 1 DNF 2 1 1 1 DNF      
1996                                        
DNF 3 DNF 2 2 DNF 1 DNF DNS DNF 4 9* 1 1 3 2        
1997                                        
2 5 DNF 2 1 4 1 1 DNF 2 4 1 6 6 DNF 1 DNF      
1998                                        
DNF 3 1 2 3 10 1 1 1 3 5 1 DNF 1 2 DNF        
1999                                        
8 2 1 1 3 DNF 5 DNF INJ INJ INJ INJ INJ INJ 2 2        
2000                                        
1 1 1 3 5 1 DNF 1 DNF DNF DNF 2 2 1 1 1 1      
2001                                        
1 1 2 DNF 1 2 1 2 1 1 2 DNF 1 1 4 2 1      
2002                                        
1 3 1 1 1 1 2 1 2 1 1 1 2 1 2 2 1      
2003                                        
4 6 DNF 1 1 1 3 1 5 3 4 7 8 1 1 8        
2004                                        
1 1 1 1 1 DNF 1 1 1 1 1 1 1 2 2 12 1 7    
2005                                        
DNF 7 DNF 2 DNF 7 5 2 1 3 6 5 2 DNF 10 DNF 4 7 DNF  
2006                                        
2 6 DNF 1 1 2 5 2 2 1 1 1 8* 3 1 1 DNF 4    
2010                                        
6 10 DNF 10 4 12 4 11 15 9 9 11 7 9 13 6 4 7 DNF  
2011                                        
DNF 9 8 12 6 DNF 4 17 9 8 DNF 5 5 DNF 6 DNF 5 7 15  
2012                                        
DNF 10 DNF 10 DNF DNF DNF 3 7 7 DNF 7 6 DNF 11 13 22* 11 16 7
Тайлбар
Өнгө Товчилсон үг Утга
Алт Ялалт
Мөнгө 2-р байр
Хүрэл 3-р байр
Ногоон оноот байранд орсон
Хөх оноот байрнаас гадуур шалгарсан
Ягаан DNF барианд ороогүй (did not finish)
NC шалгараагүй (not classified)
Улаан DNQ уралдаанд тэнцээгүй (did not qualify)
DNPQ өмнөх шалгаруулалтанд хасагдсан (did not pre-qualify)
Хар DSQ хасагдсан (disqualified)
Цагаан DNS гараанд гараагүй (did not start)
WD буцаан татсан (withdrawn)
Цэнхэр PO зөвхөн бэлтгэлд оролцсон (practiced only)
TD баасан гариг бүрт туршилтын жолооч (test driver)
өнгөгүй DNP бэлтгэлд оролцоогүй (did not practice)
INJ бэртэлтэй эсвэл өвчтэй (injured)
EX уралдаанд оролцох эрхээ хасуулсан (excluded)
DNA уралдаанд ирээгүй (did not arrive)
C уралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн (cancelled)
  ДАШТ-д оролцоогүй
бусад P/тод бичгээр Поле байрлал
SR/налуу бичгээр хамгийн хурдан тойролт
* барианд ороогүй, учир нь явсан зам хүрээгүй ч, оноо авсан
() xасалтын дүнтэй
доогуур зураас нийт үнэлгээг тэргүүлэгч

Формула 1-д гаргасан дээд амжилтууд засварлах

  • Хамгийн олон дэлхий аварга цол: 7 (1994, 1995, 2000, 2001, 2002, 2003, 2004)
  • Хамгийн олон дараалсан дэлхий аварга: 5 (2000–2004)
  • Хамгийн олон гран при ялалт: 91
  • Хамгийн олон нэг багт авчирсан ялалт: 72 (Феррари)
  • Хамгийн олон уралдааны тойролт: 77
  • Хамгийн өндөр оноо авсан (2010-аад оны онооны системд сүүлд шилжүүлэн оруулсан): 3865[36]5
  • Хамгийн олон удаа шагналын тавцанд: 155
  • Хамгийн их манлайлсан километр: 24.110
  • Хамгийн олон манлайлсан тойролт: 5.111
  • Нэг улиралд түрүүлсэн хамгийн олон их шан ялалт: 13 (2004)6
  • Хамгийн хурдан ДА-ыг шийдсэн: 2002 онд 17 гран пригээс 11 гран прийн дараа (64,7 %)
  • Хамгийн олон хэт-трик: 22
  • Нэг улиралд хамгийн олон хэт-трик: 5 (2004)7
  • Хамгийн олон нэг гран-при уралдаанд түрүүлсэн: 8 удаа Францын их шанд
  • Анхны ба сүүлчийн ялалтын хоорондох хамгийн урт хугацаа: 14 жил, 32 хоног (1992–2006)
  • Хамгийн олон удаа дараалан улирал бүрд нэг түрүүлсэн: 15 (1992–2006)
  • Хамгийн олон нэг гран-прид эзэлсэн түрүү байрлал: 8 удаа Японы их шанд8
  • Хамгийн олон нэг гран-прид цуглуулсан ДА-ын оноо: 106 Канадын их шанд
  • Хамгийн олон нэг улирал дахь уралдааны хамгийн хурдан тойролт: 18 гарааны 10-т (55,6 %), 2004 онд9
  • Хамгийн олон шагналын тавцанд дараалан гарсан: 19 (2001–2002)
  • Нэг улиралд хамгийн олон удаа шагналын тавцанд гарсан: 17 удаа 17 уралдаанд (2002)10
  • Нэг гран-прид дараалан хамгийн олон удаа шагналын тавцанд гарсан: 7 (Канадын их шан 2000–2006)11
  • Хамгийн олон удаа хоёрдугаар байр: 43
  • Хамгийн олон удаа оноот байранд орсон: 221
  • Нэг улирлын уралдаан бүрт хамгийн олон барианд орсон: 100 % (17 удаа 17 уралдаанд) 2002 онд12
  • Нэг их шанд хамгийн өндөр дундаж хурдтай явсан: 247,586 км/цаг, 2003 онд Монцад
  • Хамгийн их туулсан километр: 81.188

Урьдны дээд амжилтууд

  • Багийн хамтрагчтайгаа хамгийн олон давхар ялалт: 24 (Рубенс Барричеллогийн хамт, үүнээс 19 удаад нь Шумахер түрүүлсэн) – 2016 оны тавдугаар сарын 1-нд болсон Оросын гран-при дээр Льюис Хамилтон, Нико Розберг нар эвдсэн[37]
  • Хамгийн олон поле буюу түрүү байрлал: 68 – Льюис Хамилтон 2017 оны есдүгээр сарын 2-нд эвджээ[38]
  • Хамгийн олон эхний эгнээний гараа: 116 – Льюис Хамилтон 2017 оны аравдугаар сарын 22-нд эвдсэн[39]
  • Поле байрлалаас түрүүлсэн хамгийн олон ялалт: 40 – Льюис Хамилтон 2018 оны тавдугаар сарын 13-нд эвдсэн[40]
  • Ялгаатай гран-прид (улс бүрийн уралдааны замд) хамгийн олон ялалт: 22 – Льюис Хамилтон 2018 оны зургаадугаар сарын 24-нд эвдсэн[41]

Зүүлтийн тайлбар:

5 Энэ үнэлгээг гаргахын тулд ОУАХ-ноос түүний оноог 2010 оноос хойших үнэлгээнд шилжүүлэн оруулж байж гаргажээ. Ингэж шилжүүлээгүй тохиолдолд Шумахерын авсан оноо нь 1566 оноо бөгөөд энэ нь дөнгөж 6-р байранд жагсах юм. (Мэдээ: 10/2018).[42]
8 Айртон Сенна (Сан-Мариногийн их шан) ба Льюис Хамилтоны хамт (Австралийн их шан)
9 Кими Райкконены хамт, Кими энэ амжилтаа 2005, 2008 онуудад давтсан
10 Себастиан Феттел (2011) ба Льюис Хамилтоны хамт (2015, 2016, 2018)
11 Айртон Сеннагийн хамт, тэр үүнийг Унгарын их шанд 1986–1992 онуудад тогтоожээ
12 Ник Хайдфелдийн хамт: тэрбээр 2008 онд 18 уралдааны гараанаас 18 удаа барианд орсон

Ном зохиол засварлах

  • Allen, James (1999). Michael Schumacher: Driven to Extremes. Bantam Books. ISBN 0-553-81214-9.
  • Allen, James (2007). Edge of Greatness. Headline. ISBN 978-0-7553-1678-6.
  • Collings, Timothy (2004). The Piranha Club. Virgin Books. ISBN 0-7535-0965-2.
  • Collings, Timothy (2005). Team Schumacher. Highdown. ISBN 1-905156-03-0.
  • Domenjoz, Luc (2002). Michael Schumacher: Rise of a genius. Parragon. ISBN 0-7525-9228-9.
  • Henry, Alan (ed.) (1992). Autocourse 1992 – 93. Hazleton Publishing. ISBN 0-905138-96-1. {{cite book}}: |first= has generic name (help)
  • Henry, Alan (1996). Wheel to Wheel: Great Duels of Formula One Racing. Weidenfeld Nicolson Illustrated. ISBN 0-7538-0522-7.
  • Hilton, Christopher (2003). Michael Schumacher: The greatest of all. Haynes. ISBN 1-84425-044-X.
  • Hilton, Christopher (2006). Michael Schumacher: The Whole Story. Haynes. ISBN 1-84425-008-3.
  • Kehm, Sabine (2003). Michael Schumacher. Driving Force. Random House. ISBN 0-09-189435-2.
  • Matchett, Steve (1995). Life in the Fast Lane: The Story of the Benetton Grand Prix Year. London: Weidenfeld and Nicolson. ISBN 0-297-81610-1.
  • Matchett, Steve (1999). The Mechanic's Tale: Life in the Pit Lanes of Formula One. Osceola, Wisconsin: MBI Pub. ISBN 0-7603-0754-7.
  • Williams, Richard (1999). The Death of Ayrton Senna. Bloomsbury. ISBN 0-7475-4495-6.

Цахим холбоос засварлах

  Commons: Михаэль Шумахер – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 „Rücktritt vom Rücktritt: ‚Schumi‘ ist zurück!“ (Motorsport-Total.com am 23. Dezember 2009)
  2. Schulte/Lehbring/Bücken: Red Magic. Michael Schumacher und Ferrari. Hart am Limit; Motorbuch Verlag: Stuttgart 1997; S. 40 f. Helmut Uhl: König Schumi; WeltDatei: Augsburg 2006; S. 13 ff.
  3. Формула I: „Вилли“ Вебер яаж Михаэль Шумахерын чухал хүмүүсийн тоонд багтав. Долоо хоногийн тойм сонин: Die Zeit, Nr. 25/1997
  4. Mary Thürmer, Markus Götting: Анхны германы Формула-1-Дэлхийн аваргын амжилтын түүх. Wilhelm Heyne, München 1994, S. 30.
  5. Anmerkung: Weber hatte dabei Zolder mit Spa „verwechselt“. vgl. Thürmer/Götting: a.a.O., S. 49.
  6. Michael Schumacher, Sabine Kehm, Michel Comte: Michael Schumacher. Die offizielle und autorisierte Inside Story zum Karriere-Ende, Süddeutsche Zeitung/Bibliothek 2006, S. 21.
  7. Willy Knupp (Hrsg.): Grand Prix ’92. live miterlebt. Formel 1 Weltmeisterschaft, Zeitgeist: Düsseldorf 1992, S. 6ff.
  8. Michael Schumacher, Sabine Kehm, Michel Comte: Michael Schumacher. Die offizielle und autorisierte Inside Story zum Karriere-Ende, Süddeutsche Zeitung / Bibliothek 2006, S. 78 u. Jörg-Thomas Födisch/Erich Kahnt: 50 Jahre Formel 1. Die Sieger, Heel: Schindellegi 1999, S. 182
  9. Malte Jürgens: Würden Sie diesem Herrn Ihren Benetton anvertrauen? Hintergründe zum Wechsel Schumachers von Jordan zu Benetton in: Auto Motor und Sport, Heft 20/1991, S. 264.
  10. Malte Jürgens: Coup der guten Hoffnung. Rennbericht zum Großen Preis von Italien 1991 in: Auto Motor und Sport, Heft 20/1991, S. 271.
  11. Helmut Uhl: a.a.O., S. 147 u. Willy Knupp: Grand Prix ’91. Live miterlebt, Zeitgeist Verlag: Düsseldorf 1991, ISBN 3-926224-21-5, S. 66.
  12. Jochen Rindt war zwar deutscher Staatsbürger, startete allerdings mit österreichischer Rennlizenz und galt nach FIA-Reglement als Österreicher.
  13. Hubert Bücken, Christoph Schulte, Hartmut Lehbrink: Red Magic. Michael Schumacher und Ferrari. Hart am Limit, Zeitgeist Verlag: Düsseldorf 1997, S. 31
  14. Pino Casamassima: Die Geschichte der Scuderia Ferrari, Heel, Königswinter, 1999, S. 45
  15. „Зовлонгүй ялалт“ Мике Глиндмайер, Spiegel Online- сонин, 23. Oktober 2006
  16. www.adrivo.com, 19. Oktober 2006:Michael Schumacher: Ich bin total entspannt
  17. Financial Times Deutschland, 22. Oktober 2006
  18. Helmut Uhl: a.a.O., S. 137. Uhl interpretiert die Ankündigung Ferraris, zu diesem Zeitpunkt seine Fahrer-Paarung für 2007 bekannt zu geben, als „Ultimatum“.
  19. www.f1total.com, 10. September 2006: Schumachers volles Statement zum Rücktritt[permanent dead link]
  20. auto motor und sport, 20/2006, S. 174
  21. www.auto-motor-und-sport.de: Schumi wird Talent-Scout (Memento 12. Нэгдүгээр сар 2016 цахим архивт)
  22. www.f1total.com 11. Januar 2007: Schumachers Ferrari-Rolle nimmt Konturen an (Memento 26. Нэгдүгээр сар 2007 цахим архивт)
  23. www.f1total.com 12. November 2007: Lauda: Schumacher-Test ist ein Werbegag
  24. michaelschumacher.de am 29. Juli 2009: Michael bereit zu helfen (Memento 22. Гуравдугаар сар 2019 цахим архивт)
  25. michaelschumacher.de am 11. August 2009: Michael sagt F1-Comeback ab
  26. Motorsport-Magazin: am 18. Dezember 2009: Ein anderer Schumacher
  27. „Schumacher-Comeback perfekt!“ (Memento 14. Зургаадугаар сар 2013 цахим архивт) (Sport1.de am 23. Dezember 2009)
  28. „20 Sekunden Zeitstrafe gegen Schumacher!“ (Motorsport-Total.com am 16. Mai 2010)
  29. „Schumacher bestätigt Abschied von Mercedes“, welt.de, sid/dpa/jr: 2012-09-28
  30. Schumacher hört auf: Rücktritt nach Saisonende, Motorsport-Total.com: Christian Nimmervoll, Dieter Rencken, 2012-10-04
  31. Michael Schumacher weihte in Kerpen seine eigene Straße ein, Hamburger Morgenpost, 2001-02-12
  32. Südtirol online: „Schumacher mit Prinz-von-Asturien-Preis ausgezeichnet“ (Memento 22. Нэгдүгээр сар 2009 цахим архивт), 5. September 2007
  33. www.stern.de: „Deutscher Fernsehpreis 2007,“ 29. September 2007
  34. l La légion d'honneur pour Schumacher[permanent dead link], L'Equipe, 2010-04-29
  35. In Bahrain gibt es jetzt eine Schumacher-Kurve auf welt.de vom 2. März 2014
  36. Schumacher, Fangio, Senna & Vettel: Can stats find the greatest? - BBC Sport In: bbc.com, abgerufen am 19. Dezember 2018.
  37. Philipp Schajer: Die erfolgreichsten Teamkollegen der F1-Geschichte. motorsport-magazin.com, 8. Тавдугаар сар 2016, хандсан 2. Есдүгээр сар 2017.
  38. 69. Poleposition für den Briten in Monza. orf.at, 2. Есдүгээр сар 2017, хандсан 2. Есдүгээр сар 2017.
  39. Brite holt 72. Karriere-Poleposition. orf.at, 22. Аравдугаар сар 2017, хандсан 11. Зургаадугаар сар 2018.
  40. Lewis Hamilton bricht legendären Schumacher-Rekord. sport.de, 16. Тавдугаар сар 2018, хандсан 10. Зургаадугаар сар 2018.
  41. Hamilton knackt Schumacher-Rekord. sport1.de, 24. Зургаадугаар сар 2018, хандсан 25. Зургаадугаар сар 2018.
  42. Statistics Drivers – Points By number. In: statsf1.com, abgerufen am 19. Dezember 2018.