1995 оны Формула-1

1995 оны Формула-1-дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Формула-1-ийн дэлхийн аваргын 46 дахь улирлын тэмцээн байсан юм. Энэ уралдаан нь 1995 оны гуравдугаар сарын 26-наас 1995 оны арваннэгдүгээр сарын 12-ны хооронд болсон ба нийт 17 гран-при уралдаан зохион явагдсан. Энэ улирлын уралдаанд Бенеттон багийн өмнөөс уралдсан Михаэль Шумахер, Уильямс багийн Дэмон Хиллээс 33 онооны илүүгээр хоёр дахь удаагаа дэлхийн аварга болов. Бенеттон-Рено баг нь Уильямс-Рено багаас нийт 25 онооны зөрүүтэйгээр анх удаагаа болон өнөөг хүртэл цорын ганц зохион бүтээгчийн дэлхийн аварга цол хүртсэн нь Уильямс болон МкЛарен багуудын сүүлийн 11 жилийн ноёрхлыг дуусгавар болгосон явдал байлаа.

1995 оны Формула-1
Дэлхийн аварга
Жолооч: Герман Михаэль Шумахер
Зохион бүтээгч: Нэгдсэн Хаант Улс Бенеттон-Рено
Улирлын мэдээ
Уралдааны тоо: 17
< Улирал 1994

1996 Улирал >


Цахим холбоос

засварлах
  Commons: 1995 оны Формула-1-дэлхийн аварга – Викимедиа дуу дүрсний сан