2005 оны Формула-1
2005 оны Формула-1-дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Формула 1-ийн дэлхийн аваргын 56 дахь улирлын тэмцээн ба нийт 19 гран при уралдаан болжээ. Улирлын тэмцээн гуравдугаар сарын 6-аас аравдугаар сарын 16-ны хооронд явагдсан.
Дэлхийн аварга | |
Жолооч: | Испани |
Зохион бүтээгч: | Франц |
Улирлын мэдээ | |
---|---|
Уралдааны тоо: | 19 |
< Улирал 2004 |
Энэ улиралд Фернандо Алонсо анх удаагаа түрүүлэн дэлхийн аварга цол хүртэв. Мөн тэрбээр испаниас анх удаагаа Формула 1-н дэлхийн аварга цолыг хүртсэн тамирчин болсноос гадна тухайн үед тэр 24 настай байсан нь тэр үеийг хүртэл Формула Нэгийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга цолтон болон рекорд тогтоож байв. Түүний тэрхүү рекордыг Льюис Хамилтон 2008 онд эвдсэн бол түүний дараа Себастиан Феттел 2010 онд хамгийн залуу аварга болсноор эвдэгдсэн байна.
Рено багийн хувьд зөвхөн дэлхийн аваргын жолооч төдийгүй зохион бүтээгчийн дэлхийн аварга цолыг ч бас хүртжээ. Энэхүү дэлхийн аварга цол нь тус багийн хувьд 2002 оноос хойш уралдааны жүчээ болж оролцож эхэлснээс хойших анхны зохион бүтээгчийн шагнал юм.