1955 оны Формула-1

1955 оны Автомашины Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн буюу орчин үед Формула 1-ийн ДАШТ хэмээн нэрлэгдэх уралдаан нь автомашины дэлхийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн улирал байв. Энэ тэмцээний хүрээнд арван нэгэн уралдааныг 1954 оны нэгдүгээр сарын 16-наас есдүгээр сарын 11-ний хооронд зохион явуулах байсан хэдий ч Ле Маны 24-цагийн уралдааны ослын улмаас дөрвөн их шан явагдаагүй юм.

1955 оны Формула-1
Дэлхийн аварга
Жолооч:  Аргентин
Улирлын мэдээ
Уралдааны тоо: 7
< Улирал 1954

Улирал 1956>

Олон Улсын Автомашины Холбооны хүндэт нэр болох «Европын Их Шан» нэрийг энэ онд Монакогийн Их Шанд олгов.

1955 оны улиралд өмнөх оныхтой адил Мерседес баг илт давуу байсны дээр энэ багт тухайн үеийн супер одууд болох Аргентины нисгэгч Хуан Мануэль Фанжио ба Их Британийн нисгэгч Стирлинг Мосс нартай гэрээтэй байв. Дэлхий хошой аварга Альберто Аскаритай гэрээ хийсэн Ланча баг түүнд ихээхэн найдлага тавьжээ. Гэвч энэ улирлын Формула 1 уралдаан сүйрэлд өртсөн жил байлаа. Монакогийн гран пригээс хойш дөрөв хоногийн дараа Аскари хувиараа нэгэн спорт тэрэгтэй туршилтын жолоодлого хийж яваад осолдон нас барсан бөгөөд үүнээс шалтгаалан Ланча Формула 1-д оролцох оролцоогоо зогсоов.

Цахим холбоос

засварлах
  Commons: 1955 оны Автомашины Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан