Жузеппе „Нино“ Фарина (ит. Giuseppe „Nino“ Farina; * 1906 оны аравдугаар сарын 30-нд Турин; † 1966 оны зургаадугаар сарын 30-нд Шамбери) нь италийн авто спортын жолооч байсан ба Формула-1 уралдааны түүхэн дэх анхны дэлхийн аварга цолыг хүртсэн тамирчин юм.

Жузеппе Фарина
Нино Фарина
Төрсөн огноо1906 оны 10 сарын 30
Нас барсан огноо1966 оны 6 сарын 30
Формула-1 ДАШТ-ийн замнал
Иргэншил Итали
Дэлхийн аварга1950 оны дэлхийн аварга
Багууд1950–1951 Алфа Ромео • 1952–1955 Феррари
Гараа33
Ялалтын тоо5
Шагналын тавцанд гарсан тоо19
Нийт авсан оноо126
Поле байрлал5
Хамгийн хурдан тойрог5
Анхны гараа1950 оны Иx Британийн гран-при
Сүүлчийн гараа1955 оны Бельгийн гран-при

Мэргэжлийн гараа

засварлах

Нино Фарина нь эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй, Пининфаринагийн автомашины дизайнер Баттиста Фаринагийн ач нь юм. Нино автомашины уралдааны мэргэжлийн гараагаа 1933 онд Алфа Ромеотой эхэлсэн ба 1936 онд тус үйлдвэрийн спортын багт гишүүнээр элссэн ажээ. Тухайн үеийн гран-при уралдааны төрөлд Мерседес-Бенц болон Авто Унион хэт давамгайлж байснаас шалтгаалан амжилт гаргаж чадаагүй байна. Гэхдээ хөдөлгүүрийн багтаамж багатай ангилал болох Войтуретте төрөлд (өнөөгийн Формула-2-той төстэй ангилал) хэд хэдэн түрүүг авчээ. Дайны дараа тэр хувийнхаа Мазератигаар уралдаанд оролцсон болон 1948 оны Монакогийн их шанд уралдан түрүүлсэн байдаг.

1950 онд Алфа Ромео багт орсон ба тус багт нь мөн Луижи Фагиоли, Хуан Мануэль Фанжио нар байсан нь "Гурван том Ф-үүдийн баг" гэж яригдахад хүргэсэн байдаг. Гурван удаагийн гран-при тэмцээнд түрүүлснээр Хуан Мануэль Фанжиогоос түрүүлэн 1950 онд Формула-1-ийн анхны дэлхийн аварга болжээ. Фарина 1953 онд 47 насандаа хамгийн сүүлчийн гран при ялалтаа германы гран-прид түрүүлэн баяраа тэмдэглэсэн байна. 1956 онд тэр авто уралдааны спортоо албан ёсоор орхисон бөгөөд дараа нь автомашины худалдаач, жолооны багш, автомашины их биеийн дизайнер зэрэг ажлыг өөрийн нагац ах Пининфарина дээрээ хийж байжээ.

1966 оны зургаадугаар сарын 30-нд Нино Фарина Шамберид машинтайгаа явж байгаад холбооны шон мөргөн золгүйгээр таалал төгссөн юм.

Статистик

засварлах

Дайны өмнөх гран-пригийн үр дүн

засварлах
Улирал 1 2 3 4 5 6 7 Оноо Байр
1935               51 21.
DNF 8 DNS
1936         26 14.
DNF / 51 DNF DNF
1937           28 7.
DNF 6 DNF DNF / 7 2
1938         21 8.
DNF 5 2
1939         25 13.
DNF 7
Тайлбар
Өнгө Утга
Алт Ялалт
Мөнгө 2-р байр
Хүрэл 3-р байр
Ногоон уралдах эрхээ авсан, уралдааны замын 75%-с илүү замыг туулсан
Хөх оноо авах эрхгүй, уралдааны замын 50%-75%-г туулсан
Ягаан оноо авах эрхгүй, уралдааны замын 25%-50%-г туулсан
Улаан оноо авах эрхгүй, уралдааны замын 25%-с бага замыг туулсан
Өнгө Товчилсон үг Утга
Хар DSQ хасагдсан (disqualified)
цагаан DNS гараанд гараагүй (did not start)
DNA уралдаан болоогүй (did not arrive)
бусад P/тод бичгээр Поле байрлал
SR/налуу бичгээр хамгийн хурдан тойролт
DNF барианд ороогүй (did not finish)
1 Нино Фарина эхний тойргоосоо хасагдсан ч ойролцоогоор уралдааны цагийн хагасаас Бривиогийн тэргээр уралдсан. Тэд хамтдаа тавдугаар байрт орсон.
2 Нино Фарина 13 дахь тойргоосоо хасагдсан ч ойролцоогоор уралдааны цагийн хагасаас Нуволаригийн тэргээр уралдсан. Тэд хамтдаа долоодугаар байрт орсон.

Формула-1-ийн статистик

засварлах

Гран-при ялалт

засварлах

Ганцаарчилсан дүн

засварлах
Улирал 1 2 3 4 5 6 7 8 9
1950              
1 DNF 1 4 7 1
1951                
3 1 (5) (DNF) DNF DNF/31 3
1952                
DNF2 2 2 6 2 2 (4)
1953                  
DNF 2 DNF (5) (3) 1 2 2
1954                  
2 DNF
1955              
3/23 3 4 DNS
1956                
DNQ

1 Нино Фарина 34 дугаартай тэргээр уралдсан ч эвдрэл гарч уралдааныг орхих болов. Ингээд тэр 40 дугаартай тэргийг Фелисе Бонеттогоос авч уралдан гуравдугаар байрт шалгарчээ.

2 Фарина 28 дугаартай тэргээр уралдсан ч эвдрэл гарч уралдааныг орхих болов. Ингээд тэр 32 дугаартай тэргийг Андре Симоноос авч уралдав. Гэтэл хоёр дахь тэрэг нь ч эвдрэн тэмцээнээс хасагдав.

3 Фарина 10 дугаартай тэргээр уралдав. Үүнээ Маурисе Тринтигнантад өгсөн ч Марусе тус тэргийг нь цааш нь Умберто Маглиолид өгчээ. 10 дугаартай тэрэг нь гуравт орсон. Фарина дараа нь 12 дугаартай тэргийг Хосе Фройлан Гонзалесээс авч уралджээ. Гэсэн ч энэ тэргийг бас л цааш нь Тринтигнантад шилжүүлэв. 12 дугаартай тэрэг нь хоёрт оржээ.

Тайлбар
Өнгө Товчилсон үг Утга
Алт Ялалт
Мөнгө 2-р байр
Хүрэл 3-р байр
Ногоон оноот байранд орсон
Хөх оноот байрнаас гадуур шалгарсан
Ягаан DNF барианд ороогүй (did not finish)
NC шалгараагүй (not classified)
Улаан DNQ уралдаанд тэнцээгүй (did not qualify)
DNPQ өмнөх шалгаруулалтанд хасагдсан (did not pre-qualify)
Хар DSQ хасагдсан (disqualified)
Цагаан DNS гараанд гараагүй (did not start)
WD буцаан татсан (withdrawn)
Цэнхэр PO зөвхөн бэлтгэлд оролцсон (practiced only)
TD баасан гариг бүрт туршилтын жолооч (test driver)
өнгөгүй DNP бэлтгэлд оролцоогүй (did not practice)
INJ бэртэлтэй эсвэл өвчтэй (injured)
EX уралдаанд оролцох эрхээ хасуулсан (excluded)
DNA уралдаанд ирээгүй (did not arrive)
C уралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн (cancelled)
  ДАШТ-д оролцоогүй
бусад P/тод бичгээр Поле байрлал
SR/налуу бичгээр хамгийн хурдан тойролт
* барианд ороогүй, учир нь явсан зам хүрээгүй ч, оноо авсан
() xасалтын дүнтэй
доогуур зураас нийт үнэлгээг тэргүүлэгч

Ле Мансын дүн

засварлах
Он Баг Тэрэг Багийн хамтрагч Байр Орхисон шалтгаан
1953   Итали Скудериа Феррари Феррари 340MM   Нэгдсэн Хаант Улс, Майк Хоторн хасагдсан

Цахим холбоос

засварлах
  Commons: Жузеппе Фарина – Викимедиа дуу дүрсний сан