2006 оны Формула-1
2006 оны Формула-1-дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Формула 1-ийн дэлхийн аваргын 57 дахь улирлын тэмцээн ба нийт 18 гран при уралдаан болжээ. Улирлын тэмцээн гуравдугаар сарын 12-оос аравдугаар сарын 22-ний хооронд явагдсан. Энэ улирлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүү жилийн дэлхийн аварга Фернандо Алонсо ахин түрүүлснээр, Рено баг ч өмнөх жилийн зохион бүтээгчийн дэлхийн аварга цолоо хамгаалж чадсан.
Дэлхийн аварга | |
Жолооч: | Испани |
Зохион бүтээгч: | Франц |
Улирлын мэдээ | |
---|---|
Уралдааны тоо: | 18 |
< Улирал 2005 |
Өөрчлөлт
засварлахУралдааны зам
засварлах1995 оноос хойш анх удаа энэ улирлын уралдаан Австралийн гран пригээр эхлээгүй харин улирлын гурав дахь уралдаан болов. Шалтгаан нь Мельбурнд 3 сарын 15-26-ны хооронд Commonwealth Games-тэй давхардсан явдал юм. Бельгийн их шан Спа-Франкоршам авто тойруулгын уралдааны тэрэгнүүдэд үйлчлэх үйлчилгээний цэгүүдийн засварын ажлаас шалтгаалан энэ улирлаас хассан учир нийт 19 биш 18 уралдаан болжээ.
Дүрэм
засварлахХагас сайн өдрийн байрлал тогтоох уралдаанд үзэгчдийг илүү ихээр татахын тулд гурван удаагийн шигшилтээр хасагдах дүрэмтэй болгожээ. Эхлээд бүх нисгэгч нар дурын хэмжээ бүхий түлштэйгээр 15 минутын турш уралдааны замыг хамгийн богино хугацаанд тойрох. Эндээс эхний 16 нисгэгч дараагийн шигшилтэнд орох ба ахиад 15 минутын турш эхний шилдэг 10 нисгэгчид багтахын төлөө тэмүүлнэ. Ингээд эцсийн шалгаруулалтанд 1-10 байрлалын төлөө 20 минутын турш (гэхдээ тус оны Их Британийн гран пригээс хойш 15 минут болгосон) уралдан хугацааг нь тогтооно. Төгсгөлийн шатны шалгаруулалтын өмнө үндсэн уралдаан хүртэлх түлшээ цэнэглэх эцсийн боломжийг олгосон нь зөвхөн үндсэн уралдаан дээр уралдааны стратеги болон түлшний стратеги чухал биш, харин байрлал тогтоох уралдаан ч чухал нөлөөтэй болгосон явдал болов.
2005 оны улиралд дугуй солихыг хориглосон байсан дүрмийг хүчингүй болгосон ч, нисгэгч нарт 14 хос дугуйгаар хязгаарлажээ. Үүний 7 хос дугуй нь хуурай нөхцөлд, 4 хос дугуй нойтон замд, 3 хос дугуйг эрс тэс цаг ууртай үед зориулагдсан байхаар тогтоов. Үүнээс гадна хөдөлгүүрийн үзүүлэлтийн шаардлагад өөрчлөлт оруулав. Урьдны дүрмээр 10 цилиндр, дээд тал нь 3 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй байх ёстой байсныг, 8 цилиндр, 2,4 литрийн багтаамжтай байхаар болгон дүрмийн өөрчлөлт хийв. Ред Булл баг Минардиг худалдан авахын өмнө нэгэн дүрмийн онцгой тохиолдлыг гаргасан ба үүнд зардал хэмнэх үүднээс салаа 10 цилиндрт хөдөлгүүрийг агаарын хэмжээ болон эргэлтийн тооны хязгаарлалттайгаар үргэлжлүүлэн ашиглах боломжтой гэжээ. Энэ дүрэм нь Скудериа Торо Россо багийг худалдах хүртэл хүчинтэй байв.
Багууд болон жолооч
засварлах1 Өнгөрсөн улирлын эхний дөрвөн баг нь баасан гаригийн чөлөөт бэлтгэлд гурав дахь нисгэгчийг оруулах эрх байгаагүй
2 Энэ баг 15 дахь уралдаан буюу Италийн их шан уралдаанаас эхлэн Спайкер нэрийн дор оролцсон.
Уралдааны мэдээ
засварлахБахрейн их шан
засварлахБайр | Нисгэгч | Баг | Хугацаа |
---|---|---|---|
1 | Фернандо Алонсо | Рено | 1:29:46,205 |
2 | Михаэль Шумахер | Феррари | + 1,246 |
3 | Кими Райкконен | МкЛарен-Мерседес | + 19,360 |
4 | Женсон Баттон | Хонда | + 19,992 |
5 | Хуан Пабло Монтоя | МкЛарен-Мерседес | + 37,048 |
6 | Марк Веббер | Уильямс-Косворт | + 41,932 |
7 | Нико Розберг | Уильямс-Косворт | + 1:03,043 |
8 | Кристиан Клиен | Ред Булл-Феррари | + 1:06,771 |