2006 оны Азийн наадам


2006 оны Азийн наадам (The 15th Asian Games XV Asiad) нь 2006 оны 12 сарын 1-нээс 12 сарын 15-нд Катар улсын Доха хотноо зохиогдсон Азийн наадам. Азийн зуны 15 дахь наадам юм.

Азийн 15 дахь наадам
XV Asian Games
دورة الألعاب الآسيوية 2006

Зохиогдсон хот Катар, Доха
Оролцсон улс 45
Оролцогчдын тоо 10500+
Зохиогдсон спортын
тэмцээнүүд
39
Нээлтийн ёслол 2006 оны 12 сарын 1
Хаалтын ёслол 2006 оны 12 сарын 15
Наадмыг нээгч Хамад бин-Халифа аль-Саани
Бамбар асаагч Шэйк Мохаммад бин-Хамад аль-Саани
Төв цэнгэлдэх
хүрээлэн
Халифын олон улсын цэнгэлдэх хүрээлэн

Наадам болох хотыг сонгосон нь

засварлах

Энэхүү наадмыг зохион явуулах эрхийн төлөө Доха хотоос гадна Малайзын Куала-Лумпур, Хонконг хотууд нэрээ дэвшүүлсэн бөгөөд Доха хот 22 саналаар уг эрхийг авсан. Баруун Азид Азийн наадам зохиогдож буй нь 1974 оны Тегераны наадмаас хойш 32 жилийн дараах үйл явдал болно. Арабын улсуудын хувьд анх удаа уг нэр хүндтэй наадмыг зохион явуулах эрхийг Персийн булангийн бяцхан улс Катар авсан нь энэ.

Наадамд багтсан спортын төрлүүд

засварлах

Наадмын бэлгэдэл

засварлах

"Доха 2006" Азийн наадмын бэлгэдэл нь "Ори (Orry)" хэмээх араб үхэр буюу орикс.

Улс орнуудын авсан медалийн тоо

засварлах
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1   Хятад 165 88 63 316
2   Өмнөд Солонгос 58 53 82 193
3   Япон 50 71 77 198
4   Казахстан 23 19 43 85
5   Тайланд 13 15 26 54
6   Иран 11 15 22 48
7   Узбекистан 11 14 14 39
8   Энэтхэг 10 18 26 54
9   Катар 9 12 11 32
10   Хятадын Тайбэй 9 10 27 46
11   Малайз 8 17 17 42
12   Сингапур 8 7 12 27
13   Саудын Араб 8 0 6 14
14   Бахрейн 7 10 4 21
15   Хонконг 6 12 10 28
16   Умард Солонгос 6 9 16 31
17   Кувейт 6 5 2 13
18   Филиппин 4 6 9 19
19   Вьетнам 3 13 7 23
20   Арабын Нэгдсэн Эмират Улс 3 4 3 10
21   Монгол 2 5 8 15
22   Индонез 2 3 15 20
23   Сири 2 1 3 6
24   Тажикистан 2 0 2 4
25   Йордан 1 3 4 8
26   Ливан 1 0 2 3
27   Мьянмар 0 4 7 11
28   Киргиз 0 2 6 8
29   Ирак 0 2 1 3
30   Макао 0 1 6 7
31   Пакистан 0 1 3 4
32   Шри Ланка 0 1 2 3
33   Туркменистан 0 1 0 1
  Лаос 0 1 0 1
35   Балба 0 0 3 3
36   Афганистан 0 0 1 1
  Бангладеш 0 0 1 1
  Йемен 0 0 1 1
Нийт 428 423 542 1393


Мөн үзэх

засварлах

Холбоос

засварлах