Азийн өвлийн наадам

Азийн өвлийн наадам (Англи: Asian Winter Games) нь Азийн Олимпын Зөвлөлийн гишүүн орнуудын дунд дөрвөн жил тутамд зохиогддог спортын цогц арга хэмжээ юм. Анх 1982 онд Японы Олимпын Хороо Азийн наадмын өвлийн спортын хувилбарыг зохион байгуулахаар санаачилж, анхны наадмыг 1972 оны өвлийн олимпийг зохион байгуулж байсан туршлагатай Саппоро хотдоо 1986 онд зохион байгуулж байсан түүхтэй.

Анхны наадамд Азийн Олимпын Зөвлөлийн гишүүн долоохон орон оролцож байсан бол Астана, Алматы хотуудад зохиогдсон 2011 оны наадамд АОЗ-ийн 45 гишүүн орноос 26 нь оролцож, оролцогч орнуудын тоо өссөөр байна.

Товчоон

засварлах
Он Наадам Зохион байгуулагч хот Тэргүүн байр Дэд байр Гутгаар байр
1986
1-р
  Саппоро   Япон   Хятад   Өмнөд Солонгос
1990
2-р
  Саппоро   Япон   Хятад   Өмнөд Солонгос
1996
3-р
  Харбин   Хятад   Казахстан   Япон
1999
4-р
  Канвон   Хятад   Өмнөд Солонгос   Казахстан
2003
5-р
  Аомори   Япон   Өмнөд Солонгос   Хятад
2007
6-р
  Чанчунь   Хятад   Япон   Өмнөд Солонгос
2011
7-р
  АстанаАлматы   Казахстан   Япон   Өмнөд Солонгос
2017
8-р
  СаппороОбихиро[1]
2021
9-р

Медалийн хүснэгт

засварлах
Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1   Япон 111 123 89 323
2   Хятад 82 71 96 249
3   Казахстан 69 51 44 164
4   Өмнөд Солонгос 58 65 76 199
5   Умард Солонгос 1 4 11 16
6   Узбекистан 1 2 4 7
7   Ливан 1 1 0 2
8   Монгол 0 1 6 7
9   Иран 0 1 2 3
10   Киргиз 0 0 1 1
Нийт 323 319 329 971
  1. "Northern Japan cities to co-host 2017 Asian Winter Games". Kyodo News English. Архивласан огноо 2011-04-11. Татаж авсан: 1 сарын 31. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)

Цахим холбоос

засварлах