Гольф
Гольф (Англи: Golf) гэдэг нь ногоон зүлгэн дээр тоглогч хэд хэдэн төрлийн цохиур ашиглан бөмбөгийг цохиж тусгай зориулалтын нүх рүү оруулдаг спорт тоглоом юм.
Үүссэн тухай домог
засварлахНэгэн малчин хонь хариулж явахдаа хийх зүйлээ олж ядан жижиг бөөрөнхий чулууг модоор цохисонд нөгөө чулуу туулайний үүр нүх уруу орчихжээ. Түүний энэ тохиолдлоор санамсаргүй сэдсэн тоглоомд нөхөд нь ч татагдан, шинэ зугаа бүгдэд таалагдах болсноос өнөөгийн дээдсийн тоглоом хэмээн нэрлэгддэг гольф үүссэн гэх домог байдаг.
Түүх
засварлахЭнэхүү тоглоом нь хөгжлийнхөө явцад олон үе шатыг туулан хувирч өөрчлөгдсөн төдийгүй түүний хэрэгсэл ч ямагт хувьсан өөрчлөгджээ. Анх чулуун бөмбөгөөр тоглодог байсан бол 1848 онд каучуктай төстэй хатуу эдээр хийсэн бөмбөгөөр солигдон, газар тусгайлан ухсан хонхорхой нүх гарган тоглох болж, саваа модны оронд махир үзүүртэй цохиур хэрэглэх болсон байна. Харин 1902 онд бөмбөг резинээр солигдсон бөгөөд энэ бөмбөгийг Америкийн иргэн Кобурн Хаскел бүтээжээ. Гольф анх үүссэн орон хэмээх алдар нэрийг маш олон орон өөртөө хамаатуулдаг. Жишээ нь Голландад "Колвен" хэмээх мөсөн дээр тоглодог тоглоом маш алдартай байсан байна. Эртний Ромд мөн гольфтой ижил "паганика" гэх тоглоом ихэд дэлгэрч байгаад шинэ тооллын 400-д оны үед тэндээс Британид ирсэн хэмээн ярилцдаг. Харин Хятадууд гольф тоглоомын өвөг эцэг нь НТӨ 3-2 зууны үед тэдний тоглодог байсан "Гуй ван" хэмээх тоглоом ч гэж үздэг. Мөн түүнээс гадна францчууд болон бельгичүүд иймэрхүү өөрийн гэсэн хувилбарыг дурсдаг аж.
Шотландын Сент Эндрюс гэх жижигхэн хотыг сонгодог гольфын эх нутаг хэмээн нэрлэдэг аж. Энэ хотод 6 зууны тэртээ байгуулагдан, өдгөө нурсан сүмийн ханын зураг дээр тахир цохиур мод барьсан хүний зураг байдаг. Энэ зураг 1350 онд хамрагдах ба гольф тоглоомыг гэрчилсэн хамгийн анхны баримт гэж тооцогдоно. Жеймс хэмээх ван түүний цэргүүд үндсэн үүрэгт ажил болох цэргийн бэлтгэл сургуулилт хийхээ умартан энэ тоглоомд татагдах болсон тул 1457 онд Шотландын парламент гольф тоглохыг хориглосон зарлиг гаргасныг тогтоолд дурдсан байдаг. Анхны гольф тоглогч эмэгтэйгээр Шотландын хатан хаан Мария Стюарт тооцогддог байна. Харин хамгийн анхны гольфын клуб аль болох нь тодорхойгүй буюу маргаантай байдаг байна.