2010 оны Азийн наадам
Азийн XVI наадам | |
---|---|
Хүлээн авсан хот | Гуанжоу |
Улс орны тоо | 45 (41 улс, 2 орон, 2 ОЗО) |
Тамирчны тоо | 9,704 (▲184) |
Медалийн хуваарь | 42 спортын 476 багц медаль |
Нээсэн өдөр | 2010 оны 11 сарын 12 |
Хаасан өдөр | 2010 оны 11 сарын 27 |
Цэнгэлдэх хүрээлэн | Гуандунгын олимпын спортын төв |
Дөрвөн жил тутам зохион явагддаг зуны спортын Азийн наадам (арай өмнөх үеийн хэлдгээр Азийн тоглолт)-ын 16-р удаагийнх нь 2010 онд тохиосон юм. 2010 оны 11 сарын 12-ноос 27-ны хооронд 16 өдөр Хятад улсын Гуанжоу хотод 45 улс орны 9704 тамирчин хуран цуглаж, 42 тамирын төрлийн (спортын) 476 багц медалийн төлөө ур чадвар, авхаалж самбаагаа сорин тэмцэлджээ.
Медалиар тэргүүлсэн арван орон
засварлахБайр | Улс орон | Алт | Мөнгө | Хүрэл | Бүгд |
---|---|---|---|---|---|
1 | Хятад (БНХАУ) | 199 | 119 | 98 | 416 |
2 | Өмнөд Солонгос (БНСУ) | 76 | 65 | 91 | 232 |
3 | Япон | 48 | 74 | 94 | 216 |
4 | Иран (ИБНИУ) | 20 | 15 | 24 | 59 |
5 | Казахстан | 18 | 23 | 38 | 79 |
6 | Энэтхэг (БНЭУ) | 14 | 17 | 34 | 65 |
7 | Тайвань (БНХятУ) | 13 | 16 | 38 | 67 |
8 | Узбекистан (БНУзбУ) | 11 | 22 | 23 | 56 |
9 | Тайланд (ТХУ) | 11 | 9 | 32 | 52 |
10 | Малайз | 9 | 18 | 14 | 41 |
Бүх улс орон | 477 | 479 | 621 | 1577 |