Байт харваа (Англи: Archery) нь нум ба сум ашиглан байг онож өрсөлддөг спорт юм.

Байт харвааны тамирчид

Нумны хэлбэр ба төрөл

засварлах

Байт харваа нь 2 төрөлтэй бөгөөд компаунд ба рекурв юм. Одоогийн байдлаар Рекурв төрөл нь бүх төрлийн тэмцээн уралдаанд оролцож байгаа бөгөөд Компаунд төрөл нь шинэ тутам хөгжиж байгаа ба одоогоор Олимпын тоглолтоос бусад бүх түвшний уралдаан тэмцээнд ордог болоод байна.

Байт харвааны нум нь хараа кликр ачаа гол гичэр хөвч кноп зэргээс бүрдэнэ. Мэргэжлийн нум 2-оос 3 кг байх ба сургалтын нум нь 700 граммаас эхлэнэ. 9 наснаас эхэлж хичээллэж болно. Туслах хэрэгслийн хувьд сум саадаг хуруу цээж шууны хамгаалалт нумны уяа зэрэг хэрэглэгдэнэ. Хэрэгслийн хувьд харьцангуй өртөг өндөртэй. Сүүлийн жилүүдэд байт харвааны спорт техник хэрэгсэл тамирчдын ур чадвар маш сайн болж байна.


Харвах арга

засварлах
  1. Stance
  2. Set
  3. Nocking
  4. Set up
  5. Drawing
  6. Full Draw
  7. Release
  8. Follow Through

Байт харвааны спорт Монголд

засварлах

Монголчууд эртнээс нааш сур харваагаар өрсөлдөж, эрийн гурван наадмын нэг хэмээж ирсэн тул байт харвааны спорт их спортын төрлүүд дундаас анхлан хөгжсөн спортуудын нэгэнд зүй ёсоор тооцогдоно. Монгол улсаас дэлхийн аварга цол хүртсэн анхны тамирчин (Д.Дэмбэрэл), паралимпийн анхны аварга (Д.Баатаржав) ч байт харвааны спортоос төрөн гарсан билээ. Топ-4 гэгдэх спортын төрлүүдээс гадна амжилт гаргах боломжтой спортын нэг нь байт харваа юм.

Цахим холбоос

засварлах
  Commons: Байт харваа – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 
Wiktionary
Wiktionary: Байт харваа – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 
Wikibooks
Wikibooks: Байт харваа – Сурах бичиг, зааврууд