Чимидийн Дашзэвэг

Чимидийн Дашзэвэг (1930-2009) - Монголын Дүрслэх Урлагийн монументаль чиглэлийн томоохон төлөөлөгч, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, нэрт уран барималч, зураач, сурган хүмүүжүүлэгч юм. Түүний бүтээн босгосон олон арван хөшөө дурсгалууд Монгол орны өнцөг буланд сүндэрлэж, ур хийц сайтай уран барималууд нь хот чимэглэлийн нэгэн хэсэг болохоос гадна орон нутгийн томоохон музейд тавигдсан юм[1]. Чимидийн Дашзэвэг 2003 онд өөрийн уран бүтээлийн Гэр музейг[2] өөрийн төрсөн нутагтаа байгуулсан нь Монголдоо анхных нь билээ.

Чимидийн Дашзэвэг
Төрсөн1930 он
Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, Баянзүрх баг
Нас барсан2009 он
Үндэстэн Монгол
Төгссөн сургуульУрлагийн сургууль
Ажилуран барималчин, зураач, сурган хүмүүжүүлэгч
Юугаараа алдаршсанАмарсанаа баатарын хөшөө, Ард Аюуш, Түвдэнгийн Бор, Лхагвадорж, Даваадорж, Баянбалын Тэгшээ, Бэгзийн Гиваан зэрэг БНМАУлсын баатаруудын хөшөө, дурсгалүүд


Бурхан багш Ч.Дашзэвэг өөрийн эх загвараар 1994 онд бүтээж Балданбэрээвэн хийдэд сэтгэлийн хандив өргөсөн юм.

Уран бүтээлийн онцлог

засварлах

Чимидийн Дашзэвэг нь өөрийн уран бүтээлийн гол үзэл санаа, үндсэн зорилго, чиг хандлагаараа тусгаар тогтносон Монгол улсаа харийн түрэмгий дайснаас хамгаалан тэмцэж явсан эрэлхэг эх оронч, баатарлаг охид хөвгүүдийн гэгээн дүр төрхийг ур ухаан, гарын дүй, авьяас билгээрээ хойч үедээ үлдээн мөнхлөхөд зориулж чадсан уран барималч хэмээн урлаг судлаачид үздэг. Мөн монголын нүүдэлчин ахуй, аж амьдралын онцлогийг харуулсан үндэсний онцлогийг илэрхийлсэн олон арван том жижиг чимэглэлийн барималыг монголын хязгаар нутгийн аймаг, сум, нийслэл хотдоо шавь нарын хамт бүтээн босгосон байдаг. Тэр өөрөө Монголын нэртэй сайн анчин байж Ш.Гонгор, Л.Лувсан нартай нэг гал болж Хэнтий Хан, Минжийн хангайд олон жил улсын бэлтгэлийн ан гөрөөнд явж байсан учраас ойн зэрлэг ан амьтны төрхийг өөрийн уран бүтээлдээ маш нарийн, сайн ур хийцтэйгээр дүрслэн гаргаж чаддаг гярхай хүн байлаа. Мөн монгол морьны анатомыг түүн шиг нарийн хийцтэйгээр, бүхий л биеийн булчин шөрмөсийг нь хүртэл тод гаргаж урласан хүн одоогоор байхгүй гэж шавь нар нь 2008 онд тэмдэглэн үлдээсэн байдаг[3].

Уран бүтээл

засварлах

Тэрээр 1958 онд Дэлхийн Ардчилсан Залуучуудын VI фестиваль, Москва хотноо нээгдсэн Ардчилсан орнуудын уран бүтээлчдийн үзэсгэлэн, Монголын Залуучууд Оюутны Анхдугаар Их наадамд зориулсан 1959 оны үзэсгэлэн, Октябрын Социалист их хувьсгалын удирдагч В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, Москва хотноо нээгдсэн Социалист орнуудын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд тус тус амжилттай оролцож өндөр шагнал гардан авч Монголын дүрслэх урлагийг сурталчилж байжээ.

Түүний босгосон том хөшөө дурсгалууд

Түүний уран бүтээлийн бас нэгэн онцлог бол Улаанбаатар хотын тохижилт, барилга чимэглэлийн тал дээр ихээхэн зүйлийг бүтээлцсэн явдал юм. Мөн монголын нүүдэлчин ахуй, ан амьтан, таван эрдэнэ болсон мал сүргийнхээ холбогдолтой бүтээл олныг хөдөө орон нутагт нь захиалгаар очиж хийсэн уран бүтээлч билээ[5]. Энэхүү бүтээлүүдээс заримыг нь дурдвал:

Уран бүтээлүүдийн зарим зураг

засварлах

Хэвлүүлсэн ном

засварлах
  • 2008 онд Эзэн заяа өөрийн дурдатгалын номоо бичсэн.

Гавьяа шагнал

засварлах

Чимидийн Дашзэвэгтэй 54 жил ханилсан Гаадангийн Бадам нь олон жил сургууль, хүүхдийн байгууллагад ажилласан Монгол улсын гавьяат багш хүн билээ. Тэдний дундаас охин Энхтуяа, Жаргалсайхан, Батсайхан, Баярсайхан, Энхсайхан гэсэн 4 хөвгүүн төржээ. Том хүү нь Монголын софт-рок Чингис хаан хамтлагийн удирдагч, гоцлол дуучин Монгол улсын гавьяат жүжигчин Дашзэвэгийн Жаргалсайхан юм. Чимидийн Дашзэвэгийн гэр бүл 2008 оны Монголын Шилдэг тэргүүний гэр бүлээр шалгарч байснаас гадна 2007 онд түүнд Монголын Ачлал буянт Аав Хүндэтгэлийн өргөмжлөл хүртээж байжээ.