Шагдарын Гонгор

Шагдарын Гонгор - БНМАУ-ын анхны Улсын баатар, хурандаа.

Шагдарын Гонгор
Төрсөн он1912 он
Төрсөн газародоогийнхоор Монгол улсын
Хэнтий аймгийн Баянхутаг сум
Яс үндэсмонгол үндэстэн
Улс оронМонгол Монгол (БНМАУ)
Өнгөрсөн өдөр1992 оны 7 сарын 23
      (80 насалсан)
Ажил үйлцэргийн зүтгэлтэн
  • 1933 оноос цэрэг, тасгийн захирагч, салаан захирагчийн туслахаар алба хааж
  • 1943-1944 онд ЗХУ-д М.Фрунзийн нэрэмжит цэргийн академид суралцаж төгссөн.

1936 оны I сарын 28-ны шөнө 6-р дивизийн харьяа Буландэрсний харуулаас зүүн хойшоо 7км-т орших Цагаан-Ухаа дээр гарч байсан манаанд салааны туслах дарга Ш.Гонгор хоёр цэргийн хамт үүрэг гүцэтгэж байв. 21 цаг 40 минутын үед дайсны зэвсэгт арван морьтой хүн явгалан манаа руу давшин буудахад Гонгор нэг цэргийг холбоо, нөгөөгөөр нь морьдоо бариулж ганцаараа 2 цаг тулалдаж дайсны цэргийн заримыг устгаж, буу зэвсгийг нь олзлон авч, бусдыг нь хөөж гаргажээ.

  • 1939 онд Халх голын тулалдаанд Хуягт бригад командлан оролцсон.
  • 1943 онд "Хувсгалт Монгол" танкийн бригад, "Монгол Ард" эскадрилийг хүлээлгэн өгөх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр явжээ.
  • 1946 оноос цэргийн албанаас халагдан олон нийтийн байгууллагад ажилласан.

Гавьяа Шагнал

засварлах
  • БНМАУ-ын Улсын баатар - Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн (УБХТ) 1936 оны I сарын 29-ний өдрийн 4-р тогтоолоор
  • Цэргийн гавьяаны I зэргийн одон болон бусад медалиудаар шагнагджээ.

Гэгээн дурсгал

засварлах