Булган аймаг

Монгол Улсын аймаг
«Булган» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Булган»-с олж болно.

Координат: 49° У, 104° З

Булган аймаг
англ. Bulgan Province

ᠪᠣᠯᠠᠭᠠᠨᠠᠶᠢᠮᠠᠭ
Булган аймгийн сүлд Булган аймгийн далбаа
Булган аймгийн сүлд Булган аймгийн далбаа
UranTogoo.jpg
Унтарсан галт уул Уран тогоо
Ерөнхий мэдээлэл
Байгуулагдсан: 1938 он
Улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Аймгийн төв: Булган (хот)
Аймгийн сумд: 16
Газар нутгийн талбай 48,733.00 км²
Хүн ам: 61,552 (2022 он)
Хүн амын нягтрал: 1.2[1] оршин суугч км² тутамд
Угсаатан: Халх
Нутгийн олон: Булганыхан
Утасны код: +976 (0)134
Шуудангийн дугаар: 63000
ТХ-ийн улсын дугаар: БУ
ISO 3166-2: MN-067
Цахим хуудас: bulgan.gov.mn
Газрын зураг
ХятадОросын Холбооны УлсОрхон аймагДархан-Уул аймагГовьсүмбэр аймагУлаанбаатарДорнод аймагСүхбаатар аймагХэнтий аймагТөв аймагДундговь аймагДорноговь аймагӨмнөговь аймагБаянхонгор аймагГовь-Алтай аймагХовд аймагБулган аймагАрхангай аймагХөвсгөл аймагЗавхан аймагУвс аймагБаян-Өлгий аймагӨвөрхангай аймагСэлэнгэ аймагБулган аймгийн байршил
About this image
Монгол Улс дахь Булган аймгийн байршил


БулганМонгол улсын аймаг. 1938 онд үүсэн байгуулагдсан.

49 мянган км² нутаг, 62 мянган хүнтэй. Засаг захиргааны төв — Булган (хот).

Газар зүйЗасварлах

Булган аймаг нь манай орны төв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт орших бөгөөд нутагт нь Булганхан, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай Дархан хаан зэрэг ой хөвчит уул нурууд бий.

Нутгийн хойд захаар эртний төрмөлийн эриний боржин чулуу, өмнө хэсгийн үлэмж талбайд дунд ба эртний төрмөлийн эриний хурдас, дунд хэсгээр нь Дээд Пермийн ба Гуравдагч, Юрийн галавын бялхмал чулуулаг, мөн Дөрөвдөгч эриний хүрмэн чулуу их тархжээ, Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уулыг нь дархлан хамгаалж байна. 1967 онд Могод сумын нутагт газар хөдөлж, газар хагарч язарсан нь энэ хавийн нутгийн гадаргын хэлбэр бүрэн тогтоогүй байгаагийн гэрч юм. Булган аймгийн нутагт чулуун нүүрс, барилгын материалын баялаг бий.

Булган аймгийн нутагт Сэлэнгэ, Орхон, Хануй зэрэг том голууд урсах бөгөөд Харгал, Хунт, Айрхан зэрэг нуурууд бий. Хульж, Хунт, Хануйн, Асгатын зэрэг рашаан бий, Эгийн гол дээр УЦС барих аж. Аймгийн нутгийн урд хэсгээр хээрийн хүрэн хөрс, хойд хэсгээр ойн хар шороон ба уулын, тайгын хөрс тархжээ. Аймгийн нутгийн өмнөд хэсгээр хээрийн ургамал, хойд хэсгээр ой хөвч тархжээ. Ан амьтан элбэггэй.

Хүн ам зүйЗасварлах

Булган аймаг 2018 онд 62 мянган хүнтэй байв. Үндсэндээ монгол үндэстэн. Халх ястан зонхилно.

ТүүхЗасварлах

Эртний түүхЗасварлах

Булган аймгийн нутаг дэвсгэр бол нэн эртнээс монгол туургатны өлгий нутаг байсан нь археологийн олдвор, баримтаар батлагддаг. Тухайлбал монголын анхны төрт улс болох Хүннү, болон Нирун, Сяньби, Түрэг, Уйгурын хаант улс, Кидан, Киргиз зэрэг улсууд оршин тогтнож байсны ул мөр хөшөө дурсгал олон байдаг. 12-13-р зууны үеийн Мэргид, Хэрэйд зэрэг овог аймаг, Чингисийн нэр хаягтай газар нутаг, уул ус цөөнгүй бий.

БНМАУ-ын үеЗасварлах

Аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн ноёрхлын үе болон Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймагт, Ардын засгийн эхний жилүүдэд Богд хан уулын аймагт харьяалагдаж байлаа.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Булган аймаг байгуулах тухай шийдвэр гарч энэ дагуу 1938 оны 1 сарын 15-ны өдөр аймгийн яамны хурал хуралдаж Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн ам, 1.1 сая мал, 42.2 мянган ам дөрвөлжин километр нутагтайгаар байгуулжээ.

Нутгийн хуваарьЗасварлах

Булган аймаг дотроо 16 сум болж хуваагдана.

 
Сумдыг ялгасан газрын зураг
Булган аймгийн сумдын нэр, хүн амын тоо
Сумын нэр Хүн ам
(2005)[2]
Хүн ам
(2009)[2]
Хүн ам
(2010)[3]
Баян-Агт 2,823 3,048 2,879
Баяннуур 1,303 1,526 1,523
Бугат 1,623 1,800 1,874
Булган* 11,984 12,396 11,320
Бүрэгхангай 2,123 2,406 2,491
Гурванбулаг 3,221 3,119 2,754
Дашинчилэн 2,422 2,574 2,341
Могод 2,609 2,738 2,467
Орхон 2,941 3,012 2,599
Рашаант 3,206 3,131 2,828
Сайхан** 3,685 3,747 3,246
Сэлэнгэ 3,057 3,271 2,831
Тэшиг 3,520 3,514 3,179
Хангал*** 4,442 4,700 4,041
Хишиг-Өндөр 3,057 3,171 2,576
Хутаг-Өндөр 4,236 4,591 4,226
Аймгийн дүн 56,428 58,834 53,023

* - Аймгийн төв Булган хоттой давхцан багтаадаг.

** - Сумын төвөөс баруун хойд зүгт 25 км зайтай байх Сайхан-Овоо сууринг (500 хүнтэй) багтаадаг.

*** - Сумын төвөөс хойд зүгт 25 км зайтай байх Хялганат тосгоныг (3,300 хүнтэй) багтаадаг.

Эдийн засагЗасварлах

Үйлдвэр, уурхайЗасварлах

Цахим холбоосЗасварлах

  Commons: Булган аймаг – Викимедиа дуу дүрсний сан

ЭшлэлЗасварлах