Хэнтий аймаг

Монгол Улсын аймаг

keine Zahl: 73,663Координат: 48° У, 111° З

Хэнтий аймаг
англ. Khentii Province

ᠬᠡᠨᠲᠡᠢᠠᠶᠢᠮᠠᠭ
Хэнтий аймгийн сүлд Хэнтий аймгийн далбаа
Хэнтий аймгийн сүлд Хэнтий аймгийн далбаа

Дадал сумын нутгаар урсаж буй Онон гол
Ерөнхий мэдээлэл
Байгуулагдсан: 1923 он
Улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Аймгийн төв: Чингис хот
Аймгийн сумд: 18
Газар нутгийн талбай 80,325.08 км²
Хүн ам: 73,663 (2022 он)
Хүн амын нягтрал: 0.9[1] оршин суугч км² тутамд
Угсаатан: 86.5% - халх
8.8% - буриад
Нутгийн олон: Хэнтийнхэн
Утасны код: +976 (0)156
Шуудангийн дугаар: 23000
ТХ-ийн улсын дугаар: ХЭ
ISO 3166-2: MN-039
Цахим хуудас: khentii.mn
Газрын зураг
Хэнтий аймгийн байршилХятадОросын Холбооны УлсОрхон аймагДархан-Уул аймагГовьсүмбэр аймагУлаанбаатарДорнод аймагСүхбаатар аймагХэнтий аймагТөв аймагДундговь аймагДорноговь аймагӨмнөговь аймагБаянхонгор аймагГовь-Алтай аймагХовд аймагБулган аймагАрхангай аймагХөвсгөл аймагЗавхан аймагУвс аймагБаян-Өлгий аймагӨвөрхангай аймагСэлэнгэ аймаг
Хэнтий аймгийн байршил
Монгол Улс дахь Хэнтий аймгийн байршил


Хэнтий (монгол бичгээр ᠬᠡᠨᠲᠡᠢхэнтэи) — Монгол Улсын аймаг.

Ерөнхий тойм Засварлах

Хэнтий аймаг 1923 онд байгуулагдсан. Газар нутгийн хэмжээ - 80,311 км² (21 аймгаас 9-р том[2]). 2008 оны тооцоогоор хүн амын тоо - 73608 (21 аймгаас 14-р их[2]). Засаг захиргааны төв - Чингис хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 18 сум, 5 тосгон 88 багтай. Хэнтийн нурууны нэрнээс аймгийн нэр өгөгджээ. Эзэн Чингис хааны төрж өссөн олон газар энэ аймгийн нутагт бий.

Газар орны тойм Засварлах

Хэнтий аймаг Монгол орны дорно умар биед оршино. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Хойд талаараа Оросын Холбооны Улстай (Өвөр Байгалийн хязгаар) хил залгана. Улс дотор Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ гэх 6 аймаг, улсын нийслэлийн Багануур дүүрэгтэй хаяална.

Аймгийн баруун талаар Хэнтийн нурууны зүүн хошуу сунайна. Нуруунд төрийн тахилгат Бурхан Халдун уул байдаг. Нурууны араас Онон гол, өврөөс аймгийн урд талаар хөндлөн урсдаг Хэрлэн гол эх авдаг.

Хүн амын тойм Засварлах

Хэнтий аймгийн хүн амын тоо 2000 онд 70,946 байсан бол 2010 оны тооллогоор нийт хүн ам нь 65,811, суурин хүн ам нь 65,335 болж буурчээ.[3] Энэ тоогоор бол Монгол улсын 13-р олон хүн амтай аймаг гэж үзэгдэнэ. 2007 оны үед хүн амын нягтрал 0.89 (21 аймгаас 14-р шигүү[2]) байв. Хүн амын үнэмлэхүй олонх нь Монгол үндэстэн. 2000 оны тооллогын дүнгээр олонх Халх ястнаас (нийт хүн амын 86.5%) гадна Буриад ястан онцлохуйц олноор (6,223 буюу 8.8%) оршин суудаг гэжээ.[2] 2010 онд гадаад улсын харьяат иргэн 580 хүн тоологдсон нь хүн амын 0.8% болж байгаа юм.[3]

Засаг захиргааны хуваарь Засварлах

 
Сумдын газрын зураг

Хэнтий аймгийн нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд дээд түвшинд 17 сум, дэд түвшинд 83 багт хуваагддаг.[4] Хүн ам олонтой 3 суурин газартай. Тухайлбал, Хэрлэн суманд харьяалагддаг аймгийн төв Чингис хот 17164, Бор-Өндөр сум буюу Бор-Өндөр тосгон 8080, Батноров суманд харьяалагдах Бэрх тосгон 2413 хүн амтай.[5]

 
Дадал сум, Дэлүүн Болдог
Сумын нэр Хүн ам (2008)[2] Суурин
хүн ам
(2010)[6]
Нутаг дэвсгэр (км²) Хүн амын нягтрал (хүн/км²)
Батноров* 2,833 2,693 4,968 0.54
Батширээт 2,092 2,086 7,018 0.30
Баян-Адрага 2,429 2,205 3,021 0.73
Баянхутаг 1,949 1,656 6,029 0.27
Баянмөнх 1,532 1,347 2,540 0.53
Баян-Овоо 1,765 1,581 3,381 0.47
Биндэр 3,784 3,455 5,386 0.64
Дадал 2,667 2,612 4,727 0.55
Дархан 1,899 1,549 4,455 0.35
Дэлгэрхаан 2,353 2,040 3,986 0.51
Галшар 2,074 1,807 6,676 0.27
Жаргалтхаан 1,926 1,831 2,752 0.67
Хэрлэн ** 17,154 19,000 3,788 5.02
Мөрөн 1,934 1,326 2,196 0.60
Норовлин 2,341 2,254 5,334 0.42
Өмнөдэлгэр 5,148 5,156 10,877 0.47
Цэнхэрмандал 1,447 2,004 3,177 0.63
Өлзийт 1,105 1,105 1,457 0.75
* - Тоонд Бэрх тосгон багтаагүй.
** - Тоонд Чингис хот багтсан.

Цахим холбоос Засварлах

  Commons: Архангай аймаг – Викимедиа дуу дүрсний сан
  • khentii.mn - Хэнтий аймгийн засаг захиргааны газраас эрхлэн хөтөлдөг цахим сүлжээ
  • khentii.com - Хан Хэнтий нутаг минь сүлжээ

Эх сурвалж Засварлах