Балданбэрээвэн хийд

Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт Балданбэрээвэн хийдийг анх 1777онд байгуулжээ.

Арын сайхан Утай гэж олноо алдаршсан Балданбэрээвэн хийдийг өвөр Монголын мөргөлчид зорин ирж мөргөдөг байжээ. Тус хийд нь Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Оргил үедээ дөрвөн сургуультай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байсан.

Гол цогчин дуган 1700 оны үед баригдаж эхлээд 1776 онд баригдаж дууссан. 30х30 өргөнтэй бараг 12 м энэ барилга нь тухайн цаг үедээ монгол орны хамгийн өндөр барилгын нэг байв. Балдан Барайвун гэдэг нь санскрит хэлний дрепун гэдэг “оргилсон будаа” гэсэн үгнээс гаралтай. Анх энд хийд байгуулахаар ирэхэд эмгэн өвгөн хоёр будаа буцалгаж байсан гэдэг. Өвгөнийг Балдан гэдэг байсан хэмээх нэгэн домог нутгийнхан ярьдаг. Цагтаа 5000-6000 ламтай монгол дахь хамгийн том хийдүүдийн нэг байжээ. 1850 оны үед гол дуганд зарим нэг өөрчл өлт хийгдсэн бөгөөд энэ үе оргил үе нь байсан.

1900 оны үед тахал гарч хийдийн лам нарын тэн хагас нь өртсөн байдаг. 1930 оноос коммунист дэглэм гарч лам нарыг хавчиж эхэлсэн бөгөөд 1937 оноос хийдийг устгаж эхэлжээ. Түүнээс хойш бараг 60 жилийн турш тэр зүг рүү хүний хөл гишгэхийг хориглосон. 1990 оноос цөөн хэдэн лам нар эргэн ирж ном хурж эхэлсэн бөгөөд нутгийн дархчуул нийлж жижиг модон дуган барьсан ажээ. Харин одоо анх байсан байдлаар нь сэргээн засварлах ажил хийгдэж эхэлсэн байна. 2006 оноос тус хийдийг Хэнтий аймгийн засаг даргын захирамжаар тусгай хамгаалалтад авсан байна. Тэр үеэс өнөөг хүртэл аялагчид жуулчид мөргөлчид тасралтгүй очдог байна.

Зургийн цомог

засварлах