Уран барималч Ч.Дашзэвэгийн гэр музей
Уран барималч Ч.Дашзэвэгийн гэр музей - Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн төвд байрладаг. 2002 онд анх байгуулагдан, ажиллаж байна. Хөдөө орон нутагт нээгдсэн анхны Гэр-Музей юм. [1]
Уран барималч Ч.Дашзэвэгийн гэр музей | |
---|---|
Dashzeveg Art museum | |
Байгуулагдсан | 2002 он |
Байршил | Баянзүрх баг, Өмнөдэлгэр сум, Хэнтий аймаг |
Түүх
засварлахМонголын Дүрслэх Урлагийн монументаль чиглэлийн томоохон төлөөлөгчийн нэг, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, нэрт уран барималч Чимидийн Дашзэвэг нь уран бүтээлийн арвин их өвийг үлдээсэн хүн. Жар шахам жил бүтээн туурвихдаа арав гаруй томоохон хөшөө, хот чимэглэлийн баримлууд, өөрийн гараар зурсан судалбар, таталбар, хөрөг зурагнууд, өөрийн мэлмийд туссан түүх өгүүлсэн олон зуун фото зургийг авч хойч үедээ өвлүүлсэн байна.
Гэр Музейн танхим
засварлахБосгосон хөшөө баримлуудын зургаас
засварлахМонголын Үндэсний Тусгаар тогтнолын төлөөх цогтой тэмцэгч Амарсанаа баатрын морьт хөшөө, Ардын хөдөлгөөний удирдагч Ард Аюушийн гэрэлт хөшөө, Амь насаа эх орон ард түмнийхээ төлөө зориулсан Бэгзийн Гиваан, Лхүнэрэвийн Даваадорж, Хоролын Дамба, Түвдэнгийн Бор, Баянбалын Тэгшээ, Самданжамцын Лхагвадорж гэсэн БНМАУ-ын эрэлхэг баатруудын хөшөөг төрсөн нутаг газар нь сүндэрлүүлсэн юм. Эдгээр баатруудын үйл хэргийг хойч үед нь үлдээн мөнхлөхөд уран бүтээлийн гол зорилгоо тавьсан тэрээр мал аж ахуй болон ан амьтны сэдэвтэй барималуудыг ч ихээхэн бүтээсэн юм.
-
Бууран гүц. Улаанбаатар хотын Шаазан ваарны үйлдвэрийн захиалгаар хийгдсэн эх загвар. 1959 он
-
Буга согоо. Хангал нуурын эрэгт өөрийн эх загвараар Ч.Дашзэвэг 1990 он босгосон.
-
Уяа сойлго таарсан монгол морьны баримал. 2008 он. Энэхүү баримал нь Ч.Дашзэвэгийн сүүлчийн бүтээл бөгөөд хүрлээр 5 хувь цутгагдсан болно.
Ч.Дашзэвэгийн авсан гэрэл зургуудаас
засварлахТүүний зурсан таталбар зургуудаас
засварлахУран барималч Ч.Дашзэвэгийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс
засварлах-
Уран барималч Ч.Дашзэвэгийн хэрэглэж байсан хуучны буу. 1900-аад онд үйлдвэрлэгдсэн.
Хуучны эд зүйлс
засварлах2001 оноос Чимидийн Дашзэвэг өөрийн уран бүтээлийн Гэр-музейг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн төвд байгуулсан ба өөрийн уран бүтээлээс гадна тус орон нутгийн хүн ардын аж ахуй нийгмийн байдлыг илтгэсэн түүхэн үзмэрүүдийг олноор цуглуулсан байдаг.
-
Ходоок тэрэгний дугуй. Цагаан хааны үеийн буюу 1900-аад он
-
Ходоок тэрэг. Нэг ч хадаас ороогүй. Цагаан хааны үеийн буюу 1960-аад он
-
Шавар ваар. 1940-өөд он
Монголын Дүрслэх урлагийн нэгээхэн хэсгийг сурталчилж чадсан энэхүү музейг уран барималчийн үр хүүхдүүд нь Орон нутгийг судлах музей болгон өргөжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.