Бэгзийн Гиваан

БНМАУ-ын баатар

Монголын хилчин Бэгзийн Гиваан 1926 онд одоогийнхоор Увс аймгийн Өлгий сумын Тогтохын шил гэдэг газар төржээ. 1934-1938 оны хооронд Өмнөговь сумын бага сургуульд сурч төгссөн. 1946 оноос цэргийн албанд татагдсан. 1948 оны 7 сарын 8-ны өглөөний Байтагбогдын тулгаралтанд Гоминданы илт давуу хүчтэй байлдахдаа түрүүч цолтой, тасгийн дарга байв. Нэгэн толгойн оройгоос илт давуу тоот дайсныхаа эсрэг Даваадорж, Тэгшээ нарын хамт байлдсаар эцэстээ алагдсан. Б. Гиваанд 1949 оны I сарын 28-ны Тэргүүлэгчдийн 6-р тогтоолоор "Байлдааны гавъяаны улаан тугийн одон", 1971 оны X сарын 13-ны АИХ-ын Тэргүүлэгчдийн 200 тоот зарлигаар "Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар" цол нэхэн олгожээ.[1][2]

Бэгзийн Гиваан
1926 он – 1948 оны 7-р сарын 8

Төрсөн газар одоогийнхоор Увс аймгийн
Өлгий сумын Тогтохын шилд
Нас барсан газар Байтаг Богдын ойрын нэгэн толгойд
Эх орон Монгол Бүгд Найрамдах
Монгол Ард Улс
Цол амь үрэгдэхдээ түрүүч
Тулалдаанууд/дайнууд Байтагбогдын тулгарал
Шагналууд БНМАУ-ын баатар (1971 он)

Түүний хөшөө Увс аймгийн төв Улаангомд байдаг ба хөшөө сүндэрлэх талбайг Гиваан баатрын талбай хэмээн нэрийддэг.

Урлагийн бүтээлүүд

засварлах
  • Босго тотго олон ангит уран сайхны түүхэн кино. МНВ телевизийн бүтээл.2013 он
  • Хил дээр Монголын уран сайхны кино.
  • Ц.Уламбаяр. Дархан хилийн манаа. тууж
  • Маш Нууц 2:Байтаг богд Монголын уран сайхны кино

Эш татсан холбоос

засварлах
  1. "Өлгий нутгаар овоглосон Бэгзийн Гиваан баатрын тухайд". Archived from the original on 2018-05-03. Татаж авсан: 2012-09-16.
  2. Өдрийн сонин: Байтаг богдын тулгаралт (Memento 22. Есдүгээр сар 2020 цахим архивт)