Баянбалын Тэгшээ

Баянбалын Тэгшээ - БНМАУ-ын Улсын баатар, хилчин.

Баянбалын Тэгшээ
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилцэргийн зүтгэлтэн, хилчин
  • 1946 онд цэрэгт татагдан Ховдын отрядод алба хаасан ба цагийн байдал нэн хурцадсан тул олон удаагийн тулгаралт, байлдаанд оролцож тагнуулын үүрэг даалгаврыг удаа дараа сайн гүйцэтгэж байсан.
  • 1948 онд ахлах дэслэгч Г.Хаянхярваагийн удирдлаганд арвуул Бүдүүнхаргайтад хилийн манаанд гарч байхдаа Гоминданы цэргийн миномёт, хүнд хөнгөн пулемётоор зэвсэглэсэн 130 гаруй хүнтэй давуу хүчний эсрэг алтан амиа өргөжээ. Тасгийн дарга Б.Гиваан, туслах наводчик Л.Даваадорж хамт хойт өндөрлөгт хориглон дайсанд хохирол учруулсан ч, газрын бартаа хүний олон, зэвсгийн хүчний давуугаар дайсан хилчдийг бүслэн амьдаар нь барихаар дайрахад нь эцсийн гранатаа тэслэн хамт амь үрэгджээ. Түүний баруун хөл нь миномётын суманд өртөн тасарч, яс нь ёрдойн гарч газар зурагдсаар мөлийж чөмгөнд нь шороо чулуу чихэгдсэн, 15х15м газар цусаа гоожуулан тулалдсан байдалтай, пулемётын сум нь дууссан тул буугаа хад саван эвдээд амь үрэгдсэн байжээ.

Гавьяа Шагнал

засварлах
  • БНМАУ-ын Улсын баатар - УБХТ-ийн 1949 оны 6-р хурлын тогтоолоор нэхэн

Гэгээн дурсгал

засварлах
  • Хилийн цэргийн 65 жилийн ойг тохиолдуулан Засгийн газрын 1998 оны 169-р тогтоолоор хилийн 0130-р ангийн ...-р заставыг түүний нэрэмжит болгожээ.