Түмэлүн
(Түмэлүн бэхи-с чиглүүлэгдэв)
Түмэлүн нь(Монгол бичиг: ᠲᠦᠮᠡᠯᠦᠨ,Галиг:Tümelün) Чингис хаан, Бөртэ үжин нарын охин юм. Түмэлүн нь хэдэн онд төрсөн нь тодорхойгүй. Түүнийг Хонгирадын Анчин ноёны хүү Чигү хүргэнд[1] өгчээ. 1236 онд, Өгэдэй хаан түүнд эзэлсэн нутгаас Шаньдун мужийн Фужоуг (одоогийн Шаньдун мужийн Жюань Чэн сянь) хувьдан өгөөд, ёнгор гаалийн тавт (өрх бүрээс 5 цэн мөнгийг татварладаг байсан учраас ийм хэллэг үүссэн) 30,000 өрхийг хамтраар өгсөн. Хожим нь Юань улсын үед түүнийг Юнь улсын гүнж (郓国公主, Yùn guó gōngzhǔ) гэж нэхэн өргөмжилсөн.
Холбоотой мэдээлэл
засварлахЭшлэл
засварлах- ↑ Фазлуллах, Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо. Улаанбаатар. p. 118.