Есөнмөнх нь Цагадай ханы Есөнлун хатнаас төрсөн тавдугаар хөвгүүн. Тэрээр 1246 онд Гүюг хаан сууринд заларсны дараа шинэ хааны тусламжтайгаар Цагадайн улсыг захирах эрхийг Хар Хүлэгүгээс булаан авч, хан болсон. Гэвч 1251 онд Тулуйн ахмад хөвгүүн Мөнх, хаан болсноор Гүюг хааны зарлигийг цуцлаж, Цагадайн улсын ханы эрх мэдлийг Хар Хүлэгүд шилжүүлэхээр болж, Өгэдэй хааны удмын талын хүмүүсийг төрийн эрх мэдлээс зайлуулахад өртжээ.

Өмнөх
Хара Хүлэгү
Цагадайн улсын хан
1246-1252
Дараах
Хара Хүлэгү