Хүлгэн нь (1205?-1238) Чингис хааны бага хатан, Увас Мэргидийн Хулан хатнаас төрсөн ганц хүү нь юм. Тэрээр 1238 онд Кипчакийн аян дайнд Бат ханы удирдлага дор цэрэг удирдаж яваад Коломна хотын бүслэлтэд тэнэсэн суманд оногдож нас барсан.

Үр хойчис

засварлах

Хүлгэн нь Хуча гэдэг хүүтэй байсан. Түүний угсаанаас Юань улсын үед Хэдун ван, Аньдин ван цолтнууд салбарлан гарсан. Хэдун ван цолыг Хучагийн хүү Угудай 1265 онд хүртэж, түүний хүү Эбүгэн нар залгамжилсан. 1287 онд Наян вангийн бослогод оролцсон тул цаазлуулж, Хэдун ван цолоо хураалгасан. Харин Аньдин ван цолоор 1313 онд Хүлгэний угсааны Тогоон нэртэй ноён хүртэж, түүний хүү Доржбан нар залгамжилсан.

Мөн үзэх

засварлах