Цэцэйхэн (ᠴᠡᠴᠡᠶᠢᠬᠡᠨ, ?-1237) нь Чингис хааны их хатан Бөртэ үжингээс төржээ.

1207 онд Зүчи хан хөвгүүн ойн иргэнийг дагаар оруулсан тул Чингис хаан өөрийн охин Цэцэйхэнийг Ойрадын Хойд овгийн Худуга бэхийн хүү Төрөлчид өгчээ. Түүнийг ойрадыг хянуулахаар илгээсэн. Харин оронд нь Төрөлчи нь Чингис хааны хүргэн болж, хишигтин цэрэгт орж хааны хажууд байх болсон. 1237 онд нас нөгчсөн. Түүний дараагаас Ойрад аймаг Өгэдэйн урагт шилжээд, 1251 оноос Тулуйн хүү Аригбөхийн урагт шилжиж очсон.