Казань хан
Казань хан нь Цагадайн дөч бөгөөд Ясаур ноёны хүү юм. Тэрээр Цагаадайн улсын 1343-1346 онуудад нэгтгэн захирч байсан сүүлийн хан байжээ.
1342 онд Цагадай улсын хан Муххамед Пуладыг нас барсны дараа Казань хан засгийн эрхэнд гарч ирсэн юм. 1345 онд тэрээр нийслэлээ Карши (Узбекистан) хот дахь Занжир Сарай ордон руу нүүлгэжээ. Эх сурвалжид түүнийг Казань-Тимур гэж нэрлэдэг. Түүний хаанчлал үймээн самуунтай байсан гэдэг.
Казань ханыг нас барсны дараа Цагадайн улсууд Трансоксиана, Моголистан гэсэн хоёр тусдаа улс болон хуваагджээ. Эмир Казаганы ач хүү Эмир Хусейн охин Сарай-мулк Ханимтай гэрлэсэн бөгөөд түүнийг нас барсны дараа Доголон Төмөр түүнтэй гэрлэжээ. Мавераннахр (Сырдарья, Амударья голын хооронд) Цагадайнуудын хүчийг дахин хэзээ ч сэргээгээгүй.
Өмнөх Муххамед Пулад |
Цагадайн улсын хан 1343-1346 |
Дараах Данишмэнжи, Төглөг Төмөр |