Манжийн Найман хошуу (манж хэл: ᠵᠠᡴᡡᠨ ᡤᡡᠰᠠ; галиг: jakun gusa) хэмээх нь Чин гүрний манж, монгол, хятад угсаатнаас бүрдсэн найман туг бүхий цэрэг-иргэний шинжтэй зохион байгуулалтыг хэлнэ. Манжийн анхны хаан Нурхачи баатар 1615 онд өөрийн захиргааны шар, цагаан, улаан, хөх өнгөт дөрвөн хошуу цэргийн хүчээ найм болгож хуваахдаа дөрвөн өнгөт туг бүрийг хөвөөтэй болгоод, хошуу тус бүрийг нь ван ноёдоор удирдуулж эхэлснээр манжийн найман хошууы түүх эхэлсэн. Тэдгээр найман хошуу тус бүрдээ туг хиураар ялгарч, дээд доод зэрэгд хуваагдаж байснаас тус хошуу нь дээд зэргийн хошуу болж байв. Дээд зэрэглэлийн хошуунд Хөвөөт шар, Шулуун шар, Шулуун цагаан гэх гурван хошуу багтаж, Манжийн эзэн хаанд шууд захирагдаж байлаа. Нурхач, Дээд эрдэмт хоёр хааны үед эзэн хаанд зөвхөн хоёр шар хошуу захирагдаж байснаа, Эеэр засагч хааны үеэс эхлээд Доргоны захиргаанд байсан шулуун цагаан хошууг хааны мэдэлд шилжүүлж, эзэн хаадын аюулгүй байдлыг баталгаажуулжээ. Эдгээр гурван хошууны цэрэг жанжид нь манжийн эзэн хаан, түүний орд өргөө, эзэмшилийг хамгаалж байлаа. Манжууд 1636 онд Өвөр Монголыг эзэлсний дараа Монгол найман хошуу (сүүлд Цахар найман хошууг нэмж байгуулсан) байгуулж, 1644 оноос Хятадыг байлдан дагуулж эхэлснээр Хятад найман хошуу байгуулжээ. Манж, монгол, хятад найман хошууг нийтэд нь хорин дөрвөн хошуу хэмээж байв. Анх Нурхач хааны үед 5 сум нийлж нэг залан (1500 гаруй цэрэг) болно. 5 залан нийлж 1 хошуу цэрэг (7500 гаруй цэрэг) болж байсан ч, Чин гүрний дунд үеэс эхлэн 15 сум нэгдэж 1 залан (4500 цэрэг) болно. 4 залан нийлж 1 хошуу (18000 цэрэг) болж байв.

Тэнгэрийн тэтгэсэн хааны аянд явах замд 8 хошууны цэрэг зүүн, баруун жигүүр болж яваа зураг

Дайчин гүрнийг оршин тогтнох хугацаанд дараах найман тугтай хошуу байсан.

МАНЖ НАЙМАН ХОШУУНЫ БҮТЭЦ
Хошууны нэр Хошууны туг хиур Манжаар Нэгж Хошууны эзэн Харъяат ван ноёд
Шулуун шар хошуу   ᡴᡠᠪᡠᡥᡝ ᠰᡠᠸᠠᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ kubuhe suwayan gūsa 86 сум, 2 хондого сум, 30,000 цэрэг Манжийн хаан
Хөвөөт шар хошуу   ᡤᡠᠯᡠ ᠰᡠᠸᠠᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ gulu suwayan gūsa 92 сум, 2 хондого сум, 32000 цэрэг
Шулуун цагаан хошуу   ᡤᡠᠯᡠ ᡧᠠᠩᡤᡳᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ gulu šanggiyan gūsa 86 сум, 30,000 гаруй цэрэг
Шулуун улаан хошуу   ᡤᡠᠯᡠ ᡶᡠᠯᡤᡳᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ gulu fulgiyan gūsa 86 сум, 26000 цэрэг Хошой Ли чин ван Шүньчэн жүн ван
Хөвөөт улаан хошуу   ᡴᡠᠪᡠᡥᡝ ᡶᡠᠯᡤᡳᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ kubuhe fulgiyan gūsa 86 сум, 28000 цэрэг Хошой Кэцинь жүн ван Жуан чин ван
Хөвөөт цагаан хошуу   ᡴᡠᠪᡠᡥᡝ ᡧᠠᠩᡤᡳᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ kubuhe šanggiyan gūsa 84 сум, 26000 цэрэг Хошой Сү чин ван Чүнь чин ван
Шулуун хөх хошуу   ᡤᡠᠯᡠ ᠯᠠᠮᡠᠨ ᡤᡡᠰᠠ gulu lamun gūsa 83 сум, 11 хондого сум, 27000 цэрэг Хошой Юй чин ван Руй чин ван
И чин ван
Хөвөөт хөх хошуу   ᡴᡠᠪᡠᡥᡝ ᠯᠠᠮᡠᠨ ᡤᡡᠰᠠ kubuhe lamun gūsa 87 сум, 1 хондого сум, 28000 цэрэг Хошой Жөн чин ван Гун чин ван
Цинь чин ван

Холбоотой хуудас

засварлах