Орчон (монгол бичгээр orčon, orčun, хятадаар 鄂伦春族 [Èlún Chūn Zú]) буюу ОрчоонХятад улсын зүүн хойд орноор оршин суудаг, Хамниган хэл-угсааны маш цөөн тоот ард түмэн, 8,659 хүнтэй омог.[1] БНХАУ-д нэр заан бүртгэдэг тавин зургаан ард түмний нэг бөгөөд нэг түмэн хүрэхгүй тоотой зургаан бүлгийнх нь нэг юмсанжээ. 2000 оны байдлаар Орчон хүмүүсийн 44.54% нь Өвөр Монголын ӨЗО-д, 51.52% нь Хармөрөн мужид суурьшиж байна. Анчин, гөрөөчин аж байдалтай байснаа болиод суурин амьдарч эхэлжээ. Тодруулбал хүмүүс нь голдуу ан агнуурын аж ахуй буюу түүвэрлэх, загас агнуур эрхэлдэг. Тэдний уламжлалт хоол нь голчлон зэрлэг амьтдын мах болон загас юм. Тэд өдөр тутумдаа ихэвчлэн бор гөрөөсний мах, уулнаас түүсэн зэрлэг ногоонуудыг хэрэглэдэг байна.


Орчон омог
Олон нэрхудам монгол бичиг → Орчон
Өвөр Монголын телевизээс → Орчоон
Өнөөгийн байдал
Нутаг оронБүгд — 8700. Үүнээс:
 Хятад (БНХАУ) — 8,659 (2010)
* Өвөр Монгол  · Хармөрөн муж
Хэл аялгаОрчон хэл (1200 хүн л мэднэ), Хятад хэл
ШүтлэгБөө мөргөл, Буддын шашин
Төрөл холбоо
Ойр төрөлХамниган (Эвэнк) ястан
Хэл угсааХамниган угсаатан / Тунгус төрлийн хэлтэн

Тэдний Орчон хэл нь Хамниган хэлний бүлэгт харъяалагддаг, үсэг бичиггүй. Эвэнх хэлтэй 70% ойролцоо гэдэг. Цөөн учраас түргэн Хятаджиж байгаагийн нэг илрэл нь 2002 онд тооцоолсноор 1200 хүн л (14.6%) төрөлх хэлээ мэддэг гэжээ. Бөөгийн шашин шүтдэг.

Бас холбогдох нь

засварлах

Тайлбар

засварлах
  1. Тэрбум хүнт Хятад улсын 族 Zú гэдэг үгийг Өвөр Монголд монголоор үндэстэн гээд нэг л янзаар хөрвүүлээд Орчон үндэстэн гэх нь байдаг. 8000 мянган хүн бодит байдал дээр үндэстэн гэж хэлэгдэх эрхгүй юм. Хятадын ард түмнийг 5 саяаас дээш хүнтэйг үндэстэн, гучин мянгаас дээш хүнтэйг ястан, түүнээс доошихыг омог гэж ялган зааглаж болно.