Шибэ Хятад улсын Шинжаан, Гирин, Ляонин мужад амьдардаг тунгус хэл-угсааны ард түмэн, 190 мянган хүнтэй ястан юм.

Шибэ үндэстэн

"Сибо цэргийн колончлогчид", Гэнри Лансделлийн зурсан зураг.
Өнөөгийн байдал
Нутаг оронХятадХятад Хятад — 190,481 (2010)
Хэл аялгаХятад хэл, Шибэ хэл
Бичиг үсэгХятад үсэг, Манж үсэг бичиг
Төрөл холбоо
Ойр төрөлМанж үндэстэн
Хэл угсаатунгус угсаатан

Түүх засварлах

Орос эрдэмтэн Елена П. Лебедева Шибэ ястан Тунгус хэлтэй эртний Шивэй ястны үр сад гэж үздэг. Тэд одоогийн Хятад улсын Гирин мужад жижиг хот сууринд амьдарч, хэсэг нь нүүдэлчип байсан юм.

286 онд Сяньбичууд Пүё улсыг эзлэхэд өмнөдийн Шивэйчүүд газар тариалан эрхэлж эхэлсэн. Зарим түүхчид Сяньбичуудыг Шибэчүүдийн өвөг дээдэс гэж үздэг ч үндэслэл багатай.

Хорчид Ойрадуудад бут ниргэсний дараа Шибэ нар 1438 онд Нэн, Сунгари голын хөндийд нүүж ирсэн Хорчин Монголчуудын хараат болсон байна.

Манж үндэстнийг үндэслэгч Нурхач 1593 онд Чин гүрнийг байгуулах замдаа Шибэчуудыг нүүлгэжээ. Чин улс Манжийн хойд хил дэх Оросын эзэнт гүрний экспансионизмын эсрэг логистикийн дэмжлэгт Шибэчүүдтэй гэрээ байгуулсан. Шибэ нь найман хошуунд нэгдэж Чичихар болон зүүн-хойд Хятадын хотуудад байрлав.

18-дугаар зуунд 20'000 орчим Шибэчүүдийг Хөххот руу шилжүүлж 36'000 Шибэчүүдийг Шэньян хот руу нүүлгэсэн. 1764 онд Чичихар Шибэгийн бослогын дараа Тэнгэр тэтгэгч хаан 800 хүнтэй цэргийн дагалдан яваа 18 мянган Шибэчүүдийг Зүүнгарын Или мөрөн лүү шилжүүлэхийг тушаажээ.

Бүгд Найрамдах Хятад улсын үед зүүн хойд Шибэгийн олон хэсэг Японы эсрэг сайн дурын армитай нэгдсэн бол баруун хойд Шибэ Илийн бослогын үеэр Гоминданы эсрэг тулалдаж байв. 1949 оны Хятадын Коммунист хувьсгалын дараа Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) байгуулагдсаны дараа боловсрол, эрүүл ахуйн томоохон ажил хийснээр Шибэчүүдийн бичиг үсгийн боловсрол нэмэгдэж, өвчнийг устгасан.

Соёл засварлах

Шибэгийн түүхэн шашинд бөө мөргөл, буддын шашин багтдаг. Шибэгийн заншилтай хувцас нь эрэгтэй богино товчтой хүрэм, өмд, эмэгтэй хүний хувьд богино, урт, нэхсэн тортой даашинзыг багтаасан байв. Захиалгат гэрлэлт нийтлэг байсан бөгөөд эмэгтэйчүүд нийгэмд эзлэх байр суурь бага, тэр дундаа эд хөрөнгө өвлөх эрхгүй байв. Өнөө үед бараг бүх Шибэчүүд орчин үеийн хувцас өмсдөг бөгөөд уламжлалт хувцсыг ахмадууд баяр ёслолын үеэр өмсдөг.

Тархалт засварлах

Хятад дахь Шибэчүүдийн тархалт
Аймаг муж
Хүн ам Нийт Шибэчүүдийн хувь
Ляонин 132,431 69.52%
Шинжаан 34,399 18.06%
Хармөрөн муж 7,608 3.99%
Гирин 3,113 1.63%
Өвөр Монгол 3,000 1.57%
Бээжин 2,569 1.35%
Хэбэй 851 0.45%
Гуандун 705 0.37%
Шанхай 696 0.37%
Шаньдун 661 0.35%
Тяньжинь 536 0.28%
Жянсү 433 0.23%
Шэньси 416 0.22%
Сычуань 381 0.20%
Ганьсү 299 0.16%
Хэнань 273 0.14%
Хүбэй 228 0.12%
Жөжян 200 0.10%
Гуйжоу 185 0.10%
Ниншя 184 0.10%
Шаньси 158 0.08%
Юньнань 158 0.08%
Гуанши 146 0.08%
Аньхуй 143 0.08%
Чунцин 143 0.08%
Фужянь 142 0.08%
Хүнань 136 0.07%
Хөхнуур 128 0.07%
Жянши 81 0.04%
Хайнань 72 0.04%
Төвөдийн ӨЗО 6 < 0.01%
Total 190,481 100.00%