Гол мөрөн
Гол ба мөрөн нь газрын гадаргуугийн өндөрлөг хэсгээс нам дор газар луу урсах харьцангуй өргөн, байгалийн урсгал ус юм. Мөрнөөс бага, горхиос их урсгал усыг гол гэдэг. Онц цөөн тохиолдолд ямар нэгэн мөрөн болон горхийг гол гэх нь байдаг. Гол мөрөн нь усан солилцооны (эргэлтийн) салшгүй нэг хэсэг болно. Голын ус нь хур тунадас, газрын доорхи ус, зарим тохиолдолд мөнх цас, мөсөн голын хайлсан усаар тэжээгдэж байдаг. Булаг, нуур, намаг, уулын ус, горхиноос эх авч гол үүсдэг.
Мөрөн
засварлахМонгол хэлэнд олон цутгал голтой, арвин урсац бүхий өргөн сав газарт голыг мөрөн гэж нэрлэдэг. Монгол улсад гагц 924 километр урт Сэлэнгийг мөрөн гэж үздэг.
Дэлхийн томоохон мөрөн
засварлах
|
Нэр | Урт (км) | Сав газрын талбай (мян. км²) |
Хаана цутгадаг | |
---|---|---|---|---|
1. | Амазон[1][2] | 6992[3] | 6915 | Атлантын далай |
2. | Нил | 6852[3] | 3349 | Газар дундын тэнгис |
3. | Хөх мөрөн | 6300 | 1800 | Дорнод Хятадын тэнгис |
4. | Миссисипи[4] | 6275 | 2980 | Мексикийн булан |
5. | Енисей[5] | 5539 |
2580 | Карын тэнгис |
6. | Хатан гол (Шар мөрөн) |
5464 | 745 | Бохайн булан |
7. | Обь[6] | 5410 | 2990 | Карын тэнгис |
8. | Хар[7] (Амар) | 5052 | 1855 | Агнуурын тэнгис, Номхон далай |
9. | Конго[8] | 4700 | 3680 | Атлантын далай |
10. | Лена | 4400 | 2490 | Лаптевийн тэнгис |
11. | Меконг | 4350 | 810 | Өмнөд Хятадын тэнгис |
12. | Маккензи[9] | 4241 | 1790 | Бофортын тэнгис |
13. | Нигер | 4200 | 2090 | Гвинейн булан |
14. | Ла Плата - Парана | 3998 | 3100 | Атлантын далай |
15. | Ижил (Волга) | 3645 | 1380 | Каспийн тэнгис |
Мөн үзэх
засварлахТайлбар
засварлах- ↑ Укаяли, Апуримак, Хорниллос, Локета, Апачетын хамт
- ↑ Вокруг Света | Журнал | Последняя тайна Амазонки?..
- ↑ 3.0 3.1 Александр Краснов. "Амазонка закрепила свой статус самой протяженной реки мира". Лента новостей «РИА Новости». Татаж авсан: 2009-03-03.
{{cite web}}
: Unknown parameter|datepublished=
ignored (help) - ↑ Миссури, Жефферсоны хамт
- ↑ Ангар, Сэлэнгэ, Идэрийн хамт
- ↑ Эрчисийн хамт
- ↑ Эргүнэ, Хэрлэнгийн хамт
- ↑ Луалаба, Лувуа, Луапула, Чамбезийн хамт
- ↑ Боолын, Пис, Финлейн хамт